Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор байгуулна

2015 оны 11 сарын 24      1      2472

Батлан хамгаалах яамны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын МIC Industries корпорациас худалдан авах “UBM” барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын санхүүжилтэд шаардагдах хөрөнгийн 85 хувьд Монгол Улсын Хөгжлийн банк баталгаа гаргаж АНУ-ын EXIM банкны эх үүсвэрээр, үлдэх 15 хувьд Засгийн газрын өрийн баталгааг зохих журмын дагуу гаргаж, Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжүүлэх, холбогдох гэрээ байгуулахыг Сангийн сайд...

О.ГАНБААТАР: Ирэх жил Европоос дөрөв, БНХАУ-аас зургаан тахь авчирч, нутагшуулна

2015 оны 11 сарын 24      4      4035

Тахь сэргээн нутагшуулах чин хүсэлдээ хөтлөгдөн, Говь-Алтай аймгийг зорьсон энэ эрхмийг О.Ганбаатар гэдэг. Тэрбээр 1999 онд Говийн их дархан цаазат газар (ГИДЦГ)-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаанаас ажлын гараагаа эхэлж, одоо тус газрын даргын албыг хашиж байна. Түүнтэй ажлынх нь талаар ярилцсанаа хүргэе. -ГИДЦГ-ын “Б” хэсгийг анх хэдэн онд байгуулсан бэ. Газар нутгийн хэмжээ нь хэд вэ? -1975 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлигаар...

Талийгаачийн гар утсанд хүмүүстэй маргалдан, “Би та нараас амь гуйхгүй” гэж хэлсэн бичлэг үлджээ

2015 оны 11 сарын 24      131      25696

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруу руу судалгааны ажилдаа явах гэж байсан “Ирвэс хамгаалах сан”- гийн биологич Т.Лхагвасүмбэрэл Хөвсгөл аймагт амиа алдсан хэрэг энэ сарын 11-нд гарсан. Цагдаагийн байгууллага түүнийг амиа хорлосон байж болзошгүй гэсэн анхан шатны дүгнэлт гаргасан бөгөөд түүний үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Тэрбээр цоохор ирвэсийн бэлчээр газарт судалгаа хийж, түүнийг хамгаалах ажилд идэвхитэй оролцдог байсан талаар...

М.НАРАНМӨНХ: “Хүсэл” кино нөхөрлөлийн үнэ цэнийн тухай өгүүлнэ

2015 оны 11 сарын 23      0      3847

“Хүсэл” инээдмийн кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Шижигнэсэн залуу уран бүтээлчдийн анхны бүтээл болон мэндлэх гэж буй уг киноны талаар жүжигчин М.Наранмөнхтэй холбогдож, тодрууллаа. -Найзуудынхаа хамт OI энтертайнмент байгуулсан гэсэн. Хэзээ байгуулав? -Соёл урлагийн их сургуулийг 2012 онд урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар, Н.Ганхуяг нарын удирдлаган дор төгссөн төгсөгчид “Our impact” буюу OI энтертайнментийг үүсгэн байгуулсан. Нэг...

Ш.Жолбарс: Иргэд эд хөрөнгөө ил болгож захиран зарцуулах эрхээ эдлэх боломж бүрдсэн

2015 оны 11 сарын 23      1      2599

УБЕГ-ын Гадаадын хөрөнгө оруулалт, хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Ш.Жолбарстай Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн талаар ярилцлаа. -Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд иргэд УБЕГ-т ямар асуудлаар хандаж байна вэ? -УБЕГ энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд иргэн, хуулийн этгээдэд эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжүүд бүртгүүлээгүй, нуун дарагдуулсан...

Ховор, нандин үзмэртэй “Монголын урлагийн музей” нээлтээ хийлээ

2015 оны 11 сарын 23      0      5898

“Музей бол соён гэгээрлийн их ордон, хүн төрөлхтний багш юм” хэмээн нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. Юутай үнэн. Үнэхээр л музей хэмээгч нь хүн төрөлхтний түүх, соёл урлаг, ёс заншлын баялаг түүхийг өгүүлж, цаг хугацаагаар аялуулдаг билээ. Тийм ч учраас гадаадын зочид, төлөөлөгчид тухайн улс орны түүх соёлтой танилцахын тулд музейг зорьдог шүү дээ. Ийнхүү музейн тухай ярих болсон учир нь, Монголын түүх, соёлын хосгүй үнэт цуглуулгын бүрдэл болсон Монголын урлагийн музей...

АНДРИ ФИАНО: ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ НЬ ДЭЛХИЙТЭЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЖ ЭХЭЛСЭН

2015 оны 11 сарын 23      0      2251

  Дэлхийн банк санхүүгийн салбарын хөгжлийн жинлүүр гэж үнэлэгддэг “Global Finance” сэтгүүлээс Голомт банкинд “Монгол улсын шилдэг интернэт банк” шагналыг гардуулах ёслолын ажиллагааны үеэр тус сэтгүүлийн редактор Андри Фианотай энэхүү шагналын талаар цөөн үг сольж амжсан юм. - Голомт банк ямар шалгуурыг хангаж 2015 оны “Шилдэг интернэт банк” хэмээх дэлхийд нэр хүндтэй шагналыг хүртсэн тухай бидэнд сонирхуулахгүй юу? - Юун түрүүнд...

Ө.ГАНЗОРИГ: ТӨСВИЙГ НЭГ БИШ ДӨРВӨН ЖИЛЭЭР БАТАЛДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

2015 оны 11 сарын 23      1      3619

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 “Голомт” банкны...

Монгол, Францын Ерөнхийлөгч нар хамтарсан мэдэгдэл гаргав

2015 оны 11 сарын 23      0      3621

Бүгд найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсад энэ сарын 18-19-нд албан ёсны айлчлал хийлээ. Хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм. Хэлэлцээний үеэр Ерөнхийлөгч Франсуа Олланд хүнд үед хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, “Монгол Улс бол Францын Ази дахь давуу эрхтэй түнш юм. Биднийг ардчиллын үнэт зүйлс холбодог. Бид хүнс, хөдөө аж ахуй, сансрын...

Эмгэнэл

2015 оны 11 сарын 22      0      2425

Лунтангийн БОЛОРМАА “The Mongolian Mining Journal” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч Лунтангийн БОЛОРМАА 2015 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсөж Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Лунтангийн Болормаа нь шинэ цагийн сэтгүүл зүйн салбарын шилдэг төлөөлөгч байсан юм. Л.Болормаа нь эдийн засаг, нийгэм, улс төр, бизнес, уул уурхайн сэдвээр дагнан бичиж ирсэн бөгөөд “Монголын 2003 оны сонины салбарын...