Өмчөө булаацалдсан иргэдээс болоод нарийхан зам тавьж байна

2015 оны 10 сарын 13      3      2070

Дамбадаржаагийн уулзвараас Санзайн уулзвар хүртэлх 16.3 км авто замыг өргөтгөн шинэчилж байгаа. Одоо асфальтаар хуччихвал энэ сарын 15-нд уг замыг нээх гэнэ. Гэвч Шаргаморьтоос Хандгайт руу эргэх уулзварт байгаа хоёр айл газраа чөлөөлж өгөөгүй учраас хэсэг газрын замыг нарийхан тавьж байгаа ажээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр газраа чөлөөлөөгүй айлууд өмчийн маргаантай байгаа гэнэ. Үл хөдлөх хөрөнгийн эзэд өмчөө булаалдан шүүхэд хандсан учраас газрыг нь чөлөөлж болохгүй байгаа...

ГОЛОМТ БАНК “ЦААСГҮЙ БАНК” АЯНЫ ХҮРЭЭНД “БОГИНО ВИДЕО БИЧЛЭГ”-ИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

2015 оны 10 сарын 12      0      2262

  Голомтбанк “ЦААСГҮЙ БАНК” аяныхүрээндИнтернэтбанк, Смартбанкныүйлчилгээгхаруулсан БОГИНО ВИДЕО БИЧЛЭГ-ийнуралдааныг2015.10.29 дуустал өөрийн Facebook хуудаснаа зарлаж байна.   Сэдэв: 1. Интернэтбанк 2. Смартбанк   Шалгаруулалт: Энэхүү тэмцээнд Голомт банкны ажилтнууд оролцох боломжтой бөгөөд дээрх хоёр сэдвийндагууөөрийнуралдаандоролцохбүтээлээ khaliun_t@golomtbank.com хаягрууилгээнэ.Бидоролцогчдынбүтээлийгөөрсдийн FACEBOOK...

“MCS coca cola” найман сая ам.долларын зээл авна

2015 оны 10 сарын 12      0      2381

“MCS сoca сola” компани Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас найман сая ам.долларын зээл авахаар болжээ. Тус компани жимсний жүүс, цайны үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор шинэ шугам нэмж суурилуулахад уг хөрөнгийг зарцуулах гэнэ. Мөн энэ ажлын хүрээнд алслагдмал нутагт амьдарч буй иргэдэд бүтээгдэхүүнээ хүргэх түгээлтийн шугамтай болох төлөвлөгөөтэй байгаа юм байна. Энэхүү зээл нь урт хугацаатай бөгөөд найман сая ам.доллартай тэнцэх хэмжээний...

Коксжих нүүрсний үнэ буурсаар байна

2015 оны 10 сарын 12      0      2183

Өмнөд хөршийн зах зээлд коксжих нүүрсний үнэ тасралтгүй буурч байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн байдлаар Өвөрмонголд коксжих нүүрсний үнэ тн нь 39 ам.доллартай тэнцэж байв. Өмнөх сард коксжих нүүрсний хилийн үнэ тн нь 56 ам.доллар байсан бол энэ сарын эхээр 42-т хүрч буураад байсан юм. Харин Ашигт малтмалын газрын мэдээгээр коксжих нүүрсний үнэ өнгөрсөн сард илчлэгээсээ шалтгаалан дунджаар 28-69 ам.долларт хэлбэлзэж байлаа.

Монгол эмэгтэйчүүд нийгмийн идэвхтэй, манлайлагч гэдэг нь анзаарагдсан

2015 оны 10 сарын 12      0      2404

“BPW” интернэйшнл нь дэлхийн 100 гаруй улсад салбартай, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмждэг байгууллага юм. Эдний салбар Монголд байгуулагдсан бөгөөд Зүүн Азийн дэд бүсийн чуулганыг энэ сарын 9-11-нд анх удаа Улаанбаатарт зохион байгууллаа. Энэ үеэр “BPW” интернэйшнлийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Ази, Номхон далайн бүсийн зохицуулагч Сюзан Жонстой ярилцлаа. -Байгууллагаа танилцуулахгүй юу? -“BPW” интэрнэйшнл гэдэг байгууллагын...

Автобусанд дамжин суухад 200 төгрөг авч магадгүй

2015 оны 10 сарын 12      0      2240

Нийслэлийн удирдлагын зөвлөл өнгөрөгч пүрэв гаригт хуралдаж нийтийн тээвэрт тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцсэн ч шийдвэр гаргасангүй. Уг хуралд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга оролцож, тулгамдсан асуудлыг сонссон. Тиймээс нэг цагийн тарифыг эцсийн байдлаар гаргаж, нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр болсон юм. Ийнхүү тохиролцсон учраас тээврийн компаниуд өнгөрсөн баасан гаригаас эхлэн автобуснуудаа шугамд нь явуулж эхэлсэн. Нийслэлээс...

ТАХЬ ХАМГААЛАХАД ЗОРИУЛЖ, МАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ

2015 оны 10 сарын 12      0      2401

Тахийг эх оронд нь авчирч, нутагшуулан үржүүлэхэд БНЧУ-ын Прага хотын захиргаа болон тус хотын амьтны хүрээлэнтэй манай улс байнгын холбоотой ажилладаг. Дээрх ажлын хүрээнд БНЧУ-ын Прага хотын захиргаанаас Говийн их дархан цаазат газрын (ГИДЦГ) “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаанд “Форд Рэнжер” маркийн машин бэлэглэснийг Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобэк өнгөрсөн баасан гаригт холбогдох хүмүүст гардууллаа. Тахийг жилийн дөрвөн улиралд...

Увсын сонгуулийн маргааныг Цэц хэлэлцэхгүй

2015 оны 10 сарын 12      0      1914

Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны “2012 оны УИХ-ын сонгуулийн дүн айлтгах тухай” 136 дугаар тогтоолын Увс аймагт холбогдох хэсэг нь Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэх маргааныг Цэц өнгөрөгч баасан гаригт дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэв. Нэр бүхий иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, хянасан Цэцийн гишүүн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай” тогтоол гаргаад байсан юм. Тус хуралдаанаар дээрх тогтоолд “СЕХ 136 дугаар...

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч айлчилна

2015 оны 10 сарын 12      0      2746

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук энэ сарын 14-16-нд манайд төрийн айлчлал хийнэ. Ноён Иоахим Гаук Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Холбооны Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч И.Гаук Хархорин дахь археологийн малтлагын Монгол-Германы “Хархорин”...

БАЯРТАЙ БРЕНДАН РОЖЕРС, САЙН УУ ЮРГЕН КЛОПП

2015 оны 10 сарын 12      0      2231

Өнгөрсөн ням гаригт Английн премьер лигийн “Ливерпуль” клубийн дасгалжуулагч Брендан Рожерс ажлаасаа халагдсан. Замналдаа “Уатфорд”, “Рийдинг” болон “Свонси Сити” гэсэн жижиг багуудыг удирдаж явсан Рожерсийг 2012 онд “Ливерпуль” урьсан билээ. Энэ шийдвэр тухайн үед олон хүнийг гайхашруулж байв. Хөгжөөн дэмжигчид нь шинэ дасгалжуулагчдаа итгэх итгэл сул байсан. Харин багийн удирдлагууд түүнийг үргэлжилж дэмжиж байлаа. Зөвхөн...