“Сүүтэй Монгол” аян эхэллээ

2015 оны 02 сарын 23      0      4240

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл доор зохион байгуулагдаж буй  “Сүүтэй Монгол” үндэсний аян нээлтээ хийлээ. Монголын Хүнсчдийн Холбоо, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн санаачилгаар ХХААЯ, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран хүн амын сүү, сүүний бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд энэхүү аяны зорилго чиглэж байгаа юм.  Монгол Улсын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ 2014 оны байдлаар 452,6 сая литр...

Хүнсний содыг гоо сайхан, эрүүл мэндэд ашиглах нь

2015 оны 02 сарын 23      0      2904

Айл бүрийн гал тогоонд байдаг хүнсний соданд чадахгүй зүйл тун ховор. Сода нь гэр ахуй, гоо сайхан, эрүүл мэндэд хичнээн ашигтай болохыг дор дурдъя.  Сод нүүрийг цэвэрхэн, толигор болгоно Ижил хэмжээний цэвэр байгалийн гаралтай зөгийн бал, содыг хольж хутган скраб бэлдэнэ. Ингээд бэлдсэн скрабаараа нүүрний арьсаа гуужуулахад арьс цэвэр, толигор болно. Хамгийн гол нь ямар ч химийн найрлагагүй учир таны нүүрэнд онцгой ач холбогдол өгнө шүү.   Шүд цайруулна...

Сар шинийн баярын өдрүүдэд өрхийн эрүүл мэндийн төвүүдээр 1618 хүн үйлчлүүлжээ

2015 оны 02 сарын 23      0      2572

  Баярын амралтын өдрүүдэд ямар нэгэн нийтийг хамарсан хоолны хордлого эмнэлгийн тусламж үйлчилгээнд ноцтой зөрчил гараагүй бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвөөр 1618 хүн үйлчлүүлсэн байна. Мөн амаржих газруудад 321 хүүхэд мэндэлж, 158 хүү 165 охин төржээ. Баярын өдрүүдэд 5741 яаралтай дуудлага ирснээс насанд хүрэгчид 4167, хүүхдийн 1574 дуудлага ирсэн байна. Үүнээс архины хордлогын дуудлага 360 байсан бол гэмтэл бэртэл 749 бүртгэгджээ.   Улаанбаатар хотын хэмжээнд нийт...

Газар өмчлөлийн хоёрдугаар ээлжинд сонгогдсон иргэдийн өргөдөл баталгаажуулалт энэ сарын 26-ны өдөр дуусна

2015 оны 02 сарын 23      0      2511

Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн. Уг тогтоолын дагуу цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжийн бүртгэл 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийн хооронд явагдаж дууссан.    Цахим системээр газар өмчилж авахаар сонгогдсон иргэд 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажлын 10 хоногт багтаан...

Улсын Ерөнхий прокурорын газарт морин хуур залах ажиллагаа боллоо

2015 оны 02 сарын 23      0      2308

Билгийн тооллын 17-р жарны Модон хонь жилийн Хаврын тэргүүн сарын шинийн тавны энэ өдөр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан прокурорын байгууллагын хамт олныг хүлээн авч золголт хийлээ.  Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбат, болон Нийслэл дүүргийн прокурорууд байлцаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол түмний соёлын чухал өв болсон...

Залуусын саналаар “Залуу хүн” цуврал лекцийн зочдыг тодруулна

2015 оны 02 сарын 23      0      2195

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон “Залуу хүн” цуврал лекцийг зохион байгуулдаг билээ. Монгол орны ирээдүй хойч болж, өнөөгийн нийгмийг түүчээлж яваа залуустаа өөрийгөө хөгжүүлэх, амжилтанд хүрсэн залуусаараа бахархан тэдний амжилт ололтоос суралцах боломжийг олгох зорилгоор энэхүү лекц нь  7 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Салбар бүртээ шилдгийн шилдэг боловч олонд төдийлөн танигдаж амжаагүй манлайлагч  залуучууд дүү нартаа...

Залууст зориулсан “VISION 21” тусгай хөтөлбөр хэрэгжинэ

2015 оны 02 сарын 23      0      2236

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх сургалт судалгааны "ПОЛИСИ” төвөөс өөрийгөө өөрчлөх, бусдад өөрийгөө таниулах, чин хүсэл эрмэлзэлтэй шилдэг сурагчдад зориулан монгол залуу хүний заавал эзэмших  21 ур чадвар олгох “VISION 21”  тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Тус хөтөлбөр нь ирэх 3 сарын 1-ний  өдрөөс эхэлнэ. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар та бусдад өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж, өөрийн гадаад болон дотоод имижээ хэрхэн бүрдүүлэх цаашлаад...

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой гэж МАН-ын бүлэг үзлээ

2015 оны 02 сарын 16      0      4850

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар арилжааны банкинд бага хүүтэй байршиж байгаа Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн менежментийг зөв хийх замаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад ашиглаж болох эсэх асуудлыг хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл, ахмад настны тэтгэврийн зээлийн жилийн 18 хувийн хүүг 9 хувь болгон бууруулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.  Өнөөгийн байдлаар 190 мянган ахмад настан тэтгэврийн зээлтэй байгаа ба үүнд нийтдээ 355 тэрбум төгрөг эргэлдэж...

Хакухо М.Даваажаргал “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар” цол хүртэж байгаатай холбогдуулан хүндэтгэл үзүүлнэ

2015 оны 02 сарын 16      0      5065

Монгол Улсын гавъяат тамирчин, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргалд “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар" цол олгохоор болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Соёл урлагийн газар, “Эх нутгийн иргэд” ТББ, Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо хамтран хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг маргааш буюу 2 дугаар сарын 17-ны өдөр 12:00 цагаас Их эзэн Чингисийн талбайд зохион байгуулах тул уг арга хэмжээнд нийслэлийн иргэдийг...

СӨХ-ын удирдах ажилтнууд ”Алтан гадас”-аар энгэрээ мялаалаа

2015 оны 02 сарын 16      0      4980

Орон сууц, нийтийн аж ахуйн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан М.Янжмаа, З.Тогтох, И.Бадамгэрэл, К.Зураахай нарын дөрвөн иргэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар  “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа. Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий, 13 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга М.Галбаатар нар гардуулав. Шагнал авсан иргэдийн тухайд “Өнөр” хорооллын СӨХ-үүд удирдах ажил...