Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд угтлаа

2014 оны 09 сарын 03      0      246

  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар манай улсад ажлын айлчлал хийхээр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тусгай үүргийн нислэгээр хүрэлцэн ирлээ.  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн  эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл нар эрхэм зочныг “Чингис хаан” нисэх онгоцны буудалд хүлээн...

Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ

2014 оны 09 сарын 03      0      244

 Бүтээн байгуулалт өрнүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх, иргэд амьдрах ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр Шинэчлэлийн Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу аймаг, орон нутгийн удирдлагууд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон сайн ажил хийлээ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг ээлжит цахим хурлын үеэр сайшааж, бие биеэсээ туршлага судалж хэрэгжүүлэх шаардлагатай дараах ажлуудыг онцлон нэрлэлээ.   Архангай аймаг:  •    Хог ангилан ялгаж...

Хаасан замд жолооч нар осолдож байна

2014 оны 09 сарын 03      0      239

 1983 онд хүлээн авсан, ашиглалтын хугацаа нь 20-иод жилээр хэтэрсэн Улаанбаатар-Зуунмод чиглэлийн замыг Засгийн газрын шийдвэрээр засаж эхэлсэн. 80 хувь нь хагарч, далан нь эвдэрч, хучилт нь цуурч, гүвээ нь нурсан уг замыг “Төв  АЗЗА”, “Замын битум”, “Дэвших эрдэнэ” компани хамтран засаж байна. Засвар дуустал уг замыг хааж, есдүгээр сарын 1-нээс эхлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Налайх-Дөрөвдүгээр зөрлөг чиглэлээр явуулж байгаа юм. Гэтэл...

Оросоос шатахуун авах нь нэмэгдэж, машин цөөрчээ

2014 оны 09 сарын 03      0      237

 Манай улс хойд хөршид молибден, жонш, нүүрс, хонины ноос голчлон нийлүүлээд ихэвчлэн шатахуун авдаг. Энэ оны эхний долоон сард гэхэд 20.3 сая ам.долларын үнэ бүхий жоншны хүдэр хойд хөршид экспортолсон байна. Үүнээс гадна молибдений хүдэр болон баяжмалын экспортын хэмжээ өмнөх оныхоос дөрөв дахин нэмэгджээ.  Тэгвэл ОХУ-аас авдаг шатахууны хэмжээ он гарсаар 50 гаруй хувиар өсөж, 220 мянган тоннд хүрээд байна. Харин манай иргэд орос машин авахаа больсон нь хойд хилээр оруулж ирсэн...

Шийдвэр гүйцэтгэгчид цусаа хандивлаж байна

2014 оны 09 сарын 03      0      212

  ШШГЕГ-ын харьяа хорих 411, цагдан хорих 461 дүгээр ангийн албан хаагчид Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс хэрэгжүүлж буй “Амьдрал бэлэглэе” аянд нэгджээ. Тэд ажлынхаа цагийг зохицуулан, энэ сарын 3-5-нд хэсэг хэсгээрээ цусаа өгч буй аж. Дашрамд сонирхуулахад, монголчуудын 40 хувь нь 0 буюу I бүлгийн,  22 хувь нь А буюу II бүлгийн, 31 хувь нь B буюу III бүлгийн, долоон хувь нь АВ буюу IV бүлгийн цустай юм байна.     Х.ЭРХЭМ

НОЁН ПУТИН, ШИЛЭН ХАНАА БУУЛГАЯ

2014 оны 09 сарын 03      0      224

Ноён Путин, Та Монгол Улсад хагас өдөр ч гэсэн тавтай морил. Та шинэ зууныг эхлүүлсэн 2000 онд Орос улсын Ерөнхийлөгч болсныхоо дараахан Монголд айлчилж Ерөнхийлөгч Н.Багабандитай “Улаанбаатарын тунхаглал”-д гарын үсэг зурж билээ. Зургаан жилийн дараа Ерөнхийлөгч Н.Энхбаяр Москвад очиж хоёр талын худалдааг либералчлах зэрэг арваад баримт, бичигт бас гарын үсэг зурсан. 2009 онд та Монголд дахин айлчилж, Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хоёр улсын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил”...

Өнөөдөр MN мэдээллийн төвд болох үйл явдал

2014 оны 09 сарын 03      0      218

11.30  цагт Монголын эмэгтэйч үүдийн хөдөлм өрийг дэмжих холбооноос цэцэрлэгийн тарах цагийг өөрчлөх асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ ЦЭРГИЙН ГУТАЛ, ХЭРЭГЛЭЛИЙН ҮЙЛДВЭРТ ЗОЧЛОВ

2014 оны 09 сарын 02      0      230

 Бүгд Найрамдах Турк Улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгчид бүрэн эрх шилжүүлэх ёслолд оролцсон Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ 2014 оны 8 дугаар сарын 29-нд Анкара хот дахь цэргийн гутал, хэрэглэлийн YDS компанид зочилж, Монголын цэргүүдэд зориулан хийж буй гутал, үүргэвч, агсамж, нүдний шил зэрэг бүтээгдэхүүний загварыг үзэж, санал бодлоо хэлэв.  Тус компанийн ерөнхий захирал Ведат Якуполу үйлдвэрийнхээ үйл ажиллагааныхаа талаар ярьж, Монголын армид зориулсан...

Сангийн сайд Ч.Улаан Төрийн банкийг “рекламдаад” торгуулав

2014 оны 09 сарын 02      0      257

 Сангийн сайд Ч.Улаан төрийн өмчийн их, дээд сургуулиудын захирлуудад оюутны сургалтын төлбөр болон санхүүгийн бусад төлбөр тооцоогоо Төрийн банкаар дамжуулан хийх, тус банкинд байршуулсан дансан дахь мөнгөний хэмжээгээ нэмэгдүүлэх чиглэл өгчээ. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 13.2, 13.2.1, 13.2.7-д  заасан “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг...

Майдар эргэв

2014 оны 09 сарын 02      0      265

  Дархан-Уул аймаг дахь Хараагийн дарь эх ламын “Гэцогдаржайлин” хийдийн лам хуврагууд орон нутагтаа анх удаа Майдар бурхан бүтээж, Майдар эргэх үндэсний уламжлалт ёсолгоо хийлээ. Уг ёсолгоог цаашид жил бүр хийх юм байна. Майдар нь эв зохицол, энэрэл нигүүлслийг эрхэмлэгч сайн цагийн мянган бурхны тав дахь гэгддэг.