М.Энхболд ”Майдар эко хот” төлөвлөлтийн багийнхныг хүлээн авч уулзлаа

2014 оны 09 сарын 07      0      738

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд уржигдар (09.05) "Майдар эко хот" төлөвлөлтийн багийн удирдагч, ерөнхий архитектор Штефан Шмиц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр төслийн менежментийн багийнхан энэхүү шинэ хотын төлөвлөлтийн ажлын явцын талаар танилцуулсан юм. Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурханы бэлгэдэлтэй “Майдар эко хот"-ыг 110 гаруй мянган га талбайтай, 300 мянган хүн амтай байхаар төлөвлөжээ. Уг хотын дэд бүтэц болон ерөнхий...

ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН Ё.НОДА АЙЛЧЛАВ

2014 оны 09 сарын 05      0      534

  Монгол Улсад 9 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд айлчилсан Япон Улсын 95 дахь Ерөнхий сайд, Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ёшихико Нода тэргүүтэй төлөөлөгчдийг Гадаад харилцааны сайд Л.Болд хүлээн авч уулзав.  Уулзалтын үеэр сайд Л.Болд Ё.Нода-гийн Ерөнхий сайд байх үед Монгол, Японы харилцаа эрчимтэй хөгжиж, хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/ байгуулах албан ёсны хэлэлцээг эхлүүлж байсныг өндрөөр үнэлээд өнгөрсөн 7 дугаар сард Монгол Улсын...

ПОЛЬШ ХҮҮХДҮҮД “МОНГОЛ РУУ ВИРТУАЛЬ АЯЛАЛ” ХИЙВ

2014 оны 09 сарын 05      0      266

 Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-ны болон Польшийн Плоцк хотын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол руу хийсэн виртуаль аялал” хэмээх арга хэмжээг тус хотын төв номын сан зохион байгуулав.  Уг арга хэмжээ Плоцкийн төв номын сангийн 8 дугаар салбарт дөрвөн өдөр үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд хүүхдүүд Монголын түүх, соёлтой танилцаж, монгол хүүхэлдэй зэрэг гар урлалын зүйлс өөрсдөө бүтээж, монгол ардын үлгэр сонсон монголоор дуулж...

ОНИАРАШИ ЗОДОГ ТАЙЛЛАА

2014 оны 09 сарын 05      0      497

Өнгөрсөн Нагоя башёгийн дараа зодог тайлсан Ониараши Ө.Өлзийжаргалын зодог тайлах ёслол Токио хотын нэгэн ресторанд боллоо. Зодог тайлах ёслол дээр ёкозүна Харүмафүжи, Какүрюү тэргүүтэй 160 зочин ирж, сүмо бөхийн магэ үсэнд нь хайч хүргэлээ. Ониараши “32 настайдаа зодог тайллаа. Хамаг хүч чадлаа дайчлан барилдсан болохоор харамсах зүйл алга. Монголдоо хариад худалдаа наймааны ажил эрхэлнэ. Монгол Япон хоёр орны харилцааны гүүр болохын тулд хичээн зүтгэх болно” гэж ярьсан байна....

Өнөөдөр MN мэдээллийн төвд болох үйл явдал

2014 оны 09 сарын 05      0      233

11.00  цагт Ази тивийн 13 улсаар дамжин өнгөрөх энхийн галт бамбар энэ сарын 5-нд Монгол Улсад ирэхтэй холбогдуулж ССАЖ, ГХЯ, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Шри Чинмойн марафоны багаас мэдээлэл хийнэ. 12.30 цагт Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийл өгчийн ивээл дор АШУҮИС, Японы Анагаах ухааны Нүүр ам судлалын холбооноос хамтран зохион байгуулж буй “Монгол- Японы анагаах ухааны форум”-ын талаарх...

Азийн Хөлбөмбөгийн Холбооны зэрэглэлтэй дасгалжуулагчдыг бэлтгэнэ

2014 оны 09 сарын 04      0      364

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос дасгалжуулагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх олон улсын болон дотоодын сургалтыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 1998 оноос хойш давхардсан тоогоор 700 гаруй дасгалжуулагч сургалтанд хамрагджээ. Хөлбөмбөгийн дасгалжуулагч бэлтгэх үйл ажиллагааг ийнхүү тасралтгүй явуулсны үр дүнд өнөөдөр Азийн Хөлбөмбөгийн Холбооны /AFC/ “В” зэрэглэлтэй дасгалжуулагч 19-ийг, “С” зэрэглэлтэй дасгалжуулагч 45-ыг бэлтгэн гаргасан...

МХБХ-ны “Супер цом”-ын тоглолт явагдана

2014 оны 09 сарын 04      0      529

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүрийн хөлбөмбөгийн улирлын төгсгөлд “Супер цом”-ын тоглолт зохион байгуулдаг уламжлал 2011 оноос хойш тогтоод байна. Энэхүү уламжлал ёсоор МХБХ-ны дээд зэрэглэлийн 2 гол тэмцээн болох “Боргио цом”-ын аварга баг нь Үндэсний “Нийслэл Лиг”-ийн аварга багтай өрсөлдүүлж, тухайн жилийнхээ шилдгийн шилдэг багийг тодруулдаг билээ.  Өнгөрсөн хугацаанд “Супер цом”-ын эзнээр “Эрчим” клуб 3 удаа...

ЧЕЛЯБИНСКИЙН ТАТАМИД ХҮЧЭЭ СОРЬСОН ЖҮДОЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2014 оны 09 сарын 04      0      601

 Өнгөрсөн сарын 25-31- нд жүдо бөхийн ДАШТ ОХУын Челябинск хотноо болсон билээ. Энэ удаагийн дэлхийн аваргад Монголын тамирчид нэг алт, шагналт тавдугаар байрт орсон амжилтаар 116 орноос зургаад жагслаа. Мөн эмэгтэй жүдочид багаараа 2007 онд авсан хүрэл медалийнхаа өнгийг хувиргаж, дэлхийн аваргын финалд барилдсан. Челябинскийн татамид сайхан амжилт үзүүлсэн Монголын баг тамирчид өчигдөр үүрийн 06:00 цагт “Чингис хаан” нисэх буудалд буулаа. Өнгөрсөн жил Риогийн дэвжээнд...

МОНГОЛЫН ГУРВАН АВАРГА, ЯПОНЫ ГУРВАН АРСЛАН

2014 оны 09 сарын 04      0      582

Японы сүмогийн холбооноос энэ сарын 14-нд Токио хотын Кокүгикан ордонд эхлэх мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээний банцүкэг зарлалаа. Нагоя башёгийн дараа манай хоёр бөх зодог тайлснаар Намрын тэмцээнд Монголын 26 бөх барилдана. Макүшитагийн Ониараши Ө.Өлзийжаргал, санданмэгийн Тайга хэмээх С.Шаравнямбуу нар зодог тайлсан байна. Шинэ банцүкэгээр Ичиножёо А.Ичинноров дээд зиндаанд дэвшин орлоо. Мэргэжлийн сүмод 4 тэмцээн барилдаад дээд зиндаанд гарч байгаа нь оюутны сүмогоос мэргэжлийн сүмод...

Өнөөдөр MN мэдээллийн төвд болох үйл явдал

2014 оны 09 сарын 04      0      242

11.30 цагт Нээлттэй нийгэм форумаас Дэлхийн өрсөлдөх чадварын 2014-2015 оны индекс дэх Монгол Улсын зэрэглэлийг танилцуулах хэвлэлийн хуралд урья. 12.00  цагт Халх голын 75 жилийн ойн хүрээнд Монгол, Орос, Хятад гурван орны олон улсын хайгуулын экспедицийн тайланг танилцуулна.