570 сая төгрөгийн үнэтэй галын машинуудыг хүлээлгэн өглөө

2015 оны 12 сарын 10      0      1840

Увс, Говь-Алтай, Өмнөговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хэнтий аймаг болон нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газрын аврах, гал унтраах ангиудад дэлхийн стандартад нийцсэн галын машинуудыг хүлээлгэн өглөө. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хүрээнд өгч буй энэ галын машинууд БНСУ-ын “TATA DAEWOO K7C6F” маркийнх аж. Нэг бүр нь 570 сая төгрөгийн үнэтэй бөгөөд “Бодиз Автомотив”  ХХК Монголд нийлүүлжээ.

БНХАУ-ын зэсийн импорт нэмэгджээ

2015 оны 12 сарын 10      0      1780

Дэлхийн зэсийн эрэлтийн 45 хувь нь ногддог урд хөршийн импорт арваннэгдүгээр сард нэмэгдсэн тухай мэдээлэл цацагдсаны дараа уг таваарын үнэ дээшилжээ. Нью-Йоркийн металлын биржид ирэх оны гуравдугаар сард худалдан авах зэсийн үнэ гэхэд 0.3 хувиар нэмэгдэн, фунт нь 2.054 ам.доллартай дүйсэн гэж “The Wall Street Journal” мэдээлэв. Өнгөрсөн сард БНХАУ 460.000 тонн зэс болон зэсийн бүтээгдэхүүн импортолжээ. Энэ нь нэг жилийн өмнөхөөс 9.5 хувиар дээшилсэн үзүүлэлт болсон байна....

Д.ОЮУНЗУЛ: СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХЫГ Л ХҮСДЭГ

2015 оны 12 сарын 10      2      2881

Францын яруу найрагч, зохиолч Жан Коктогийн “Хүний дуу хоолой” жүжгийн гол дүрээр Б.Оюунзул “Гэгээн Муза” шагнал хүртсэн. Тэрбээр энэ сарын 12,13-нд “Black box” театрын тайзнаа уг жүжгээ дахин тоглох гэж буй. Түүнтэй амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. -“Хүний дуу хоолой” жүжгээ дахин тоглохоор болсон байна. Францын зохиолч Жан Коктогийн энэ зохиолыг анх уншаад ямар сэтгэгдэл төрж байв? -2013 онд ОХУ-ын Буриадын...

Даши Намдаков: Чингис хааны хөшөө босгох нь миний хувь тавилан байсан юм болов уу

2015 оны 12 сарын 10      1      2703

Лондонд дэлгэсэн “Чингис хаан” бүтээлээрээ хэдийнэ танил болсон уран барималч, зураач Даши Намдаков (Намдагийн Дашням)-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртээлээ. Түүнд шагналыг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигд өр гардуулсан юм. Ерөнхийлөгч зарлигтаа “Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн Монголын сэдэвт гарамгай бүтээлүүд урлаж, хүн төрөлхтний оюуны санд бахархам хувь нэмэр оруулж байгаа Даши...

ГАЗАР НЬ ҮНЭТЭЙ УЧИР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРИХГҮЙ

2015 оны 12 сарын 09      1      2223

Сүүлийн үед баригдсан хотхон, хорооллууд сургууль, цэцэрлэггүй, энэ нь хуучны хэдэн цэцэрлэг, сургуульд ачаалал үүсгэж байгаа талаар албаны хүмүүс хэлдэг. Тухайлбал, нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана “Нарны зам дагуух “Баянмонгол”, “Жаргалан” зэрэг хотхон, хороолол сургууль, цэцэрлэгийн асуудлаа шийдээгүй. Тэр хавьд хувийн хэдхэн цэцэрлэг бий. Үүнээс болоод Хан-Уул, Баянзүрх дүүргийн зарим сургууль, цэцэрлэг ачаалал өндөртэй...

“Тэмүүжин өрлөг”-ийн сурагчид хар тамхины хэрэгт холбогдов уу

2015 оны 12 сарын 09      0      2305

Хар тамхи, мансууруулах бодис гэж дэлхий нийтийг айлгасан тахалд манай залуус өртсөөр л байна. Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “цагаан тахал”-тай тэмцэх талаар дорвитой ажил хийхээр санаачилга гаргасан ч өнөөдөр цагдаагийнхнаас өөр ажиллаж байгаа хүн алга гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч байнга л ажиллагаа зохион байгуулж, мансуурагч, донтогч, бэлтгэгч борлуулагчдыг олж саатуулан шалгасаар байгаа. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид...

ЖОЛООЧ НАРАА ХУРДАА ХАС

2015 оны 12 сарын 08      2      2001

Сүүлийн 2-3 жилд Улаанбаатар хотын авто замын шинэчлэл, уулзваруудын өргөтгөл хийгдэж, хуучин түгжирдэг байсан замууд бүрэн шинэчлэгдэж, холооч нар түгжрэл гэдгийг мартаж, хурдаа нэмдэг болоод байгаа. Үүнийг дагаад хурд хэтрүүлсэний улмаас үүдэлтэй зам тээврийн осол, нас баралт буурахгүй байна.     Тухайлбал Яармаг орчмын замд 70-90, цаашлаад 100 км цагийн хурдтай давхиж байна.  Хэдийгээр камер суурилуулж тавьж байгаа ч жолооч нар бүгд мэддэг болсон.  ...

ТУУЛ ГОЛЫН “цэргүүд”

2015 оны 12 сарын 08      0      3058

Өнгөрсөн баасан гаригт Минж үржүүлгийн төвд очлоо. Ихэнх минж унтаж, амарч байна. Зарим нь үүрнээсээ гарч лууван мэрж, усанд шумбаж харагдлаа. Бүл бүр өөрийн гэсэн “гэртэй”. Шалыг өвс болон модны холтсоор хучиж, үүр хийж өгчээ. Үүрнээсээ гараад тусгайлан бэлдсэн тэжээл, луувангаа идчихнэ. Хоол тавьсан хэсгээс шалыг налуу байдлаар цутгасан нь ус дүүргэхэд зориулсан байна. Тиймээс минжнүүд хүссэн үедээ усанд орно. Тус төвд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд...

“Байлдан дагуулагчид” эх орондоо ирлээ

2015 оны 12 сарын 08      0      2737

БНСУ-ын Сөүл, Тэжон, Бусан хотод “Монголын гала” тоглолтоо толилуулсан ДБЭТ-ын уран бүтээлчид өчигдөр эх орондоо ирлээ. Тус театрын симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа аялан тоглож, Монголын дуурь, сонгодог хөгжмийн дээжээс солонгос үзэгчдэд сонордуулжээ. ДБЭТ-ын гүйцэтгэх захирал Ч.Мөнхзул “67 хүний бүрэлдэхүүнтэй баг аялан тоглолоо. Сонгодог хөгжмийн урлаг ижил түвшинд хөгжиж байгаа БНСУ-ын уран бүтээлчидтэй цаашид хамтран ажиллах...

Ш.Төмөрбаатар: Абдул Карим сангуудаас дэмжлэг авах гэж байсан гэсэн

2015 оны 12 сарын 08      1      2579

Абдул Карим 24 тэрбум төгрөгийн үнэд хүргэсэн газраа авахгүй болсон нь олны анхаарлыг татлаа. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатараас тодруулав. -Абдул Карим хэвлэх үйлдвэрийн газрыг авахаас татгалзсан нь ямар учиртай вэ. Өөрөө юу гэж тайлбарласан бол? -Арваннэгдүгээр сарын 30-нд болсон дуудлага худалдааны ялагч Абдул Карим өнөөдөр (өчигдөр) өөрийн бие төлөөлөгч Өнөржаргалаар дамжуулан ялагчийнхаа эрхээс албан ёсоор татгалзлаа. Өөрөө...