Төмөр зам доогуур гаргасан нүхэн гарц АШИГЛАЛТАД ОРЛОО

2015 оны 09 сарын 29      2      3098

Нарны зам, XIX хороолол, Зайсан орчмын замын хөдөлгөөний ачаалал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг албаныхан хэлдэг. Тэгвэл энэ хавийн замын хөдөлгөөний ачааллыг 30 орчим хувиар бууруулах бүтээн байгуулалт ашиглалтад орлоо. Тодруулбал, Энхтайваны гүүрний зүүн талын уулзвараас урагшаа Дунд гол дээгүүр, төмөр замын ардах хэсгийг XIX хорооллын арын замтай холбосон гүүрэн болон нүхэн гарц ашиглалтад орсон байна. Долоон метр өргөнтэй уг нүхэн гарцаар 2.2 метрээс дээшгүй өндөртэй тээврийн...

ИРЭЭДҮЙД ТЭМҮҮЛСЭН ИХ НҮҮДЭЛ

2015 оны 09 сарын 28      0      1779

Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ “давхар цохилт” хийх дуртай. Аравхан насандаа өсвөрийн шатарчдын тив, дэлхийн аваргын титмийг өөрийн болгож амжсан тэрбээр таван жилийн дараа буюу 2015 онд их мастер, Олон улсын мастер цолыг “бөөндлөө”. Унгарын алдарт Юдит Полгар 12 нас, 10 сар, 11 хоногтойдоо, Нанхиадын Хоу Ифань 12 нас, 10 сар, 17 хоногтойдоо их мастер болсноор хамгийн залуудаа уг цолд хүрсэн шатарчнаар түүхэнд нэрээ мөнхөлжээ. Тэгвэл Д.Номин-Эрдэнэ охин 15...

ХҮРЭН ЗАНДАН ХҮЛЭГТЭЙ БАГШ

2015 оны 09 сарын 28      0      1612

Лхамсүрэнгийн Бат-Эрдэнэ Увс аймагт төдийгүй улсад алдартай цаначин, цанын спортын мастер, дасгалжуулагч багш. Ч.Бат-Эрдэнийн бага нас Увс аймгийн Малчин сумын төв Цалгарт өнгөрч зургаа, долоон настайгаасаа хөлдөө цана углаж Баянхайрханы бэл, Хагийн нуур, Цалгарын хотгороор өдөржин гулгаж, үдэш бөөн цан хүүрэг болсон амьтан гэрийн бараа харна. Сар, улирал өнгөрөх бүр М. Бат-Эрдэнэ цанын спортыг шимтэн сонирхож, цанаас салахаа байж, Цалгарын хотгорын үе тэнгийнхээ хүүхдүүдийг урдаа...

Аюүмү ГОРОМАРҮ

2015 оны 09 сарын 28      0      1729

1986 оны гуравдугаар сарын 1-нд Японы Фүкүока хотод төрсөн. Биеийн өндөр 185 см, жин 99 кг. Японы регбийн шигшээгийн довтлогч. Тэрбээр есөн настайгаасаа регбигээр хичээллэжээ. Горомарү улсынхаа шигшээ багийн эхний тоглолтод 2005 оны дөрөвдүгээр сард Уругвайн эсрэг хийхэд нь оролцсон юм. Тухайн үед 19 настай байсан түүнийг японы хэвлэлүүд “Бидний ирээдүй” хэмээн бичиж байлаа. 10 жилийн хугацаанд Горомарү улсынхаа төлөө 54 тоглолт хийж 677 оноо авчээ. Тэрбээр улсынхаа лигийн...

АЧААЛАЛ ДААХДАА ТӨМӨР ШИГ ХАТУУ, АМЖИЛТ ГАРГАХААРАА БОЛОР ШИГ ТУНГАЛАГ...

2015 оны 09 сарын 28      0      1781

Уран сайхны гимнастик орос бүсгүйчүүдийн амжилт ялалтаас ангид орших учиргүй хэмээх номлолыг манай хойд хөрш бий болгожээ. Дөрвөн жилийн давтамжтай олимпийн наадмуудын яг энэ төрөлд ОХУ-ын гимнастикчид алтан медалийг “сэтгэл амар” хүртдэг уламжлал тогтоод удаж байна. ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудын цөөхөн гимнастикчид л орос бүсгүйчүүдийг олимпийн аварга болох замд нь завсар оруулсан ч, сүүлийн хэдэн жил тэдний залгамж халаа тамирчид олноороо төрж, өөрсдийн орон зайг...

Альберт Эйнштейний “богино” дурлалууд

2015 оны 09 сарын 28      0      2695

Альберт Эйнштейн бол агуу онолоороо бидний амьдарч буй ертөнцийг өөрчилж чадсан суут эрдэмтэн хэдий ч нөгөө талдаа тэр бол эгэл жирийн нэгэн эр хүн билээ. Хэн бүхний л амьдралд тохиодог хайр дурлалын асуудал, үзэсгэлэн төгөлдөр эмэгтэйчүүд түүний ч амьдралд маш том орон зайг эзэлж ирсэн юм. Зөрүүд, хариуцлагагүй нэгэн байсандаа ч тэр үү түүний хайр дурлалын амьдрал ээдрээтэй, булингартай байсан гэдэг. Хайрын тухай түүний мэдрэмжүүд маш оргилуун, хүсэл эрмэлзлээр дүүрэн...

Долоо хоногийг хэрхэн бүтээлч өнгөрүүлэх вэ?

2015 оны 09 сарын 28      0      2040

Цаг бол алт  гэсэн үг хэзээ хэзээнээс илүү одоо л жинхэнэ утгаа олж байх шиг. Хэр бүтээлч байхаас бидний орлого, ашиг ямар байх нь шууд шалтгаалдаг. Тиймээс долоо хоногоо илүү бүтээлч өнгөрүүлэх 20 аргыг таницуулъя. 1. Нэг л даалгаварт анхаарлаа төвлөрүүл. Долоо хоногт хоёр ажил хийх эсвэл нэг цагт хоёр ажлыг хийж дуусгах нь хэзээ ч тийм хурдан дуусдаггүй нь ахин дахин батлагдсаар байна. Тиймээс долоо хоногт нэг л даалгаварт...

Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажилтай танилцав

2015 оны 09 сарын 28      1      1719

Ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулах АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд “АСЕМ вилла” хотхон барьж буй. Тус хотхоноос хурал, бусад арга хэмжээ болох “Шангри-Ла” зочид буудал хүртэлх чиглэлийн дагуу АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас танилцуулах аялал зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн...

Засварын ажлын санхүүжилтийг нэн тэргүүнд шийдвэрлэхийг даалгалаа

2015 оны 09 сарын 28      1      1683

“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал өнгөрөгч баасан гаригт болов. Үүгээр хөдөө аж ахуйн салбар болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа. Хуралд яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд оролцож, өвөлжилтийн бэлтгэл хангуулж, биелэлтийг зохион байгуулах талаарх Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрхэн хэрэгжиж байгаа талаар мэдээлэл хийлээ. Холбогдох хүмүүсийн мэдээллийг сонссоны дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт...

“НҮБ-ын гишүүн орон бүхэн “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхтэй холбоотой хуультай байх ёстой”

2015 оны 09 сарын 28      0      2177

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо салбар хуралдаанаа эхлүүлээд буй. Энэ удаагийн чуулганд дэлхийн 120 гаруй орны төр, засгийн тэргүүн болон Ромын хамба Францис оролцож байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр” батлах НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцсон. Энэ нь тогтвортой хөгжийн 17 зорилго, 169 зорилтоос бүрдсэн бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэхэд улс орнууд хэрхэн хамтран ажиллах тухай тусгасан баримт...