СӨХ-ын удирдах ажилтнууд ”Алтан гадас”-аар энгэрээ мялаалаа

2015 оны 02 сарын 16      0      4457

Орон сууц, нийтийн аж ахуйн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан М.Янжмаа, З.Тогтох, И.Бадамгэрэл, К.Зураахай нарын дөрвөн иргэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар  “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа. Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий, 13 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга М.Галбаатар нар гардуулав. Шагнал авсан иргэдийн тухайд “Өнөр” хорооллын СӨХ-үүд удирдах ажил...

ЗАЛУУЧУУД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИХИЙГ УРИАЛАН БҮЖИГЛЭЛЭЭ

2015 оны 02 сарын 16      0      4557

Монголын “flash mob” бүжгийн холбооны 200 гаруй залуу өнгөрсөн 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд байрлах “Дүүхээ 2” төвийн өмнө утааны эсрэг үзэл бодлоо илэрхийлэн бүжиг хийж байсан.  Тэгвэл тэд энэ удаад сар шинийн баярыг тохиолдуулан “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” уриатайгаар шинэхэн байгуулагдсан “Содон” хорооллын өмнөх талбайд бүжиглэлээ. Энэ удаагийн арга хэмжээнд 500 гаруй залуу оролцон бүжиглэж үндэсний...

Шугам сүлжээний өргөтгөлийн ажлын жагсаалтыг баталлаа

2015 оны 02 сарын 16      0      5880

ийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/122 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Орон сууцны хороолол доторх гадна дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын жагсаалтыг баталж, батлагдсан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт шилжүүллээ. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын...

Улсын III төв эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

2015 оны 02 сарын 16      0      4496

П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг хонин жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа.Шагналыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П. Цагаан, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын албаны хүмүүс гардуулжээ. Харин хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир эмнэлэгийнхээ 60-н жилийн ойн медалиар...

Өнөөдөр MN-Мэдээллийн төвд болох үйл явдал

2015 оны 02 сарын 16      0      3091

11.00 цагт “Сүү” ХК сар шинийн баярын өдрүүдэд бүтэн ажиллаж, нийслэлч үүдийг хямдарсан үнэтэй сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ тасралтгүй хангах болсноо мэдээлнэ. Сэтгүүлчдэд гарын бэлэгтэй. 12.30 цагт Монголын хятад судлалыг дэмжих нийгэмлэгээс үйл ажиллагаа-ны чиглэл, Монгол дахь хятад судлалын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

2015 оны 02 сарын 13      0      2789

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр өглөө 09 цагт Эрүүл мэнд, спортын яамны А зааланд эхэллээ.  Зөвлөгөөнд УИХ, ЗГ-ын төлөөлөгчид болон НҮБ, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Dr Soe Nyunt-U, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид болон Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн Эрүүл мэндийн салбарын 150 гаруй удирдах ажилтнууд оролцож байгаа юм.     Зөвлөгөөн Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Эрүүл мэндийн салбар 2014-2015 онд” сэдэвтэй...

Н.Төрбат агсны нэрэмжит “Цодгор хүү-2015” тэмцээний аваргууд тодорлоо

2015 оны 02 сарын 13      0      2969

Спортын мастер Нямаагийн Төрбат агсны нэрэмжит “Цодгор хүү-2015” тэмцээн энэ сарын 11-12-нд боллоо. Монголын хүүхдийн ордон, “Хаатил” ХХК, “Урамтай шатар” холбоо хамтран зохион байгуулсан тус тэмцээнд аймаг орон нутаг, Нийслэлээс шалгарсан 230 өсвөрийн шатарчин найман насны ангилалд Швейцарь системээр долоон өрөг тоглов. Тэмцээний 4-5 насны ангилалд охидоос “Төр Монгол” клубийн Г.Энх-Уянга, хөвгүүдээс Г.Зэв , 6-7 насанд 33-р сургуулийн...

“Art & Craft-Япон улс бол бидний анд” үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ болно.

2015 оны 02 сарын 13      0      2563

Хоёрдугаар сарын 16-ны өдөр, Хүүхдийн урлан бүтээх төвд, Монгол, Японы найрамдалт харилцааг харуулсан “Art & Craft-Япон улс бол бидний анд” үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ болно. Уг үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Хүүхдийн урлан бүтээх төв, хамтран зохион байгуулагчаар Японы Элчин сайдын яам, дэмжигч байгууллагаар Монгол, Японы найрамдлын нийгэмлэг ажиллаж байна.  Үзэсгэлэнд хоёр орны найрамдалт харилцаа болон япон соёлын сэдвээр Хүүхдийн урлан...

“Чонон сүлд” 27-ноос Монголд гарч эхэлнэ

2015 оны 02 сарын 13      0      2686

  БНХАУ-ын зохиолч Зян Рун-ы зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Чонон сүлд” кино энэ сарын 4-нд нээлтээ хийгээд байгаа билээ. Тус киноны гол дүрд жүжигчин Ч.Анхням тоглосон ба тэрбээр киноныхоо монголд гаргах эрхийг худалдаж авсан тухайгаа мэдээлсэн юм.   Уг кино Өвөрмонгол орчуулгатайгаар энэ сарын 27-ноос эхлэн кино театруудаар гарч, монгол үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон байна.  Мөн “Чонон сүлд” кино Оскарын наадамд нэр дэвшихээр болсон тухай...

“Монгол цэргийн жавхаа” уралдаан 3 дахь жилдээ болно

2015 оны 02 сарын 13      0      2723

  Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Монгол цэргийн жавхаа” уралдааныг зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар нар танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги,...