“Хамгийн гэмгүй сэдэв бол цаг агаар”

2015 оны 11 сарын 08      0      2157

Танихгүй хүнтэй үг солиход, халгаж буй нөхцөлд, эсвэл маш чухал яриа өрнүүлэх зэрэгт цаг агаарын тухай сэдэв бэлтгэл болно. Нэг ёсондоо ам халаана гэсэн үг. “Өнөөдөр ямар хүйтэн байна аа” гэхэд л ямар ч хүн “Харин тиймээ” хэмээн хариулна. Цаг агаар сайхан байвал хоёр хүний дунд бүр ч өөдрөг яриа өрнөх вий. Энэ гэмгүй сэдвийг улстөрчид ч яриандаа ашигладаг гэнэ. “Халуухан” сэдэв рүү орохын өмнө ам, бие халаах зорилгоор тэр. Төрийн тэргүүн ч энэ...

“Айхгүй байна, айхгүй байна”

2015 оны 11 сарын 08      1      2485

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчилсан нь ээлжит дуулиан болж байна. Лхагва гаригийн орой болсон энэ баривчилгааны маргааш Төрийн ордонд ажил хийх гишүүд байсангүй. Уг нь МАХН-ынхныг л ажлаа хийж чадахгүй “хямарсан” гэвэл ойлгож болох ч бусад нь “далимдуулсан” уу, яасан. Н.Энхбаяр Төрийн ордонд үзэгдэж, Ерөнхий сайдын өрөөгөөр эргэлдэв. МАХН-ын нарийн бичгийн дарга нар намын байрандаа хэвлэлийн хурал зарласан....

Түүний эмгэнэл

2015 оны 11 сарын 08      0      3510

Утга зохиолын фондод өргөдөл гаргах нь. Танай байгууллагад шинээр нээсэн цайны газартаа сав угаагчаар ажилд авна уу. М.Н.Цветаева. 1941.08.26 Ийм нэгэн өргөдлийг агуу боловч хүлээн зөвшөөрөгдөөгүй, энгийн боловч, амаргүй, одоо бөгөөд ирээдүйн яруу найрагч Марина Цветаева нас барахаасаа таван өдрийн өмнө бичжээ. Амьдрал, уран бүтээлийнхээ ирээдүйд итгэлтэй байсан найрагчийг чухам ямар учир явдал энэ хорвоог сайн дураараа орхиход хүргэв ээ. Дүрвэгсдээр...

Үл мартах, МАРТАГДАХ ХҮМҮҮС

2015 оны 11 сарын 06      0      4135

Р.ЧУЛУУН   “Үнэн” сонины 95 жилийн ой дөхсөн өдрүүдэд сэтгүүлчдийн өвөрмөц өнөр бүлийнхэн ахмад үеийнхнээ дурсаж, залуустаа үл мартагдах үйл явдал, хүмүүсийн тухай сануулж эхэлжээ. Тэдгээрээс юуны өмнө “Үнэн” сонины 1960-1962 оны утга зохиолын нарийн бичгийн дарга, 1984-1996 оны ерөнхий эрхлэгч, эрдэмтэн, зохиолч хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуайн бичсэн “Үнэн үгийн академид суралцсан минь” ном нэлээд даацтай төдийгүй нэн сонирхолтой баян...

Хэн нь Хэн бэ?

2015 оны 11 сарын 06      0      2828

СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛД Сонгуулийн нутаг дэвсгэр Сонгуулийн нутаг дэвсгэр нь засаг захиргааны нэгжид хуваагдсан Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамруулсан ойлголт юм. Улсын нутаг дэвсгэрийг сонгууль явуулахад чиглүүлж, аймгийн болон нийслэлийн дүүргийн хүн амын тооноос хамааруулж байгуулсан сонгуулийн тойргуудад хуваадаг. Үүнийг сонгуулийн нутаг дэвсгэр гэнэ. Сонгуулийн нутаг дэвсгэрийг тогтоох, өөрчлөх эрх УИХ-д хадгалагдана. Улсын нутаг дэвсгэрийг тойрогт, тойргийг...

Б.АДЪЯАХҮҮ БАГШИЙН ШАВИЙГ ИХ ИРЭЭДҮЙ ХҮЛЭЭЖ БУЙ

2015 оны 11 сарын 05      20      4456

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Эрдэнэбатын Дашийг бөхдөө хайртай монгол түмэн андахгүй. Тэрбээр анх 2013, 2014 онд сумын заан цолтой байхдаа улс, аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд ганц, нэг том цолтнуудыг өвдөг шороодуулан бөх сонирхогчдын хараанд өртөж эхэлсэн юм. Даш 2014 онд Бүх цэргийн баяр наадмаар тухайн үед аймгийн хурц арслан байсан Ч.Батчулуунаар зургаа давж, цэргийн харцага цол хүртсэн билээ. Дараа нь Дундговь аймгийнхаа баяр наадамд түрүүлэн...

А.ГЕОРГИЕВ АВАРГЫН ТИТМЭЭ ХАМГААЛАВ

2015 оны 11 сарын 05      0      2178

Аравдугаар сарын 25-31- нд Туркийн Измир хотноо зуун буудалт даамын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга цолны төлөөх халз өрсөлдөөн ОХУ-ын Александр Георгиев, Камеруны Жан Марк Нжофанг хэмээх хоёр супер их мастерын хооронд өрнөлөө. Ленинградын даамын сургуулийн “бүтээгдэхүүн”, нэрт дасгалжуулагч Сергей Маншины шавь Александр Георгиев бол дэлхийн аварга цолыг долоон удаа хүртчихээд байгаа өнөө цагийн босоо аварга билээ. Тэрбээр анх 2002 онд даамын хаан титмийг зүүхдээ дэлхийн есөн...

Виталий ДУНАЙЦЕВ

2015 оны 11 сарын 05      0      2159

1992 оны дөрөвдүгээр сарын 22-нд Казахстаны Костанай хотод төрсөн. Биеийн өндөр 172 см, жин 64 кг. Тэрбээр 2001 онд гэр бүлийн хамт ОХУ-ын Белгород мужид нүүж ирсэн. Түүний эцэг боксын спортын мастер цолтой байсан нь түүнийг энэ спортоор хичээллэхэд нөлөөлсөн. Сонирхолтой нь тэр есөн настайдаа жүдо бөхөөр хичээллэж их спортын сууриа тавьжээ. 2006 оны өсвөр үеийн боксын Европын АШТ-д түрүүлж, олон улсын томоохон тэмцээний анхны амжилтаа гаргасан. Тус тэмцээнд дахин хоёр жил...

ГАНДАН БУУРШГҮЙ КОХЕЙ УЧИМУРА

2015 оны 11 сарын 05      0      2232

“Глазго-2015” спортын гимнастикийн ДАШТ-ий багийн төрөлд ОХУ-ын эрэгтэйчүүдийг медальд хүрч чадахгүй гэсэн таамаг аль эрт гарсан юм. Япон, АНУ зэрэг гимнастик өндөр түвшинд хөгжиж байгаа орнуудыг бодоход хойд хөршийн тамирчдын чансаа жилээс жилд буурч буй. Ялангуяа эрчүүдийг нь онцолъё. Гимнастикийн школоор эртний уламжлалтай Орос гүрний хувьд хүссэн амжилтдаа хүрч чадахгүй байгаа нь эмгэнэлтэй хэрэг. Саяны ДАШТ-д гэхэд л багийн тэмцээнд эрчүүд нь өрсөлдөгчдийнхөө...

Монгол нэхийг олон улсын стандартад нийцүүлэв

2015 оны 11 сарын 05      0      4972

“Дархан минж” ХХК, загвар зохион бүтээгч Ариунаа Сүритэй хамтран, “Snow 2016” загварын шоу зохион байгуулахаар болжээ. Уг шоугаар хонины нэхийг боловсруулах шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснийг харуулж, нэхий бүтээгдэхүүний шинэ коллекцийг танилцуулах аж. Энэ тухай Ариунаа Сүри “Загварын шоугаа “Дархан минж” компанийнхантай хамтран хийх гэж байна. Миний бүтээлийн гол материал нь нэхий байх болно. Хүмүүс нэхий дээл өмсөхдөө дулаахан ч,...