ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасаг аппарат хэрэгслээр бүрэн тоноглогдлоо

2016 оны 05 сарын 04      0      2413

Улаанбурхан өвчний дэгдэлт газар авч, ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг ачааллаа даахгүй байна гэх мэдээллийг ээжүүд олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан мэдээлэх болсоор сар гаруй болжээ. Хэвлэлүүд он гарснаас хойш хугацаанд амиа алдсан бяцхан үрсийн тоо 67 хувь нэмэгдэж, эл өвчин аюулын харанга дэлдэж байна хэмээн мэдээлж, цахим ертөнцөд ч энэ талаар шуугиж, иргэд хөдөлгөөн өрнүүлснээр Ерөнхий сайд өөрийн биеэр тус эмнэлэгт очиж нөхцөл байдалтай танилцсан. Энэ...

Жимс, жимсгэнэ дээрх кодыг хэрхэн тайлж унших вэ?

2016 оны 05 сарын 02      2      11790

Хүнсний ногоо, жимс жимсгэнэ дээр худалдан авагчдад зориулсан кодыг байршуулсан байдаг. Хүнсний бүтээгдэхүүн дээрх код бордоо, химийн бодис ашигласан эсэх, генийн өөрчлөлттэй эсэх гээд олон төрлийн мэдээллийг агуулж байдаг. Харин уг кодыг дараах зааврын дагуу тайлж уншаарай. 

Олон улсын гоо сайхны тэмцээнээс монголчууд ГРАНПРИ шагнал хүртлээ

2016 оны 05 сарын 02      1      3388

Солонгосын гоо сайхны холбооноос зохион байгуулдаг "Korean Beauty Contest Festival" арга хэмжээ энэ жил арав дахь удаагаа болж буй. Солонгосын бүхий л гоо сайхны холбоод хамтран зохион байгуулдаг уг тэмцээнд манай улсаас анх удаа нүүр будалтын төрөлд оролцож, Гранпри шагнал хүртжээ.  Хятад, Япон, Сингапур, Малайз зэрэг азийн орнуудаас 3000 гаруй оролцогч нийт 20 төрөлд өрсөлдсөнөөс "Бэлла" салоны нүүр будалтын мэргэжилтэн Б.Алтанзул Арт нүүр будалт, Фантази нүүр будалт, Сормуус...

Японы визтэй иргэд БНСУ-ын хилээр нэвтрэхдээ виз авах шаардлагатай болжээ

2016 оны 04 сарын 28      0      1541

Гадаадын иргэд БНСУ-аар дамжин өнгөрөхтэй холбоотой журманд өөрчлөлт оржээ. Ирэх сарын 1-нээс хэрэгжих уг журманд тус улсын Цагаачлалын алба "Япон Улсын визтэй гадаадын иргэд тус улсаар дамжин өнгөрөхдөө зохих ангиллыг визийг авна" хэмээн өөрчлөлт оруулах шийдвэр гаргажээ.  Харин Америк, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг орны визтэй иргэд шууд нислэгээр БНСУ-аар дамжин өнгөрөх тохиолдолд визгүй зорчих журам хэвээр мөрдөгдөх аж. 

Хоолны хордлогын улмаас 23 хүн Пакистанд амиа алдав

2016 оны 04 сарын 26      0      1016

Пакистаны ладду хэмээх амттанд хордсоны улмаас 23 хүн амиа алдаад байна хэмээн тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Пунжаб  мужид амьдардаг эр нуган хүүтэй болсноо тэмдэглэн хүүхдийн угаалга хийжээ. Харамсалтай нь түүний баярт уригдан ирсэн садан төрлийнх нь 77 хүн баярын ширээнээ зассан ладдунаас хордож, 11 нь нас барж, тав хүний биеийн байдал хүнд байгаа аж. Тус мужийн цагдаагийн байгууллага орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг амттаны хоёр ч...

Энэтхэгийн Үндэсний музейд гал гарчээ

2016 оны 04 сарын 26      0      783

Өчигдөр Нью Дели дэх Энэтхэгийн Үндэсний музейд гал гарчээ. Гал музейн барилгын нэгдүгээр давхраас эхэлсэн бөгөөд улмаар зургаан давхар барилга бүхэлдээ автаж, гал сөнөөгчид дөрвөн цагийн турш ажиллаж, галыг унтраажээ. Энэ талаар тус улсын Байгаль орчны сайд Пракаш Жавадекар шинжээчид галын шалтгааныг олохоор ажиллаж байна хэмээн мэдэгдсэн бол Нью Дели хотын Гал сөнөөх албаны дэд дарга Ражеш Панвар “Музейн барилгад гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, гал...

Талцсан талууд нэг дор хэвлэлийн хурал хийлээ

2016 оны 04 сарын 26      2      2383

Сүмогийн их аваргыг уйлуулж, Холливудын жүжигчнийг “Би монгол цустай” хэмээн омогшуулсан “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг үзэгдчийн хүртээл болоод удаж буй. Харамсалтай нь эл нэвтрүүлгийн бичлэг өнгөрөгч нэгдүгээр сард алдагдсаны улмаас найруулагч Б.Баатар нэвтрүүлгээсээ хөндийрөхөөр шийдсэнээ хэвлэлийн бага хурал хийж мэдэгдсэн билээ. Алдагдсан бичлэгийн хэргийг хуулийн байгууллагууд нягталж, хулгайд алдагдсан гэх нотолгоо байхгүй хэмээж, хэргийг хаасан гэх...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эклерээс хордсон хүмүүс ХӨСҮТ-д эмчлүүлж байна

2016 оны 04 сарын 25      2      4567

Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Нью свиит фүүдс" компанийн эклерийг хэрэглэсэн 45 хүн хоолны хордлого болж, ХӨСҮТ-д ханджээ.  Одоогоор 27 нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Хордлого гарсантай холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар энэ сарын 24-нд тус үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон даруй сэжиг бүхий түүхий эд, ус, бэлэн бүтээгдэхүүнээс дээж авч Нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхээр...

ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад халуун хоол, цайгаар үйлчилжээ

2016 оны 04 сарын 25      1      768

Улаанбурхан өвчний дэгдэлт буурахгүй, өдгөө ч ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт ачаалал ихтэй байгаа хэмээн мэдэгдэж буй. Тиймээс ч ХӨСҮТ-д бэлэглэх тоног төхөөрөмж, эм, эмчилгээний багаж хэрэгслийн хандивын цуваа тасрахгүй байгаа билээ. ХӨСҮТ-д тоног төхөөрөмж дутагдалтай байгаагаас гадна, эмч сувилагч нар хэт ачаалалтай ажиллаж байгаа. Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт ажиллаж буй нэг сувилагч 6-7 хүүхдийн эмчилгээг хийж, харин гурван эмч 20 гаруй...

САЙН ҮЙЛС: Д.Дагвадорж аварга ХӨСҮТ-д хандивын тоног төхөөрөмжөө гардууллаа

2016 оны 04 сарын 25      7      3140

Улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэж он гарснаас хойш эл өвчний улмаас 59 хүүхэд нас бараад буй. Тиймээс ачаалал ихтэй байгаа ХӨСҮТ-д дутагдалтай байгаа тоног төхөөрөмж, эмчилгээний хэрэгслийг хандивлахаар залуус нэгдээд буй. Эл аяныг сүмогийн их аварга Д.Дагвадорж түүчээлж, судас гэрэлтүүлэгч, дуслын автомат шахуургыг хандивлахаар захиалснаа мэдэгдэж байсан билээ. Тэгвэл өнөөдөр тэрбээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд хандивын хэрэгслээ гардуулан өглөө. Ирэх баасан гаригт хоёр монитор ирнэ...