НАЙМ ДАХЬ ШАЛГАРУУЛАЛТЫН ЭХНИЙ ШАТНЫ ДҮН ГАРЛАА

2016 оны 01 сарын 04      1      702

Жил бүрийн арванхоёрдугаар сар бол Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын шалгаруулалтын нэгэн жилийн гарааны зурхай дээр жигдэрдэг их сорилго, сойлгын цаг байдаг. БАЛДОРЖ шагналын найм дахь удаагийн шалгаруулалтын эхний даваанд чансаагаа сорихоор өдөр тутмын сонин, телевиз, радио, сэтгүүл, сайтын 23 сэтгүүлч, бодит амьдрал, үйл явдлын халуун цэгээс хийсэн сурвалжлага, тэмдэглэл, эрэн сурвалжилж асуудал дэвшүүлсэн өгүүлэл, ярилцлага, баримтат нийтлэл,...

Г.Шийлэгдамбыг батлан даалтад гаргажээ

2016 оны 01 сарын 04      1      368

Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байхдаа бусдаас онц их хэмжээний хахууль авахыг завдан үйлдэл дээрээ баригдсан хэрэгт холбогдсон Г.Шийлэгдамбыг өнгөрсөн сарын 31-нд батлан даалтад гаргах шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргажээ. Түүнийг 2015 оны арваннэгдүгээр сарын 4-нд сэжигтнээр цагдан хорьж, түүнээс хойш 14 хоногийн дараа яллагдагчаар татан хоёр сар хорихоор шүүх шийдвэрлэсэн юм. Цагдан хорьж шалгах хугацаа дуусаж, АТГ-ынхан...

Шинэ оны сонор мялаасан анхны үйл явдал

2016 оны 01 сарын 04      0      803

Цав цагаахан, 365 хуудастай 2016 он хэмээх номын эхний хуудсыг бид сөхлөө. Эл номынхоо хуудас бүрт инээд хөөр, аз жаргал, амжилт бүтээл, хайр энэрлийн гэгээн түүх бичиж үлдээхийг хүн бүр хүсэж буй биз ээ. Хотгор газрыг хорголоороо дүүргэдэг хонь жил улирч, үзсэн бүхнээ элэглээд байдаг илбэчин эрдэмтэй бичин жил гарах нь. 2016 он гарах мөчид эх оронд минь тохиосон гэгээн, сайхан, амжилттай үйл явдлаас “Өнөөдөр” онцолж байна. Мөн дэлхий дахинд шинэ он гарах үед...

Х.Түвшинжаргал: Нохдоо сургах гэж хоёр жил хамт гүйсэн

2015 оны 12 сарын 28      0      971

Туул, Тэрэлж голоор нохой чаргаар аялуулдаг Х.Түвшинжаргалыг хүмүүс андахгүй биз. Нохой чаргаар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой хэмээн итгэж, зүтгэж яваа түүнтэй ярилцсанаа хүргэе. -Нохой чарганы спортыг Монголд хөгжүүлж буй ганц хүн нь таныг гэдэг. Хэзээнээс нохойтой нөхөрлөх болов? -Багадаа зодооны нохой тэжээдэг байлаа. Нохой зодооны тэмцээн зохион байгуулж, мөнгө олдог байсан гэж болно. Тэгж явахдаа найзаасаа Лаки гэдэг охин хаски авсан юм. Гэвч нэг өдөр...

С.БАТЦЭЦЭГ оны манлай тамирчнаар хоёр дахиа тодров

2015 оны 12 сарын 28      0      708

Спортын оны шилдгүүдийг шалгаруулдаг “Бөртэ чоно” ёслол өнгөрсөн баасан гаригт боллоо. Монголын үндэсний олимпийн хороо, Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо хамтран зохион байгуулдаг энэ ажиллагаанд тамирчид, дасгалжуулагчид онцгой ач холбогдол өгдөг. Бүтэн жилийн хөдөлмөрийг үнэлэн, спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгын дүнг эцсийн мөчид зарлаж, оны сод манлай тамирчин, тод магнай дасгалжуулагч, багийг тодруулдаг учраас маш их үнэ цэнэтэй. Өнгөрсөн...

Д.Галбаяр, Т.Хулан: Бид нэг зүгт харж чаддаг учраас ӨНӨӨДРИЙН АМЬДРАЛАА БОСГОСОН

2015 оны 12 сарын 28      6      2397

Монголын урлагийн ертөнцөд сор болон гялалзаж яваа гэр бүл цөөнгүй бий. Тэдний нэг бол нэрт жүжигчин Г.Дашхүү агсны хүү, найруулагч Д.Галбаяр, жүжигчин Т.Хулан нар. Тэд оюутны ширээнээс ажлын хамтрагчид болж, уран бүтээлийн гараагаа эхлэх үедээ нэг нэгнээ амьдралынхаа түшгээр сонгосон. Тэд “Шуугиан таригч” хэмээх шинэхэн уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Д.Галбаяр, Т.Хулан нартай амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. -Та хоёр Соёл...

Гишүүд пүрэв гаригаас амарна

2015 оны 12 сарын 28      0      614

УИХ-ын чуулганы шинэ долоо хоногийн ажлын хуваарь гарсан байна. Гишүүд энэ сарын 30-ны лхагва гаригт ажиллаад 31-нээс амрах аж. Энэ долоо хоногт хоёр л Байнгын хороо хуралдана. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн, Монгол Улс гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэх юм. Мөн нууцын зэрэглэлтэй нэг асуудлыг хаалттай...

Үрийн 20 мянган тонн улаан буудайг татвараас чөлөөлнө

2015 оны 12 сарын 28      0      549

УИХ-ын чуулганаар Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг шийдлээ. Эдгээр төслийн дагуу 2016 оны хаврын тариалалтад шаардагдах 20 мянган тонн үрийн улаан буудайг импортлоход ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх юм. Иргэн, хуулийн этгээдийн импортоор оруулж ирж байгаа үрийн улаан буудайнд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ирэх оны зургадугаар сарын 1-нийг хүртэл чөлөөлөхөөр...

1620 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ НЭЭЛТ БОЛОВ

2015 оны 12 сарын 27      0      732

“Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын 30 орон сууцны нээлт өнгөрсөн баасан гаригт боллоо. Бор шаргал өнгөтэй, есөн давхар барилгуудын дунд зассан тайзнаа УИХ-ын дарга З.Энхболд, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан тууз хайчилж, эхний таван айлд түлхүүрийг нь гардуулав. УИХ-ын дарга З.Энхболд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг зогсооход хүрээд байна. Цэцийн шийдвэрийг удахгүй хүчингүй болгож,...