Өвөлжилтийн бэлтгэл хангуулах үүрэг өглөө

2015 оны 08 сарын 27      0      3539

Улсын онцгой комиссын ээлжит хуралдааныг Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Хууль зүйн сайд Д.Дорлигжав өчигдөр удирдаж явуулав. Хуралдаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Д.Цогт-Очир нар мэдээлэл хийлээ. Долдугаар сарын дунд үеэс зуншлага сайжирч,...

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв

2015 оны 08 сарын 27      5      3603

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо буюу КЭЙДАНРЭН-ийн ерөнхийлөгч Садаюки Сакакибара тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Төрийн тэргүүн “Та бүхэн ийм өргөн бүрэлдэхүүнтэй ирж, Монголын бизнес эрхлэгчид, төр засгийн албан тушаалтнууд, шийдвэр гаргагчидтай уулзаж буй нь үнэхээр чухал юм. Монгол, Японы харилцаа, ялангуяа улс төрийн салбарын хамтын ажиллагаа, итгэлцэл маш өндөр түвшинд байгаа гэдгийг хэлэхэд...

Зэрлэг ан амьтдад зориулсан гарц хийх ёстой гэв

2015 оны 08 сарын 27      0      3256

“Монгол Улсын дэд бүтцийн төлөвлөлт болон зураг төсөлд зэрлэг амьтдад ээлтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь” сэдэвт олон улсын хурал манай улсад энэ сарын 24-28-ны өдрүүдэд болж байна. Манай орны тал хээр, говь нь зэрлэг амьтад нүүдэллэж, идээшин амьдардаг бүс нутаг юм. Гэвч сүүлийн жилүүдэд орон нутаг, нийслэлийг холбосон авто болон төмөр зам барьснаар тэдний амьдрах орчин өөрчлөгдөж, тоо толгой нь багасах болжээ. Тухайлбал, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн...

Монголчууд эх орондоо ургуулж, үйлдвэрлэснийг авч байна

2015 оны 08 сарын 26      1      3913

Бид намрын эхэн сартай золгоод арваад хонолоо. Улсын баяр наадам ард хоцорч, хурим найрын цаг, хичээлийн шинэ жил айсуй. Мөн тариаланчид ургацаа хураан авч, хэрэглэгчдэд шинэхэн хүнсний ногоо худалдаж эхэллээ. Манай улс энэ жил 50-иад мянган га газрын ургац алдсан ч хөдөө аж ахуйн бүлэг, хоршоодын тарьсан жимс, ногоогоор үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж байна. Барилгачдын талбай дээр өчигдөр нээлтээ хийсэн, “Монголд ургуулж, үйлдвэрлэснийг бид сонгодог” уриатай...

У.ЦАСЖИН: КИНО НАЙРУУЛАХ ХҮСЭЛДЭЭ ХӨТЛӨГДӨН ЗОХИОЛ БИЧИЖ БАЙГАА

2015 оны 08 сарын 26      3      6654

Лондоны богино хэмжээний кино наадмын эмэгтэй гол дүрийн шагналд “Гэр бүлийн хөрөг” киноны Ононгийн дүрээр 11 настай, У.Цасжин охин нэр дэвшээд буй. Тус киноны зохиолч, найруулагч Б.Чингүүн “Цасжин наснаасаа хэтэрсэн мэдрэмж, авьяас бас ухаантай. Ирээдүйн сор болох жүжигчин” хэмээн дүгнэсэн. Түүнийг “Хөгжилтэй гэр бүл” телевизийн олон ангит киноны Мишээлийн дүрээр үзэгчид андахгүй мэднэ. -Шилдэг эмэгтэй гол дүрд өрсөлдөх болсноо...

МАН-аас томилогдсон дэд сайд нарыг чөлөөллөө

2015 оны 08 сарын 26      0      3239

Засгийн газрын ээлжит хуралдаанаар МАН-аас томилогдсон долоон дэд сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Тус намаас Гадаад хэргийн дэд сайдаар Н.Оюундарь, Аж үйлдвэрийн дэд сайдаар Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар Я.Төмөрбаатар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар Б.Мөнхбаатар нар томилогдон ажиллаж байсан билээ. Мөн Уул уурхайн дэд сайдаар Г.Тэмүүлэн, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар Б.Батзориг, Эрүүл мэнд, спортын дэд сайдаар Д.Атармаа нар...

Хууль хэрэгжүүлж ажиллахыг Ерөнхий сайдаас хүслээ

2015 оны 08 сарын 26      7      2925

УИХ-ын дарга З.Энхболдоос Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай” албан тоотыг өчигдөр хүргүүлжээ. Үүнд “МАН-ын зургаан сайдыг энэ сарын 6-нд чөлөөлсөн. Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн...

КАТАРЫН ТУРШЛАГААС МОНГОЛ УЛС СУРАЛЦАНА

2015 оны 08 сарын 26      2      3283

Катар улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияа манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, УИХ-ын дэд дарга М.Энхболд нартай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Батлан хамгаалах салбарт хоёр орон цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, энхийг дэмжих ажиллагаа, терроризмтэй тэмцэх чиглэлээр хамтарсан дадлага, сургууль хийж...

Ц.Балдоржийн нэрэмжит 1.000.000 төгрөгийн цалинг гэрэл зурагчин анх удаа авлаа

2015 оны 08 сарын 26      0      3002

Монголын үндэсний өдөр тутмын анхны хэвлэл “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Цэрэндоржийн Балдоржийн нэрэмжит 1.000.000 төгрөгийн цалингийн эзнээр энэ удаа манай сонины Гэрэл зургийн албаны дарга Э.Харцага тодорлоо. “Өнөөдөр” сонины сэтгүүлчид 2011 оны есдүгээр сараас эхлэн нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн нэрэмжит 1.000.000 төгрөгийн цалин авч эхэлснээс хойш анх удаа гэрэл зурагчны бүтээл шалгарч байгаа нь энэ юм....

ИРГЭД ШИНЭЧЛЭЛД ДАСАЖ БАЙНА

2015 оны 08 сарын 25      1      3455

Нийслэлийн иргэд энэ сараас эхлэн нийтийн тээврийн шинэ чиглэл, смарт картаар үйлчлүүлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Тээврийн газар болон “Улаанбаатар смарт карт”-ынхан иргэд, үйлчлүүлэгчдээс сайн, муу олон санал хүлээж авч байгаа ч хөгжингүй орнуудын жишгээр орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахаас өөр гарц бидэнд үгүй. Замын хөдөлгөөний ачаалал болон чиглэлийн давхацлыг бууруулах зорилгоор нийслэлийн Тээврийн газраас үйлчилгээний чиглэлээ шинээр төлөвлөсөн....