Гадаад худалдааны импорт өмнөх жилийнхээс 30 хувиар буурчээ

2015 оны 08 сарын 10      0      2237

Манай улсын гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний долоон сарын хугацаанд 604 сая ам.долларын ашигтай гарсан хэмээх урьдчилсан статистик гарчээ. Үүнд, импорт өмнөх жилийнхээс 30 хувиар буурч, экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 5.0 орчим хувиар буурсан нь нөлөөлсөн гэж шинжээчид үзсэн байна. Тухайлбал, тайлант хугацаанд 426 сая ам.долларын үнэ бүхий машин, тоног төхөөрөмж, 239 сая ам.долларын тээврийн хэрэгсэл зэргийг импортолжээ. Импортолсон бүтээгдэхүүнийхээ 36.3 хувийг БНХАУ-аас...

Нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 488.9 тэрбум төгрөг болов

2015 оны 08 сарын 10      0      2174

Монголбанк нэг долоо хоногтой 163.0 тэрбум төгрөгийн төв банкны үнэт цаасыг 13.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан гэдгээ мэдэгджээ. Ингэснээр өнөөдрийн буюу энэ сарын 10-ны өдрийн байдлаар нэг долоо хоногтой төв банкны үнэт цаасны үлдэгдэл 488.9 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм байна. Дашрамд дурдахад, нэг долоо хоногийн хугацаатай төв банкны үнэт цаас нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл болдог аж....

Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний үнийг нийтэд мэдээлжээ

2015 оны 08 сарын 10      0      2231

Ашигт малтмалын газраас уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг нийтэд мэдээлжээ. Тухайлбал, экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний энэ сард зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийг өнгөрсөн сарын үнийн дунджийг тогтоох зарчмаар тооцсон хэмээн холбогдох албанаас мэдээлсэн юм. Түүнд дурдсанаар, нэг тонн цайр 2,001.69 ам.доллар, зэс 5,456.22 ам.доллар, хар тугалга 1,762.01 ам.доллар, цагаан тугалга 14,953.92 ам.доллар, хөнгөн цагаан 1,637.75 ам.доллар,...

Ч.Сүрэнхорлоо: Туслан гүйцэтгэгч 13 компанийн ажлыг хөлсийг бүрэн төлж дуусгаагүй

2015 оны 08 сарын 10      0      2505

Төмөр замын инженерүүдийн нэгдсэн холбооноос шинэ төмөр замын төслийн ажлын гүйцэтгэлийн явц, зүүн чиглэлийн төмөр замд хийсэн хөрс хуулалтын алдааны талаар мэдээлэл хийлээ. “Монголын Төмөр зам” ТӨХК “Samsung C&T” компанитай гэрээ байгуулж, 200 гаруй сая ам.долларын санхүүжилтээр “Энержи Ресурс” компанид “Гашуун сухайт-Ухаа худаг”-ийн төмөр замын ажлыг эхлүүлсэн байна. Мөн туслан гүйцэтгэгч компаниудад 12 сая ам.долларыг нэмж олгохоор...

Автобусанд бүхэл мөнгө барьж орж ирээд мөнгөө төлөхгүй явах тохиолдол гарч байна

2015 оны 08 сарын 10      2      3286

Манай улс нийтийн тээврийн салбартаа дэлхийн улс орнуудын нэвтрүүлээд удаж буй цахим картын системийг өнгөрсөн сарын 24-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Уг үйлчилгээнд иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ээс цахим картаа 3600 төгрөгөөр худалдан авч, өөрийн хүссэн хэмжээгээр цэнэглэж байгаа аж. Гэтэл одоог хүртэл цахим картаа худалдан аваагүй иргэд олон байгаа учир энэ нь автобус компанийнханд нэлээдгүй хүндрэл бэрхшээл учруулж байгаа аж. Тодруулбал,...

“ЗУРАГ ДОТОРХ ШҮЛЭГ, ШҮЛЭГ ДОТОРХ ЗУРАГ”

2015 оны 08 сарын 10      0      4276

БСШУ-ы сайд Л.Гантөмөр, Монголын зураачдын эвлэлийн тэргүүн П.Цэгмид нарын урилгаар БНХАУын зураачид манай оронд зочилж буй. Энэ хүрээнд өнгөрсөн баасан гаригт Уран зургийн галерейд “Хятадын орчин үеийн урлаг 2015” үзэсгэлэн нээв. Хоёр орны ард түмний найрамдал, соёлын харилцааг бэхжүүлэх зорилготой уг арга хэмжээг 2013 оноос жил бүр зохион байгуулах болсон. Хоёр дахь удаагийн үзэсгэлэнд дэлхийд данстай 12 хятад уран бүтээлчийн 40 гаруй шилдэг бүтээлийг тавьсан байна....

ИТАЛИ РУУ ЦАГААЧИД НҮҮЖ БАЙНА

2015 оны 08 сарын 07      0      2800

Арабын хувьсгалын дараа Ливи улсад төдийгүй хөрш зэргэлдээ орнуудад цагаач иргэдийн тоо нэмэгдсээр байна. Африк тивээс Европыг зорих цагаачдын хувьд Итали хамгийн ойр оршдог Европын улс. Тиймээс Италийн эргийн хамгаалалтын алба Африк тивээс ирж байгаа цагаач иргэдийн асуудлыг хууль дүрмийн дагуу шийдвэрлэхийн тулд “Далайн хав” хөтөлбөрийг НҮБ-ын хүнийг эрхийг хамгаалах байгууллагатай хамтран өнгөрсөн жилээс хэрэгжүүлж байна. Хэдэн зуугаараа Ливийн газар нутгаар дамжин, Италийн...

ГАРЧГААС ҮҮДСЭН БОДОЛ

2015 оны 08 сарын 07      0      2252

УИХ-аар саяхан баталсан Монгол хэлний тухай хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа болчихлоо. Хэлний хуулийн үйлчилгээтэй холбогдон олон чухал асуудал хөндөгдөнө. Түүний нэг нь нэр томъёог боловсруулах, хэрэглэх тухай асуудал байж таарна. Монгол судлалын манлай эрдэмтдийн нөмөр нөөлгөнд өсөж өндийж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд олон жил ажиллахдаа нэр томъёоны асуудлаас хөндий байгаагүй, тэгээд ч хэлний хэрэглээний наад захын зүйлийг гадарладаг болсон хүний хувьд би бээр аливаа ном, сонин,...

МЕДАЛЬ АВАХЫН ТӨЛӨӨ БҮХ ХҮЧЭЭ ДАЙЧЛАХ ХЭРЭГТЭЙГ Л МЭДЭРЧ БАЙСАН

2015 оны 08 сарын 06      1      2534

АНУ-ын Лос-Анжелес хотод болсон дэлхийн тусгай олимпоос манай баг тамирчид гурван алт, мөнгө, хүрэл тус бүр дөрөв, нийт 11 медаль хүртсэн бахдам амжилттайгаар өчигдөр эх орондоо ирлээ. Жүдо бөхөөр Б.Мягмарсүрэн, Б.Энхмаа алт, Э.Тэмүүлэн, Ц.Мөнхбаяр мөнгө, Б.НоминЭрдэнэ, Ч.Дүүрэнжаргал хүрэл, ширээний теннисний хосын төрөлд У.Нинжбадам, Г.Бодь-Эрдэнэ алт, ганцаарчилсанд У.Нинжбадам мөнгө, Б.Ерөөлт хүрэл, хөнг өн атлетикаар М.Даваажаргал мөнгө, бөөр өнцөг шидэлтээр Б.Тулга хүрэл медаль тус...

ОХУ-д царцааны нүүдэл гамшиг дагуулж байна

2015 оны 08 сарын 06      0      3820

ОХУ-д царцааны нүүдэл гамшиг дагуулж байна. Хэдэн сая царцаа хойд хөршийн өмнөд хэсгийн газар нутгийг бэлчээргүй болгож, замдаа таарсан өвс, ургамлыг хуу хамж байгаа талаар “Риа новости” агентлаг мэдээллээ. Ойролцоогоор 800 мянган га талбайг хамраад байгаа царцааны нүүдэл хүрээгээ тэлж байгаа бөгөөд ОХУ-ын Онцгой байдлын газраас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэсээр байна. . Энэхүү нүүдэл эдийн засгийн багагүй бэрхшээл дагуулаад байгааг мужийн захиргаа, орон нутгийн удирдлагууд...