ОЮУТАН, СУРАГЧИД ШИНЭ ОРГИЛ ЭЗЛЭХЭЭР ЭРДЭМД ШАМДАЖ ЭХЭЛЛЭЭ

2015 оны 09 сарын 02      0      2938

Баглаа цэцэг барин сургууль, цэцэрлэг рүүгээ алхах сурагч, хүүхдүүд өчигдөр хотын гудамжаар дүүрэн байв. Оюутнууд ч тангаргаа өргөн, цөм хичээлийн шинэ жилээ баяр хөөртэй угтлаа. Энэ жил Монгол Улс даяар ерөнхий боловсролын 799 сургуульд 539 мянган сурагч суралцаж байна. Үүнээс 64 мянга 300 нь нэгдүгээр ангид элсчээ. Мөн цэцэрлэг болон суурь боловсролын хөтөлбөрийг шинэчилж, “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх, бага, суурь, боловсролын цөм хөтөлбөрийг...

Зөвшилцөл дууссаны дараа сайд нарын нэрийг өргөн барина

2015 оны 09 сарын 02      0      2662

УИХ-ын дарга З.Энхболд хуульд заасан хугацаанд багтаж зургаан сайдын нэрийг өргөн барихыг сануулсан албан бичгийг Ерөнхий сайдад илгээсэн. Хуулийн хугацаа нь энэ сарын 6-нд дуусах юм Тиймээс зургаан сайдыг томилох болон Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, эсэх асуудлыг энэ сарын 7-нд хэлэлцэнэ гэсэн хүлээлт хүсээд байгаа. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр “Зөвшилцөл дууссаны дараа л сайд нарын нэрийг өргөн барина....

Тусгай олимпод оролцсон монгол тамирчид гадаадынхны анхаарлыг татжээ

2015 оны 09 сарын 02      0      3848

Хөгжлийн бэрхшээлтэй, тархины саажилттай гээд олон хүн нийгмийн амьдралд оролцож чадахгүй хаа нэг газар бусдаас тусгаарлагдан сууж байхад бид тэдний талаар ямар ч төсөөлөлгүй аж төрсөөр ирсэн. Тэгвэл 1968 оноос америкчууд оюуны бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэх зорилгоор “Тусгай олимп” гэх спортын томоохон арга хэмжээ зохион байгуулдаг болсон байна. Та бидний мэддэг паралимптой төстэй энэ арга хэмжээг бусад уралдаан тэмцээний жишгээр дөрвөн жилд нэг удаа, зуны болоод...

Хамгийн шилдэг аппликэйшнүүд

2015 оны 09 сарын 01      0      2632

Орчин үед хүмүүсийг гар утасгүй, интернэтгүйгээр төсөөлөх боломжгүй. Яагаад гэвэл бүх ажил, алба энэ хоёр дээр л суурилж цааш хөгжиж байна. Хүний амьдралыг хөнгөвчлөх олон зүйлийг судлаачид бүтээсэн ч хамгийн их эрэлттэй нь юу вэ гэж асуувал би хувьдаа аппликэйшн гэж хэлнэ. Интернэтээр дамжуулан гар утсандаа дэлхийг багтаах боломжийг энэ л зүйл  бидэнд олгож байна. Тэгвэл та манай гаригийн хамгийн шилдэг аппликэйшнүүдийг мэдэх үү? Энэ талаар “triplepundit.com”...

САНСРЫН ХӨЛГӨӨС ХҮЛГИЙН ЗООН ДЭЭР БУУСАН НЬ

2015 оны 09 сарын 01      0      3386

“Багш хүн заах гэж буй хичээлийнхээ талаар гүн гүнзгий мэдлэгтэй байж гэмээнэ хүүхдүүдэд цогц мэдлэг олгоно. Өөрийн мэдэхгүй зүйлийг бусдад мэдэмхийрэн зааж хэрхэвч таарахгүй. Үүний нэгэн адил цуглуулагч хүн зөвхөн цуглуулж, арвижуулаад зогсохгүй арвин мэдлэгтэй байх ёстой. Тэгж байж цуглуулганы үнэ цэнэ, ач холбогдлыг жинхэнэ утгаар нь ойлгоно. Ер нь цуглуулагч бол судлаач юм” хэмээн ахмад дайчин, Монголын Филателийн холбооны хүндэт гишүүн Нанзадын Чинбат хэлсэн....

ЧАНАРТАЙ ЗАМ ТАВЬЖ БУЙ КОМПАНИУДАА ДЭМЖИНЭ

2015 оны 09 сарын 01      0      2689

Сүүлийн хэдэн өдөр авто замын ачаалал ихсэж, худалдааны байгууллагууд хөл, хөдөлгөөн ихтэй байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өчигдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт барьж буй авто замын явцтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагын удирдлагууд болон иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцсон юм. Өнгөрсөн зургадугаар сараас Дамбадаржаа дахь цагдаагийн постоос Шаргаморьт, Хандгайт чиглэлд 16.3 км авто зам тавьж буй. Үүнээс...

Ерөнхий сайд 33 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

2015 оны 09 сарын 01      0      3609

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож багш сурагчдад эрдмийн баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын эрхэм зорилго, алсын хараагаа бүтээлч шийдвэр гаргах чадвартай, дэлхийд өрсөлдөх мэдлэгт суурилсан нийгмийг байгуулах “Монгол хүн” гэж тодорхойлсон....

Хүндэтгэлийн хуралдаан хийнэ

2015 оны 09 сарын 01      0      2268

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн баасан гаригт Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай 173 тоот захирамж гаргажээ. Тус захирамжид Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан энэ сарын 13-ны ням гаригийн 11:40 цагаас УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулахаар заасан байна. Мөн УИХ-ын дарга З.Энхболд хуулийн хугацаанд Засгийн газрын гишүүнээр томилуулах зургаан сайдын нэрийг өргөн барихыг сануулсан албан бичиг Ерөнхий сайд...

Багануурт хаус хороолол барьж байна

2015 оны 09 сарын 01      2      2934

Нийслэлийн Багануур дүүргийн ЗДТГ-аас энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнийхөө дагуу I хороо, Хуцаагийн далан дагуух 28 га газарт амины орон сууцны хороолол барьж байна. Уг ажлыг дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны “Таван А” зорилтын нэг болох “Амины орон сууцтай Багануур” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа аж. Дүүргийн ЗДТГ-аас өнгөрсөн гуравдугаар сард уг ажлын гүйцэтгэгчийг шалгаруулахад “Хүслэн дэлгэрэх”,...

Ан БАУЛ

2015 оны 08 сарын 31      1      2573

1994 оны гуравдугаар сарын 25-нд БНСУ-ын Сөүл хотод төрсөн. Биеийн өндөр 168 см, жин 66 кг. Жүдоч. Тэрбээр найман настайгаас жүдо бөхөөр хичээллэж эхэлжээ. Ан Баул анх 60 кг-д хүч үздэг байсан бөгөөд 2014 оноос эхлэн жин өгссөн юм. Энэ нь ч зөв шийдвэр байсныг тэрбээр харуулан Чэжүгийн гран пригээс мөнгөн медаль авлаа. Үүний дараа 2014 оны сүүлээр Токиогийн “их дуулга”-д хүрэл медалийн төлөө хүч үзэн ялагдсан ч жүдогийн мэргэжилтэнүүд Ан Баулыг том бөх болно хэмээж байв....