Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржид цагийн ажлын нээлттэй орон тоо 220 байна

2015 оны 02 сарын 25      0      1522

Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж нь оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэ ажлыг санаачлан хэрэгжүүлж, залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувийг бууруулах зорилгоор өдөр тутам цагийн болон байнгын ажлын байранд зуучлах,төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, зөвлөгөө өгөх, оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх, дадлагад зуучлах зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Тус ...

Олон Улсын Залуучуудын Хаврын өдөрлөг болно

2015 оны 02 сарын 25      0      1603

МЗХ нь Олон Улсын Залуучуудын Хаврын өдөрлөгийг 2 дахь жилдээ уламжлал болгон  зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөг 2015 оны 02 сарын 28-ны өдөр МЗХ-ны Залуус танхимд болох аж. Өнгөрсөн жил зохион байгуулагдсан уг өдөрлөгт БНХАУ-ын элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Чан Ван Лон, Вьетнамын элчин сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга Нгяан Ту Нгяа Дук, Лаосын элчин сайдын яамны төрийн нарийн бичгийн дарга хатагтай Ватсана  Вонгфила болон оюутан залуучууд оролцож...

Монгол Улсын Ерөнхийлөгч зарим хүнд уучлал үзүүллээ

2015 оны 02 сарын 25      0      1550

Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гарган зарим хүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөллөө.  Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан Ч.Мөнх-Очир, Г.Батмягмар, Г.Баасанцэрэн нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн байна. Тэд анх удаа хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлан өр төлбөрөө бүрэн барагдуулсан, эдлэх ялын хугацааныхаа дийлэнхийг биечлэн эдэлсэн хүмүүс...

Багшлах эрхийн шалгалтын бүртгэл 28-нд дуусна

2015 оны 02 сарын 24      0      2458

Багшлах эрхийн шалгалтад одоогийн байдлаар 189 хүн бүртгүүлээд байгаа юм байна. Багшийн мэргэжлээр төгссөн, багшлах эрх нь цуцлагдсан хүмүүсээс багшлах эрхийн шалгалтыг авдаг болсон. Уг шалгалтыг авах бүртгэл энэ сарын 3-28-ны хооронд явагдах юм.  Мэргэжлээрээ гурваас дээш жил ажиллагаагүй хүмүүсийн багшлах эрх автоматаар цуцлагддаг байна. Багшлах эрхийн шалгалтыг ирэх сарын дундуур авахаар төлөвлөжээ. Шалгалтыг цахимаар авна. Ингэхдээ ерөнхий сурган сэтгэл судлал, эссэ бичлэг гэсэн...

Монгол, Японы уран бичлэгтнүүд цунамид өртөгсдөд тусална

2015 оны 02 сарын 24      0      3636

  Бичиг соёлын өнө эртний уламжлалтай Япон, Монгол Улсын хамтарсан уран бичлэгийн “Тэнгэр, нар түншлэл” үзэсгэлэн ирэх сарын 5-наас 24-ний өдрүүдэд Японд зохиогдох гэж байна. Өнгөрсөн жил Япон, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиосон бөгөөд энэхүү найрсаг харилцааг улам өргөжүүлэх, бэхжүүлэх зорилгоор энэхүү соёлын арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ.  Монгол, Япон хоёр улсад адилхан түгээмэл дэлгэрсэн, эртний уламжлалтай "уран...

Монголын Хөлбөмбөгийн Холбоонд 300 мянган доллар өгнө

2015 оны 02 сарын 24      0      2225

  ОХУ-д 2018 онд болох Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд удахгүй эхлэх гэж байна. Урьдчилсан шатанд Монголын шигшээ баг Зүүн Тиморын багтай учраа таарч, ирэх гуравдугаар сарын 12-нд эхний тоглолтоо хийхээр болсон. Хариу тоглолт гуравдугаар сарын 17-нд Улаанбаатар хотод болно. Манай шигшээ баг нэгдүгээр сарын 16-наас дасгалжуулагч С.Пүрэвсүхийн удирдлага дор бэлтгэлээ базааж байна.  Гадаад улсад зохиогдож байгаа тэмцээнд оролцоход...

Монгол улсын шилдэг барилгууд тодорлоо

2015 оны 02 сарын 24      0      2206

Монгол улсын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулагч баг хамт олон, хөрөнгө оруулагч зураг төслийн архитектор, инженерүүд , гүйцэтгэгч байгууллагуудын хөдөлмөр зүтгэлийг үнэлж,  олон нийтэд таниулах зорилготой Модон морин жилийн “Шилдэг барилга”   ёслол хүндэтгэлийн арга хэмжээ  болж өндөрлөлөө.   Шилдэг барилга шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь барилгын салбарынхны хувьд өнгөрөгч жилийнхээ ажлыг...

Шайбтай хоккейн нээлттэй тэмцээн Бугантад боллоо

2015 оны 02 сарын 24      0      3692

Өнгөрсөн 2014 онд манай хойд хөрш ОХУ-ын Сочи хотноо өвлийн олимпийн наадам амжилттай зохион байгуулагдсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж өвлийн спортын төрлийг хөгжүүлэх тухай зарлиг гаргасан байдаг. Энэ хүрээнд Монголын хоккейн холбоо олон төрлийн тэмцээн уралдааныг энэ жил амжилттай зохион байгуулж байна. Саяхан Монгол улсын төв талбайд шайбтай хоккейн олон улсын тэмцээн болж өндөрлөсөн бол өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд шайбтай хоккейн нээлттэй...

Өнөөдөр MN-Мэдээллийн төвд болох үйл явдал

2015 оны 02 сарын 24      0      1743

11.00 цагт “Чонон сүлд” уран сайхны кино албан ёсны эрхтэйгээр тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа тухай “Гэгээ Паблишинг” ХХК-иас хэвлэлийн бага хурал зарлалаа. 11.30 цагт Монголын хөлбөмбөгийн холбоон дээр үүсээд байгаа ноцтой асуудлуудын талаар Монголын үе үеийн хөлбөмбөгчид мэдээлэл хийнэ.

“Гайхамшигт Хөвсгөл нутаг”-т мөсөн хотхон сүндэрлэнэ

2015 оны 02 сарын 23      0      4420

  Уламжлал болон зохиогддог мөсний баяр энэ жил 15 дахь жилдээ “Гайхамшигт Хөвсгөл нутаг” нэртэйгээр гуравдугаар сарын 1-4-нд болох гэж буй.Энэ жилийн мөсний баярыг өмнөх жилүүдээс шинэлэг маягаар хийхээр төлөвлөн, мөсөн сийлбэрийн тэмцээн, мөсөн дээрх үндэсний сур харвааны тэмцээн зохион байгуулахаар болжээ. Баярын үеэр морин чарга, нохойн чарга, цааны чаргатай уралдаан зохион байгуулж, цаатан ардын бүжгийг олонд сурталчлах аж. Энэ баярыг тохиолдуулан ...