ЛЕБРОН ЖЭЙМСИЙН САНАЛ ТЭНЦЭВ

2015 оны 10 сарын 12      0      2147

Америкчууд хамгийн ихээр үзэн яддаг, бас хайртай тамирчнаа тодруулжээ. Энэ удаа жагсаалтыг Леброн Жэймс өнгөлсөн байна. Санал асуулгад насанд хүрсэн 2220 хүн оролцож, эхний 10 хүнийг тодруулсан аж. Олны хайртай тамирчдын жагсаалтад эхний 10-т орсон хүмүүсийн тэн хагас нь үзэн яддаг тамирчдын жагсаалтад бас багтсан юм. “Хаан” Жэймс энэ хоёр жагсаалтыг тэргүүлжээ. Тэрбээр сүүлийн хоёр жил дараалан уг жагсаалтын эхэнд бичигдэж байна. Америкчуудын хайртай тамирчдын тоонд...

ӨСВӨР ҮЕЭС “ӨГССӨН, ӨССӨН” БӨХЧҮҮД

2015 оны 10 сарын 12      0      2486

1960-аад оны дунд үеэс эхлэн, бөхийн ертөнцөд олон сайчуудыг нээж тодруулсан тэмцээн бол өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан юм. Дархан аварга Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, улсын аварга Д.Сумьяабазар, С.Мөнхбат, улсын арслан М.Мөнгөн, Д.Азжаргал, Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, улсын гарьд П.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг, Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан, улсын заан Д.Мягмар, З.Дүвчин, Р.Давааням, Ц.Баярсайхан, Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, улсын харцага...

Татьяна КОШЕЛЕВА

2015 оны 10 сарын 12      0      2034

1988 оны арваннэгдүгээр сарын 23-нд Минск хотноо төрсөн. Биеийн өндөр 191 см, жин 67 кг. 11 наснаасаа волейболын спортоор хичээллэж эхэлсэн байна. Одоогоос арван жилийн өмнө ОХУ-ын волейболын өсвөрийн шигшээ багт багтсан бөгөөд тухайн жилээ тив, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ. 2007 онд улсынхаа эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн шигшээ багийн гишүүн болсон. 2015 оны Европын АШТ-д шигшээ багаа түрүүлэхэд тэрбээр голлох үүрэг гүйцэгтгэсэн бөгөөд тус тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор...

Л.НЯМ: ГАДААДЫН БӨХЧҮҮД 9-11, МАНАЙ ТАМИРЧИД 24-26 ТӨРЛИЙН МЭХ ХИЙЖ БАЙНА

2015 оны 10 сарын 12      0      2920

Энэ оны хуучрахгүй сэдвүүдийн нэг нь “Лас Вегас-2015” чөлөөт бөхийн ДАШТ. Сэтгэлд хүрсэн, итгэл даасан сайхан барилдаануудыг манай тамирчид хийсэн нь гол үнэлэмж болж байгаа юм. АНУ-д болсон ДАШТ-д манай бөхчүүд өндөр амжилт гаргах магадлал их байсныг, судалгаанаас ажигласан давуу талаа “Рио-2016” олимп хүртэл хэрхэн хадгалах талаар эрдэмтэн судлаачид дор бүрнээ дүгнэлт хийж буй нь лавтай. Бөхчүүд маань Лас Вегаст очихын өмнө Лос-Анжелест дасан...

Г.Цолмонгийн “Тусч цагдаа” бүтээл тэргүүллээ

2015 оны 10 сарын 12      0      4134

Цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг иргэд, олон нийтэд эергээр сурталчлах, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Цагдаагийн газар, “JCI Монгол” байгууллага хамтран “Цагдаагийн инээмсэглэл” гэрэл зургийн уралдаан зарласан юм. Хоёр сарын хугацаатай зохион байгуулсан энэ уралдаанд иргэд, цагдаагийн алба хаагчдаас 100 гаруй бүтээлээ илгээсэн аж. Энэ уралдаанд...

Хөлбөмбөгт төрийн эргэлт гарлаа

2015 оны 10 сарын 12      0      2205

Олон улсын хөлбөмбөгийн холбоо ФИФА-гийн Ёс зүйн хорооноос холбооныхоо ерөнхийлөгч Йозеф Блаттер болон Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гийн тэргүүн Мишель Платини нарыг ажлаас нь 90 хоног түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд тэднийг оффистоо ирэхээс гадна хөлбөмбөгтэй холбоотой ямар ч ажил хийхийг хориглосон байна. Энэ бол дэлхийн хөлбөмбөгт төрийн эргэлт гарлаа гэсэн үг юм. Ёс зүйн хорооноос Блаттер 2011 онд Платинид хоёр сая швейцарь франк шилжүүлснийг авилгын хэрэг...

“БИД ЭРЧҮҮДТЭЙ ТЭГШ ЭРХТЭЙ ГЭЖ ТУНХАГЛАСАН ХЭРНЭЭ ТҮҮНИЙГ ЭДЛЭХГҮЙ Л БАЙХ ШИГ”

2015 оны 10 сарын 12      0      3449

“More” сэтгүүлийн редакцаас санал тавьсны дагуу Мишел Обама, Мерилл Стрип нар эх хүн, эмэгтэйчүүдийн талаар Цагаан ордонд чин сэтгэлийн яриа өрнүүлснийг орчуулан хүргэе. -Таны амьдралд ямар эмэгтэй хамгийн их нөлөөлсөн бэ. Багадаа хэнээс үлгэр дууриал авдаг байв? -Мерилл Стрип (МС): Ээж минь нөлөөлсөн. Миний ээж олны танил, алдартай хүн байгаагүй. Гэхдээ ээжийн минь очсон газар болгонд гэрэл гийх шиг болдог байсан. Ер нь хүнд хэрхэн нөлөөлж чадав гэдэг их чухал...

Монголын кино урлаг 80 намрыг үдлээ

2015 оны 10 сарын 12      0      3857

Монгол Улсад үндэсний кино урлаг үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Анх 1935 оны аравдугаар сарын 11-ний өдөр болсон Ардын сайд нарын зөвлөлийн 32 дугаар хурлаар “Монгол кино” үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн түүхтэй. Ингэж л 1936 оноос анхныхаа бүтээлийг туурвиж эхэлсэн. Энэ ойг угтан Монгол кино нэгтгэлээс олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь өчигдөр болж өнгөрсөн нээлттэй өдөрлөг юм. Өдөрлөгийн эрхэм хүндтэй зочид нь “Монгол...

75 дугаар цэцэрлэг хэзээ дулаанаа авах нь тодорхойгүй байна

2015 оны 10 сарын 12      0      2073

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэг өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригаас эхлэн хүүхдүүдээ авахаа больжээ. Тус цэцэрлэг өдий хүртэл халаалтаа аваагүй байгаа бөгөөд хэзээ халаалттай болох нь ч тодорхойгүй байгаа аж. Тиймээс 300 хүүхэд гэртээ цоожлогдоход хүрсэн байна. Гуравдугаар сургуулийн ард байрлах долоон байгууллага нэг шугамаас халаалтаа авдаг гэнэ. Тус шугамд нь хоёр ч гэмтэл гарч, засах шаардлага гарчээ. Ингэхдээ нэг байгууллагаас тав орчим сая төгрөг гаргаж,...

Хэн нь Хэн бэ?

2015 оны 10 сарын 12      0      2266

Нэгэнт гаргасан алдаа засрахгүй гэсэн ойлголт бий. Гэвч энэ нь ардчилсан зарчимд төдийлэн хамаарахгүй. Ялангуяа сонгох эрх, бүхнийг өөрчлөх боломж ард түмэнд байгаа тохиолдолд. Харин ард түмний сонгуулийн талаарх боловсрол болон нэр дэвшигчдийн чанар чансаа, мэдлэг боловсрол, тэдний талаарх мэдээлэл үнэн зөв, адил хүртээмжтэй байх нь алдааг засаж, залруулахын суурь нөхцөл болдог. Ийм учир шалтгааны үүднээс бид нэр дэвшигч, иргэд, хэвлэл мэдээлэл гэсэн гурван талын оролцогч эрхээ...