П.Мөнхтайван: Гэм буруугүй гэдгээ АТГ-аар нотлуулна

2015 оны 11 сарын 10      0      1996

Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга П.Мөнхтайван, тус сумын иргэдийн өмгөөлөгч Г.Батбаяр, “Халх гол-миний нутаг” ТББ-аас “Халх гол” хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн талаарх нутгийн иргэдийн байр суурь болон Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээлэлтэй холбогдуулан өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Сумын Засаг дарга П.Мөнхтайван “Манай суманд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахаар УИХ-ын тогтоолоор ажил эхлүүлсэн ч ард иргэд эсэргүүцэж байгаа тул...

Махны үнэ буурчээ

2015 оны 11 сарын 10      0      2607

Хэдэн жилийн турш зах зээл дээр ноёрхлоо тогтоон, магнаг болоод байсан махны үнэ унажээ. Улаанбаатар хотын худалдааны төвүүдэд хонины ястай махны үнэ аравдугаар сарынхаас 0.9, үхрийн ястай мах 4.7, үхрийн цул мах 7.1, адууны ястай мах 6.3, ямааны ястай махны үнэ 4.8 хувиар хямдарлаа. Өнгөрсөн ням гаригт “Шонхор” зах дээр нэг кг хонины ястай махыг 3800 төгрөгөөр бөөндөж, 4400 төгрөгөөр жижиглэн зарж байв. Харин үхрийн ястай мах 5600, цул нь 7300, адууных 4400, ямааны ястай...

Хэн нь Хэн бэ?

2015 оны 11 сарын 10      1      2057

СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛД Сонгуулийн хэсэг Хэсэг бол сонгогчдыг саналаа өгөх газраар нь бүртгэсэн, сонгуулийн тойргийн нэгэн нэгж мөн. Санал хурааж тоолох, дүнг нэгтгэн гаргах зорилгоор сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид, УИХ-ын сонгуулийн хэсгийг санал авах өдрөөс 35 хоногоос доошгүй, орон нутгийн Хурлын сонгуульд 30-аас доошгүй хоногийн өмнө байгуулна. Хэсгийг тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн хүн амын тооноос хамааруулж байгуулдаг. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар...

А.Бакей: Намууд улс төрийн зориг гарган зөвшилцөх хэрэгтэй

2015 оны 11 сарын 10      0      2040

1995 онд баталснаасаа хойш нэг ч удаа хэрэглээгүй Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн бариад буй. Улмаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, үгүйг иргэдээс асуух юм. Энэ сарын 26-нд болох санал асуулгаар олонх нь “Тийм” гэж хариулбал гишүүд орон нутагт ажиллаж, Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж буйгаа танилцуулж, мэдээлнэ хэмээн АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа ярив. Тус намын бүлгээр нийт 11 хуулийн төслийг хэлэлцсэн аж. УИХ-ын даргын...

Угандад ажиглагчаар явсан монгол офицер нас баржээ

2015 оны 11 сарын 10      11      4558

ХХЕГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Б.Сайнболор Африкт үүрэг гүйцэтгэж байхдаа нас баржээ . Тэрбээр БНЭУ-ын Хилийн хүчний академи зэрэг олон газарт алба хашиж байсан бөгөөд төрийн тусгай албадын удирдах бүрэлдэхүүнийг давтан сургах чиг үүрэг бүхий Удирдлагын сургуулийн анхны сонсогчдын нэг юм. Тэрбээр энэ жил Африкийн Угандад НҮБ-ын цэргийн ажиглагчаар томилогдон, үүрэг гүйцэтгэж байсан аж. Түүний амиа алдсан шалтгааны талаар албаны хүмүүс “Ээлжээсээ бууж, өрөөндөө орж унтаад тэр...

“ХӨХ САРНЫ ЯВДАЛ”-ыг шөнө нээв

2015 оны 11 сарын 09      0      3426

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Р.Эмүжин “Хөх сарны явдал” нэртэй эротик роман бичсэнээ хэвлүүлжээ. Номынхоо нээлтийг “Аз хур” номын их дэлгүүрт өнгөрсөн баасан гаригт хийлээ. Номын хуримаа шөнийн 22.00 цагт хийхээр товлосноо “Шөнийн тэнгэрийн дор, шөнийн сарны дэргэд, шөнийн хүслээ өвөрлөөд уулзъя. Тэнд “Хөх сарны явдал” биднийг хүлээх болно. Сонирхож байвал би хайрын шүлгүүдээсээ сорлон уншина” гэж зарласан юм....

ГОЛОМТ БАНКНЫ ТЭТГЭЛЭГТ ШИЛДЭГ 100 ОЮУТАН ТОДОРЛОО

2015 оны 11 сарын 09      0      2255

Хорин жилийн түүхэн ой нь тохиож буй Голомт банкны хамт олон М онгол ын бизнесийнбайгууллагуудаасанх удаа санаачилж “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ”-т хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ жил 13 дахь удаагаа амжилттай  зохион байгуулагдаж, шилдэг 100 оюутан 2015.11.07-ны өдөр тэтгэлгийн батламжаа гардан авлаа. Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь оюутан залуусын хувьд өөрийн эрдэм мэдлэг, авъяас чадвараа сорих боломжийг олгодог, өндөр нэр хүнд...

Хэн нь Хэн бэ?

2015 оны 11 сарын 09      0      2357

СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛД Сонгуулийн тойрог Тойрог бол сонгуулийн ажлыг зохион байгуулах зорилгоор тухайн улс орны бүс нутгийг хуваасан газар зүйн орон зайн нэг хэсэг мөн. Сонгуулийн үеэр Монгол Улсын нутаг дэвсгэр аймгийн болон нийслэлийн дүүргийн хүн амын тооноос хамаарч сонгуулийн тэгш байх зарчмыг баримтлан байгуулсан сонгуулийн тойргуудад хуваагддаг. УИХ-ын сонгуулийн тойргийг УИХ санал авах өдрөөс зургаан сараас доошгүй хугацааны өмнө, орон нутгийн хурлын сонгуулийн...

С.Дэмбэрэл: Энэ бол хамгийн тэнэг хэмнэлт

2015 оны 11 сарын 08      1      2659

Улс орны эдийн засаг хэцүү байгаа. Тиймээс ирэх оны төсөвт хэмнэж, тэвчиж болох зардлаа хасаж оруулж ирсэн. Гэвч туйлшрал аюултай. Хүнд хэцүү цагт ч төсвийг нь танаж, бүр үгүй болгож болохгүй зүйл гэж бий. Энэ бол байгаль орчны салбар. Төсвийн төсөлд иргэн бүрийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой зарим газрын зардлыг тэглэж, татан буулгахаар тусгасанд цөөнгүй гишүүн дургүйцэж байгаа юм. Тухайлбал, Усны сав газар, “Цэвэр агаар” санг татан буулга гэжээ. Үүнийг С.Дэмбэрэл...

Гурав дахь хүйстний ЭХ НУТАГ

2015 оны 11 сарын 08      1      2457

- Гурав дахь хүйстэн гэдэг нь эхээс төрөхдөө эрэгтэй байсан ч бурханд таалуулаад эмэгтэй “болсон” хүүхэд асарч, гэр цэвэрлэдэг хүмүүс юм – Тусгаар тогтносон Самоа улс (Independent State of Samoa) гэж бий. Дэлхийн хамгийн тарган хүмүүс чухамхүү тэнд санаа зовох зүйлгүй амар амгалан аж төрдөг. Илүүдэл жин гэдэг зүйлийг тэд бараг тоодоггүй гэхэд болно. Учир нь Номхон далайн өмнөд хэсэгт орших арлын улсын хүн амынх нь 90 хувь тарган, тэр дундаа хэт тарган нь олонх...