ТУНААНЫ НАЧИН ЧАГНААДОРЖИЙН ГАНЗОРИГ

2015 оны 08 сарын 17      1      6475

Монгол бөхийн өлгий нутаг хэмээн бөх сонирхогч түмний хэлэлцдэг аймаг сумууд бий. Хөвсгөлийн Цагаан-Үүр, Архангайн Батцэнгэл, Увсын Тэс, Өвөрхангайн Бүрд, Ховдын Чандмань зэрэг улсын алдар цолтой бөхчүүд олонтой нутгуудыг ийн хэлдэг. Энэ өлгий нутгийн нэг нь Архангай аймгийн Булган сум юм. Өмнөх зууны сүүл үе, шинэ зууны эхнээс монгол бөхийн өнгийг тодорхойлон барилдаж буй хүчтэнүүд болох улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарьд Д.Рагчаа, улсын харцага М.Батжаргал, улсын өсөх идэр начин...

Бронте КЭМПБЕЛЛ

2015 оны 08 сарын 17      0      2681

1994 оны тавдугаар сарын 19-нд Өмнөд Африкийн Блантайр хотод төрсөн. Биеийн өндөр 179 см, 60 кг. Усанд сэлэгч. Түүний гэр бүл 2001 онд Австралийн Малавид нүүж очсон бөгөөд Кэмпбелл энэ үеэс усанд сэлэлтээр хичээллэж эхэлжээ. Тэрбээр Австралийн залуучуудын АШТ-ий 50 метрийн чөлөөт сэлэлтэд 2009, 2011 онд аваргалсан бөгөөд мөн ондоо залуучуудын ДАШТ-ий 50 метрийн чөлөөт сэлэлтэд түрүүлж юм дуулгах сэлэгч гэдгээ харуулсан юм. 2013 онд 19 настай Бронте ДАШТ-д оролцсон ч...

Эх орноосоо урвасан хүнийг өршөөлд хамруулахгүй

2015 оны 08 сарын 17      1      2919

Өршөөлийн тухай хуулийн талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. Энэ хуулиар 2015 оны долдугаар сарын 2-ны 24.00 цагаас өмнө гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхөөр заасан. Тэрбээр “Зарим хүнийг ял шийтгэлээс бүрэн, заримынх нь тодорхой хугацааг өршөөж байгаа. Мөн зарим этгээдийн ял эдлэх хугацааг болон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй...

ОРГАНИК НОГООН бүтээгдэхүүнийг онцгойллоо

2015 оны 08 сарын 17      0      3228

“Мишээл экспо” төвөөр ормогц Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Шаравын “Сэрсэн тал” аялгуу цангинана. Нэгдүгээр давхрын голд зассан тайзан дээр “Жонон” хамтлаг тоглож буй нь энэ. Тайзны өмнө тусгайлан тавьсан суудалд Монгол болон Хятадын зочид төлөөлөгчид суух аж. Энэ бол “Органик ногоон бүтээгдэхүүн, аялал жуулчлал” үзэсгэлэн, худалдааны нээлт юм. Уг үзэсгэлэн, худалдааг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган, манай Дорнод аймагтай хамтран хоёр...

ИЛ ЗАХИДАЛ

2015 оны 08 сарын 17      2      3601

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ, УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД, ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ ТАНАА 2015.08.10.                                                                                          Улаанбаатар хот.   Таны энэ өдрийн амгаланг...

Ц.Нямдоржийг “хэлмэгдүүлжээ”

2015 оны 08 сарын 16      4      3487

АН-ынхан түүнийг тун ч муухайгаар “хэлмэгдүүлсэн” гэнэ. Олон нийтийн анхаарлыг татаад буй Өршөөлийн тухай хуультай холбоотой явдал л даа. Эрхэм гишүүн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтсан юм билээ. Гэвч авлига, албан тушаалтнуудыг уг хуульд хамруулахаар хуйвалдаж эхэлснийг нь мэдэнгүүтээ зайгаа барьжээ. Хэлэлцэх явцад нь оролцоогүй байхад ажлын хэсгийнхэн санал дүгнэлтдээ түүний нэрийг дурайтал биччихсэн байна. Нэгэнт нэр нь бичигдсэн учраас л...

“Ав, ил болго, тэгээд галд шат”

2015 оны 08 сарын 16      5      3487

Улс төрийн ертөнцөд багтчих гээд чамгүй хичээл зүтгэл гаргаж буй хүмүүсийн нэг бол дуучин С.Жавхлан. Иргэний хөдөлгөөнийхөнтэй нэгдэн улстөрчдийг шүүмжилж, бүр Төрийн тэргүүнийг хүртэл халз мэтгэлцээнд дуудаад авсан гэж байгаа. Мэдээж нөгөөх нь энэ мэт “хөөрчихсөн болжмор”-ыг тоож харилцахгүй л дээ. Тийм зав ч яаж байх вэ. Тэгвэл гавьяат дуучин саяхан авлига, хээл хахуулын гэмт хэрэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлжээ. Ингэхдээ үгэн дээр тун ч чадварлаг...

“Хорны ерөндөг хайж байна”

2015 оны 08 сарын 16      2      3342

Цахим ертөнцөөр ийм зар явбал битгий гайхаарай. Эрхэм гишүүн О.Баасанхүү хорны ерөндөг хайж байгаа юм. Иймэрхүү пост оруулсныг нь харсан нэг жиргээч түүнээс “Та амиа хорлох нь уу” хэмээн асуужээ. Тэгвэл тэр өөртөө хайгаагүй юм билээ, түүнийг дэмждэг цөөн боловч хүн байгаа бол санаа зовох хэрэггүй. Тэр төр, засагтаа үүнийг зориулах гэж буй хэрэг. Олон нийтээс нууж, “нууц” гэсэн ангилалд оруулж байгаад л сонгуулийн өмнө шоронгоо нэг суллаж, идсэн уусан...

А.ЭНЭРЭЛ ГУРАВ ДАХЬ УДААГАА ТҮРҮҮЛЭВ

2015 оны 08 сарын 14      1      3709

Гольфын УАШТ энэ сарын 6-9-нд “Скай Ресорт” дахь “Маунт Богд” гольфын талбайд боллоо. 12 дахь удаагийн тус тэмцээнд эрэгтэй 70, эмэгтэй найман тамирчин оролцов. Эрэгтэйчүүдийн ангилалд Г.Мэндсайхан түрүүлж, хошой аварга болсон юм. Мөнгөн медалийг Д.Өлзийдэлгэр авсан бол гуравдугаар байрт О.Оюунболд шалгарлаа. Эмэгтэйчүүдийн ангилалд А.Энэрэл гурав дахь удаагаа түрүүлэв. Удаах байрт Д.Батнаран, Д.Баярмаа нар орсон юм. Сонирхуулахад Монгол, Солонгосын...

Н.АНУЖИН ХОС АЛТТАЙ

2015 оны 08 сарын 14      0      5708

Бодибилдинг, фитнессийн Хонконгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 9-нд боллоо. Тус тэмцээнд хошой мистер Э.Ганзориг, Л.Баянхүү, Н.Анужин нар оролцож, хоёр алт, нэг мөнгөн медаль авчээ. Эмэгтэйчүүдийн модель фитнесс ангилалд өрсөлдсөн “Бугат биж” клубийн тамирчин Н.Анужин хос алт, эрэгтэйчүүдийн 80 кг-ын ангилалд оролцсон Э.Ганзориг мөнгөн медаль хүртсэн юм.