ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ОЛОН БҮТЭЭЛ “ТӨРЛӨӨ”

2014 оны 09 сарын 11      0      1178

Хүүхдүүдэд зориулсан ном цөөн байдаг, байгаа хэд нь зүй бус үг, агуулгатай байгааг эцэг, эхчүүд шүүмжилдэг. Тэгвэл БШУЯ 9-17 насны хүүхдэд зориулсан утга зохиолын шилдэг бүтээлийн уралдааныг зохиолч, уран бүтээлчдийн дунд хоёр сарын хугацаатай зарлаж, өчигдөр дүгнэлээ. Роман, тууж, баримтат өгүүллэг, өгүүллэг, яруу найраг, орчуулгын роман, орчуулгын тууж, орчуулгын өгүүллэг гэсэн найман төрлөөр шилдэг бүтээлийг шалгаруулж, 0.5-4 сая төгрөгөөр урамшуулсан юм. Уралдаанд 302 уран бүтээлчийн 403...

Америк дахь монгол оюутнууд хөдөлмөрийн яармаг зохион байгуулах нь

2014 оны 09 сарын 11      0      1397

 АНУ-ын зургаан хотод үйл ажиллагаагаа явуулж буй монгол оюутан, залуусын зургаан холбоо нэгдэн “Америк дахь монголчуудын хөдөлмөрийн яармаг-2014” арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж, АНУ-д суугаа Монголын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Америкийн их, дээд сургуульд боловсрол эзэмшсэн болон эзэмшиж буй залуучууд, мөн мэргэжлээрээ олон жил ажилласан дадлага туршлагатай монгол залуучуудыг хоёр орны шилдэг компаниудтай холбон,...

С.ОДГЭРЭЛ: МЭРГЭЖЛИЙН УРЛАГТ АМЬДРАЛАА ЗОРИУЛСАН ХҮМҮҮС МӨНГӨ БОДОХ БОЛОМЖГҮЙ

2014 оны 09 сарын 11      0      2443

 Хөгжим бүжгийн коллеж, Италийн Пэрүжа хотын хөгжмийн консерваторийг дүүргэсэн төгөлдөр хуурч С.Одгэрэл энэ сарын 20-нд Улсын филармонийн концертын танхимд “Pianissimo” тоглолтоо хийх гэж буй. Завгүй, шаламгай арван хуруу, хөгжмийн өндөр мэдрэмж, хөгжилтэй яриа түүнийг тодорхойлно. Хүсэл мөрөөдлөө биелүүлж, сонгодог урлагт дурлан, ихийг бүтээхээр тэмүүлж яваа энэ бүсгүй эдүгээ Италид Төгөлдөр хуурын олон улсын академид суралцаж байгаа юм. Хэдийнэ Итали, Испани, Германд бие...

Н.Ганибал: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 30 ХУВЬТАЙ БАЙНА

2014 оны 09 сарын 11      0      4883

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибалаас өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа. -Өвөл хаяанд ирлээ. Мал аж ахуйн салбар өвөлд бэлэн үү? -Өнгөрсөн оны сүүлчээр улсын хэмжээнд 45.1 сая толгой мал тоологдсон. Энэ жилийн хувьд 16.7 сая орчим төл хүлээж авсан. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 60 гаруй сая мал намаржиж байна. Бидний тооцоолсноор 50 орчим сая толгой мал өвөлжих төлөвтэй байгаа. Үүнд хүрэлцэх...

УИХ-ын гишүүн Ж.Батзандан тойрогтоо ажиллаж байна

2014 оны 09 сарын 11      0      1197

 УИХ-ын намрын  чуулган эхлээгүй байгаа энэ үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан дүүргийнхээ иргэд сонгогчидтой уулзаж байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Налайх дүүрэгт ажиллаж, “Бүс нуур” амралт цогцолборын нээлтийг хийсэн. Энэ үеэр Налайх дүүргийн иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцжээ. Тэгвэл гишүүн Баянзүрх дүүргийн иргэд сонгогчидтойгоо уулзах хуваариа гаргасан байна.  

ИНЧЁНИЙ НААДАМД МОНГОЛЫН 250 ТАМИРЧИН ОРОЛЦОНО

2014 оны 09 сарын 11      0      2839

Энэ даваа гарагт БНСУ-ын Инчён хотноо болох Азийн наадамд оролцох баг тамирчдад хувцас хэрэглэл гардуулах ёслол МҮОХ дээр болж өнгөрлөө. Ёслолд оролцохоор МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Ж.Хатанбаатар МҮОХны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Инчён 2014” Азийн наадамд оролцох баг тамирчдын ахлагч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар оролцов. МҮОХ 2009 онд БНХАУ-ын хувцасны Qiaodan фирмтэй байгуулсан гэрээний дагуу сүүлийн таван жилд есөн наадамд оролцох баг...

БҮСГҮЙЧҮҮД БАГААРАА МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО

2014 оны 09 сарын 11      0      1348

 Д Дөрвөн жилд нэг удаа зохиогддог буудлага спортын ДАШТ дөрөв дэх өдрөө Испанийн Гранада хотод үргэлжилж байна. 51 дэх удаагийн ДАШТ-д 100 орны 2027 бууч 55 дасгалд цэц мэргэнээ сорьж байгаа бөгөөд энэ тэмцээнээс 2016 оны Зуны олимпийн наадмын 64 эрх эзэддээ очих юм. Буудлагын дэлхийн аваргын спорт гар бууны 25 метрийн дасгалд Монгол Улсын баг мөнгөн медаль анх удаа авлаа. Энэ төрөлд Хятад1741, Монгол 1739, БНСУ 1734 оноо авч, эхний гурван байрыг эзэлжээ. Дашрамд сонирхуулахад 1998 онд...

АНУ, ЛИТВА ХОЁР ИХ ШӨВӨГТ ШАЛГАРЛАА

2014 оны 09 сарын 11      0      1386

 Испанид болж буй сагсанбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд үргэлжилж байна. Шөвгийн 16 Шинэ Зеланд-Литва 71:76 Уэбстер 26 оноо Валанчюнас 22 Вукона 10 Самбар Валанчюнас 13 Пенни 3 О.дамж Сейбутис 5 “С” хэсгийн сүүл мушгисан Шинэ Зеланд хасагдах шатанд Литвийн хүчирхэг багтай таарав. Литвачууд 2010 онд дэлхийн аваргад хоёр дахь удаагаа оролцож хүрэл медаль авсан юм. Тоглолтын эхлэлийг Литвын шигшээ тун сайн тавилаа. Гэхдээ Шинэ Зеландын баг гуравдугаар үеэс чангарч...

Ж.НАРАНТУНГАЛАГ: ЯЛАХЫН ТӨЛӨӨХ СЭТГЭЛИЙН ХҮЧ ХАМГИЙН АГУУ

2014 оны 09 сарын 11      0      2336

Өнгөрсөн сарын 29- нд АБНЭмират улсын Дубай хотноо болсон “One Fighting Championship”-ийн дэлхийн аваргын тэмцээнд манай улсын шилдэг холимог тулаанч Ж.Нарантунгалаг тус тэмцээний экс аварга Японы Кожи Ошийг ялж дэлхийн аварга болоод ирсэн билээ. Тулааныхаа төгсгөлд гурвантаа уухайлан омогших дуртай түүнийг манай уншигчид алдарт “Чингисийн цавчилт”-аар нь андахгүй сайн мэднэ. Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурсагдах алдрыг өөрөө олдог хэмээх ардын сайхан зүйр үгийн...

ЧӨЛӨӨТИЙН ЗАЛУУС ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ АВЛАА

2014 оны 09 сарын 11      0      1592

Чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ өнгөрсөн даваа гаригт Узбекстаны Ташкент хотод эхэллээ. Тэмцээний эхний хоёр өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүд найман жинд аваргаа тодрууллаа. Ташкентэд 106 орны 800 гаруй бөхчүүд өрсөлдөж байна. Үүний дунд манай эрэгтэй, эмэгтэй баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, тэмцээний хоёр дахь өдөр хос хүрэл медаль авлаа. Эрэгтэйч үүдийн 61 кг-д зодоглосон ОУХМ Э.Ням-Очир урамтай сайхан барилдаж дэлхийн дэвжээнээс анхны медалиа зүүв. Харин өнгөрсөн жил Будапештын...