“СОЁЛ-ЭРДЭНЭ”-ИЙН Батсайханыг мартаж болохгүй

2016 оны 04 сарын 11      2      1042

Д.ГАНТӨМӨР Монголын шинэ үеийн рок, поп хөгжмийн түүх, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн тухай ярихад Жамъянгийн Батсайханыг заавал дурдагдах ёстой. Гэтэл яагаад ч юм бэ орхигдож, мартагдчих гээд байдгийг санан энэхүү тэмдэглэлээ толилуулж байна. Тэднийхэн эцэг эх, эгч дүү, ач, зээ гээд хэдэн үеэрээ урлагийнхан. Эцэг нь Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай хөгжимчин, алдарт хуурч Жамъян. Тэрбээр Монголын урлагт хийж бүтээсэн нь үнэхээр их. Одоо ч түүний уран бүтээл...

Хүний хийснийг үнэл, ӨӨРИЙН ХИЙСНИЙГ ЧАМЛА

2016 оны 04 сарын 11      9      512

Нацагийн БАГАБАНДИ Аливаа хүний амжилт бүтээл хийгээд алдар нэр өөрийнх нь хичээл зүтгэл, идэвх чармайлт, авьяас билгээс шалтгаалах нь мэдээж. Түүний сацуу амьдралын аян замын уртад бусдын үзүүлсэн ач тус, тусламж дэмжлэг хэмжээлшгүй их утга учиртай. Дан ганц өөрийнхөө хүчинд найдах, бусдын тус дэмжлэгт шүтэж амьдрах энэ хоёрыг өнгөц харвал зөрчилдсөн зүйлс мэт. Гэвч энэ хоёр хөтлөлцөн хамтдаа урагшлахаас өөр аргагүй юм. Бусдын тус дэмийг авалгүй орь ганцаар бүхнээ болгосоор ирсэн...

БИ ЯАГААД “ӨНӨӨДӨР”-ИЙГ УНШДАГ ВЭ: Олон олон гэрэлт өнөөдрийг он жил дөтлөн хамтдаа бүтээцгээе

2016 оны 04 сарын 11      2      597

С.БЯМБАЦОГТ  (УИХ дахь МАН-ын бүлгийн дарга) Юуны түрүүнд өчигдрийн түүхийн үнэнч гэрч, өнөөдрийн үйл явдлын голч бичээч, ирж яваа цагийн итгэлт түнш “Өнөөдөр” сониныхоо хамт олонд 20 жилийн ойн халуун баяр хүргэе. “Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэсэн ардын сайхан үг бий. Түүн лүгээ адил Монголын сэтгүүл зүйн хөгжилд нэрээ ч, мөрөө ч тодоос тод үлдээсэн эрхэм хүний үүсгэл, санаачилгаар байгуулагдаж, мэдээллийн их далайд зүг чигийг зөв заагч хөтөч нь...

ХОРВООГИЙН ЯВДАЛ

2016 оны 04 сарын 10      1      598

Шарлотта Лотхен, ханхүү Николай Павлович хоёр сүй тавьсныг Оросын эзэн хаан I Александр, Пруссийн хаан III Вильгельм нар зарлаж байснаас хойш 200 жил өнгөрчээ. Хоёр залуугийн үүсгэсэн гэр бүл багагүй зовлон туулсан аж. Өрх гэрээ бүрэн бүтэн байлгахын тулд Пруссийн хааны охин Шарлотта үнэн алдартны шашинд орж, Александра Федоровна гэдэг овог нэртэйгээр хатан хааны дүрд тоглохоос аргагүй болсон төдийгүй нөхрийнхөө хатуу гарыг тэвчиж, бүсгүйчүүдтэй байнга орооцолдож явдгийг нь хүлцэхээс өөр...

“Битгий ярианы эрч сулруулаад бай”

2016 оны 04 сарын 10      2      854

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж байх үед СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн их чих зөөлөн байсан гэнэ. Харин одоо УИХ хуулиа нэгэнт баталчихсан. СЕХ сонгуулийн бэлтгэлийг хангах үүргээ гүйцэтгэж буй. Энэ хүрээнд УИХ сонгуулийн тов тогтоож, зардлыг баталсан. Сонгууль зохион байгуулах нийт зардлын хэмжээ 16.4 тэрбум төгрөг байх аж. Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэж байхад гишүүн Су.Батболд СЕХ-ны даргаас “16.4 тэрбум төгрөгийн хэдийг нь...

Балжиннямтай өдөр

2016 оны 04 сарын 10      0      578

Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын сонгуулийг товлох асуудлыг хэлэлцэж байлаа. Хуульд зааснаар бол энэ товыг дөрөвдүгээр сарын 8 гэхэд тогтоосон байх учиртай. Энэ тухай ярьж байх зуур зарим гишүүн “Дөрөвдүгээр сарын 8 чинь ямар өдөр юм, яагаад заавал энэ өдрийг онцлов” хэмээн лавлав. Байнгын хорооны дарга А.Бакей “Балжиннямтай өдөр өө” гэмэгц бүгд дуугүй болно лээ. Манай түшээд бэлгэдэлд их дуртай. Экспортыг дэмжиж, импортыг...

Д.Ганбат: Бүгдээрээ бууз идэх үү

2016 оны 04 сарын 10      6      1271

Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байв. Өдрийн хоолны цаг болоогүй байсан ч эрхэм түшээд, ялангуяа Байнгын хорооны дарга Д.Ганбат их өлссөн бололтой. Магадгүй хаврын чуулганы эхний хуралдаан болохоор яарч, “догдлоод” өглөөний цайгаа уулгүй гарсан байх. Гишүүд ажил ярьж байх зуурт микрофон эзэмших бүрэн эрхээ ашиглаад үймүүлэв. “Бүгдээрээ бууз идэх үү” хэмээн түүнийг асууж, хоолны захиалга авахад зарим...

Т.ЧОЙЖИЛСҮРЭН: СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭТЭЙ БАЙХАД ЮУГ Ч БҮТЭЭДЭГ ЮМ

2016 оны 04 сарын 08      1      1315

“Гарьд магнай” кинонд “Яагаад заавал миний бөхийг ах дүүсээр нь дээрэлхэж, очиж очиж энэ муу хав хүрз шиг хар хүү олны өмнө дахин дахин унагаж байгаа юм. Би энэ наадмыг үзэхгүй ээ” хэмээн ширэв татан босож явдаг Дондогдулам хатны дүрийг монголчууд андахгүй. Энэхүү дүрээрээ үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн Гавьяат жүжигчин Т.Чойжилсүрэнтэй ярилцлаа. -Дэлгэцийн уран бүтээлд эзнээ олсон дүр хэдхэн секунд үзэгдээд өнгөрсөн ч үзэгчдийн сэтгэлд хүрдгийн тод жишээ бол...

Ч.САЙХАНБИЛЭГ: МОНГОЛ УЛС БИЗНЕСТ ЭРГЭН ИРСЭН

2016 оны 04 сарын 08      0      747

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Credit Suisse” банкнаас зохион байгуулж буй Азийн хөрөнгө оруулагчдын ес дэх удаагийн чуулганд оролцож байгаа билээ. Тэрбээр өчигдөр уг уулзалтад илтгэл тавьж, Монгол Улс бизнест эргэн ирсэн гэдгийг онцоллоо. 2015 он манай улсын засагт хүндхэн жил болсон ч Засгийн газар уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засагтаа тодорхой ахиц дэвшил гаргасан, гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар хийж буй ажлууд, улс төрийн тогтвортой нөхцөл...

”Сант” сургууль нийслэлийн биологийн олимпиадын аваргаар тодорлоо

2016 оны 04 сарын 07      0      558

Биологийн хичээлийн нийслэлийн аваргууд энэ сарын 6-нд тодорлоо. Улаанбаатар хот дахь дунд сургуулиудын ахлах ангийн сурагчид оролцсон олимпиад 4 дүгээр дунд сургууль дээр болж өрнөсөн байна. Биологийн олимпиадын хоёрын даваанд багийн дүнгээр "Сант" сургуулийн сурагчид түрүүлснээр тус сургууль Нийслэлийн аваргаар шалгарчээ.  Тус олимпиадын гурвын даваа энэ сарын 28-29-нд Улаанбаатар хотноо зохиогдож, улсын аваргууд тодрох юм.