Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа

2015 оны 09 сарын 08      1      2991

Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн үзэл баримлалын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган үзэл баримтлалыг баталлаа. Хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн сайд Р.Жигжидэд даалгалаа. УИХ-ын 2014 оны 18 дугаар тогтоолоор “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг баталсан бөгөөд баримт бичигт Монгол Улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах...

Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2015 оны 09 сарын 08      0      2660

Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн хуралдаан дээр гаргасан саналын тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нийтлэг үндэслэл, тариалангийн газар, тариалангийн үйлдвэрлэл, тариалангийн газрын хөрсийг хамгаалах, бусад зүйл гэсэн 5 бүлэг, 28 зүйлтэй. Хуулиар тариалан эрхлэх, тариалангийн бүс нутгийг тогтоох, тариалангийн газрыг эзэмшүүлэх, зохистой ашиглах, хамгаалах,...

Гуравдугаар сургуулийнхан баяр хөөртэйгөөр хичээлийн шинэ байрандаа орлоо

2015 оны 09 сарын 08      0      2879

Нийслэлийн гуравдугаар сургуулийнхан өчигдөр шинэ барилгаа хүлээн авч, хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Энэ хичээлийн жилд I-XII ангийн 51 бүлгийн 1800 хүүхэд хоёр ээлжээр хичээллэх аж. Үүнээс I ангид хамгийн олон буюу 320 гаруй сурагч бүртгүүлжээ. IX, XII болон зарим XI ангийнхан ээлжгүйгээр хичээллэх юм байна. Нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцож ““Алтан булаг трейд” компанийнхан нийслэлийн төсвийг хүлээн суулгүйгээр, гуравдугаар...

Ээлжит бус чуулган ХОЁРХОН ХОНОГ ХУРАЛДАХ УУ

2015 оны 09 сарын 08      0      2887

УИХ-ын ээлжит бус чуулганыг өчигдөр нээв. Хаврын чуулган завсарласнаас хойш хийж буй хоёр дахь ээлжит бус чуулган нь энэ болж буй юм. УИХ-ын даргын гаргасан захирамжид ээлжит бус чуулганыг энэ сарын 7-18-нд хуралдуулахаар тусгасан. Гэвч УИХ-ын Тамгын газраас гаргасан хэлэлцэх асуудлын дараалалд уг чуулганыг өнөөдөр хаахаар төлөвлөсөн байх юм. “Намууд тохиролцоонд хүрэхгүй байна” хэмээгээд намрын чуулган хүртэл сайдын нөхөн томилгоогоо хойшлуулах гэж байсан Ерөнхий сайдыг...

ЧӨЛӨӨТ БҮС БОЛБОЛ ӨМЧЛӨЛ АЛДАГДАХ УУ...

2015 оны 09 сарын 07      3      2779

“Халх гол” чөлөөт бүс байгуулахаар УИХ-аас гаргасан шийдвэр эдүгээ Монгол дахь улс төржилтийн нэгэн том сэдэв болоодохлоо. ХҮН зэрэг бүтцүүд энэ ажилд ханцуй шамлан оров. Чухам юм мэддэггүйдээ дээрхшийдвэрийг сөрөөд байна уу, эс бөгөөс зориудаар олон нийтийг төөрөгдүүлэх гэж ийнхүү шуугиулаад байна уу гэдэг нь миний хувьд сонин биш байна. Гол нь ийм төрлийн чөлөөт бүс, аж ахуйг хөтлөх арга замыг хаах нь Монголын маань хөгжлийг хойш чангаах үр дагавартай тул энэхүү өгүүллийг...

Сайдад нэр дэвшигчдийг Ерөнхийлөгч дэмжихгүй

2015 оны 09 сарын 07      3      2802

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын Бээжин хотод Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцоод эх орондоо ирсэн даруйдаа буюу өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах хүмүүсийг зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн саналтай танилцаж, хариу илгээв. Тэрбээр хариу бичигт “Хууль тогтоох болон Гүйцэтгэх засаглал хоорондын хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг нэг хүнд...

Ерөнхий сайд тосны ургамал боловсруулах үйлдвэрийн нээлтэд оролцов

2015 оны 09 сарын 07      2      2685

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Газрын ундраа” компанийн тариан талбайд очиж улаан буудайн ургацын байдалтай танилцан, тариаланч, механикжуулагчидтай уулзсан байна. 2300 га эргэлтийн талбайтай, жилдээ 1200 орчим га талбайд улаан буудай тариалдаг тус компани өөрийн бүсэд нутагшсан дютесценз 936, Дархан-34, Алтайский-90 сортын үрээр буудай тариалдаг гэж компанийн удирдлагууд...

Яг цагтаа

2015 оны 09 сарын 06      0      2410

Сүүлийн үед улстөрчид овоо хариуцлагатай болоод байгаа гэнэ. Гэхдээ МАН-ын дарга М.Энхболдын ажигласнаар л шүү дээ. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл чуулганы хуралдаанд хоцорч ирчихээд “Тийм, би хоцордог юм” гээд хэнэггүйхэн хариулж, тэр нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Үүнээс хойш манай түшээд “засрах” гэж хичээгээд л байгаа бололтой юм. МАН-аас Дээд шүүхэд бүртгэлтэй 22 намд урилга илгээж, улс оронд тулгамдаад буй асуудлаар “Үндэсний зөвшилцөл” хийе...

Шоушенкээс оргосон нь

2015 оны 09 сарын 06      0      3349

Ийм нэртэй кинонд гардаг, шоронд хоригдож байсан Фрэнк Фрешоутерсийг 2015 оны тавдугаар сард Флоридагаас барьсан байна. Тэрбээр 55 жил, долоон сар, тав хоног нуугдсан юм санж. Оргоод ийм урт хугацаа өнгөрсний дараа түүхэнд хэн ч, хэзээ ч баригдаж байсангүй. Баригдчих вий хэмээн байнга болгоомжилж, Фрешоутерс үлгэр жишээ америк хүн шиг амьдарч чаджээ. Ахмад жолооч 79 настай Уильям Коксын хаалгыг хүн тогшихоор нь нээтэл тойргийн цагдаагийн газрын даргын орлогч Бревард зэвсэглэсэн...

Хүндлэлийн үгэнд харам түшээд

2015 оны 09 сарын 06      3      2235

"Татар” хамтлагийн дуучин Заяагийн “Улаанбаатарын нулимс” гэдэг дууг уншигч залуус андахгүй байх. Энэ дуунд “Уучлаарай, баярлалаа гэдэг үгэнд хорголоо тоолчихсон...” гэсэн үг гардаг юм. Үүний адилаар манай УИХ-ын гишүүдийн амнаас Та хэмээн бусдыгаа хүндлэх үг гарч өгдөггүй аж. Нэг ёсондоо хүндлэл бүхий үг хэлэхдээ тэд хорголоо тоолдог. Та гэж дуудах нь бүү хэл ахмад гишүүдийнхээ өмнөөс гар далайдаг залуус цөөнгүй байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа...