Багахангай дүүрэгт алт илэрч, хүн амиа алджээ

2015 оны 10 сарын 21      0      1780

Нийслэлийн Багахангай дүүргийн I хорооны нутагт Өндөртолгой гэх тахилгатай уул байдаг аж. Цагаан сар, наадмаар нутгийн иргэд тус ууланд гарч хийморио сэргээдэг гэнэ. Гэтэл тус уулыг гар аргаар алт олборлогчид ухан, сүйтгэж байгаа ажээ. Тодруулж хэлбэл, өнгөрсөн долдугаар сарын дундуур дүүргийн иргэд металл хайгчийн тусламжтайгаар тус газар алттай болохыг мэдэж, мөн сарын 26-наас зөвшөөрөлгүйгээр олборлож эхэлсэн байна. Эхэндээ дүүргийн ЗДТГ-аас алт олборлогчдыг тараахаар оролдсон...

Монгол хүү Колорадо балетын академиас урилга авчээ

2015 оны 10 сарын 20      0      2835

Сонгодог бүжгийн чиглэлээр суралцаж буй оюутан, сурагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой, шилдэг залуу бүжигчдийг АНУ-ын Колорадо балетын академийн дөрвөн долоо хоногийн эрчимт сургалтад бүрэн тэтгэлэгтэй суралцуулдаг хөтөлбөрт хамрагдсан ХБК-ийн сурагч Д.Нацагдорж тус академийн дээд шатны сургалтад хамрагдах, үргэлжүүлэн тэндээ ажиллах урилга авчээ. 2012 оноос хойш “Глобал эдюкэйшн” ХХК-ны захирал Д.Оргилтуяагийн санаачлагаар хэрэгжиж буй энэ хөтөлбөрт...

Хэн нь Хэн бэ?

2015 оны 10 сарын 20      0      1799

Нэгэнт гаргасан алдаа засрахгүй гэсэн ойлголт бий. Гэвч энэ нь ардчилсан зарчимд төдийлэн хамаарахгүй. Ялангуяа сонгох эрх, бүхнийг өөрчлөх боломж ард түмэнд байгаа тохиолдолд. Харин ард түмний сонгуулийн талаарх боловсрол болон нэр дэвшигчдийн чанар чансаа, мэдлэг боловсрол, тэдний талаарх мэдээлэл үнэн зөв, адил хүртээмжтэй байх нь алдааг засаж, залруулахын суурь нөхцөл болдог. Ийм учир шалтгааны үүднээс бид нэр дэвшигч, иргэд, хэвлэл мэдээлэл гэсэн гурван талын оролцогч эрхээ бүрэн...

Авто замын тухай хуулийн төсөл боловсруулна

2015 оны 10 сарын 20      0      1743

Авто замын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжээд хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа. Авто замын тухай хууль 1998 онд батлагдаж, өнгөрсөн хугацаанд 8 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Энэ хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн өөрчлөлт орж, уг хуулийг одоогийн байгаагаар дагаж мөрдөхөд дутагдалтай, зохицуулалт нь хуучирсан, хуулиар зохицуулах харилцаанд өөрчлөлт орохоор...

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2015 оны 10 сарын 20      0      1693

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эмийн чанар, аюулгүй байдлыг хангахад оролцох байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхой зааж, эмийн бүртгэл, чанарын хяналтын лабораторид тавигдах шаардлагыг боловсронгуй болгох, эмийг зах зээлд гарсны дараах эмийн аюулгүй байдлын тандалт, судалгаа хийх, эргүүлэн татах, буцаах эрх зүйн орчныг бий болгохоор тусгажээ. Мөн эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор хэд хэдэн зарчмын өөрчлөлтийг тусгасан байна. Эмийг...

Олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн замтай болно

2015 оны 10 сарын 20      0      1742

Олон улсын олимпийн хороо, Олон улсын олимпийн хорооны дэргэдэх Олимпийн эв санааны нэгдэл, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны буцалтгүй тусламжаар барьж байгаа хөнгөн атлетикийн олон улсын стандартад нийцсэн 400 метрийн тойрог замын резинэн бүрээс, дагалдах бусад тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх, агуулахын хадгалалт, тээврийн зардалд зарцуулах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө. Энэхүү 400 метр тойрог...

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

2015 оны 10 сарын 20      0      1759

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөцийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хавсралтаар 2016 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг баталлаа. Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нөөцийг 84720 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг 2016 оны 3 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулах...

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төслүүдийг концессоор гүйцэтгүүлнэ

2015 оны 10 сарын 20      0      1907

Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төсөл арга хэмжээнүүдийг нэмж, төслүүдийн шууд гэрээний хэлэлцээг эхлүүлэх болон концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон Хөрөнгө оруулалтын газарт даалгалаа. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төслийн зорилго нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглах замаар төрийн байгууллагуудын өгөгдлийн санг...

АСАШЁОРЮҮ УЛС ТӨРД ОРОХГҮЙ

2015 оны 10 сарын 20      2      2200

Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү энэ сарын 16-нд Японы Фүжи телевизийн “Даун таун” цэнгээнт нэвтрүүлэгт оролцлоо. Тус нэвтрүүлэгт зочдыг архиар дайлан, амьдралынх нь талаар яриулдаг “Архинд халсан үнэн” хэмээх булан бий. Сүүлийн үед арлын оронд айлчлаагүй аваргаас асуух юм сэтгүүлчдэд их байсан нь мэдээж. Асашёорюү ч нууж хаах юмгүй, сэтгэлээ уудалсан байна. Нэвтрүүлгийн хөтлөгч Хамада, Мацүмото нар аваргыг “Танаас их айж байсан чинь харин зодог...

Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд тэсрэх бодис байрлуулсан хэргийг нуугаад өнгөрөх үү

2015 оны 10 сарын 20      1      2311

ОХУ-аас Улаанбаатарын чиглэлд аялж байсан ачаа тээврийн галт тэргэнд тэсрэх бодис байрлуулсан хэрэг өнгөрсөн зун гарчээ. 60 тн-ын цуваа бүхий нефть ачсан галт тэрэгний зүтгүүрт бөмбөг байрлуулсныг хойд хөршийн хил, гааль, холбогдох бусад байгууллагынхан илрүүлсэн аж. Энэ талаараа ч манай хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн гэнэ. Өдгөө хойд хөршийн хууль хяналтын байгууллагынхан энэ алан хядах ажиллагааны эх үүсвэрийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Хэрэв тэсрэх бөмбөгийг...