БАРЫН ЗУЛЗАГАНУУДЫГ БАГА ДЭЭР НЬ

2014 оны 09 сарын 18      0      2814

Мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээний гол сэдэв болсон байсан “Монголын 3 аварга Японы 3 арслангийн халз тулаан” сэдэв тэмцээний эхний гурван өдөрт л япон арслангуудын бүтэлгүйтлээр өндөрлөлөө. Одоо харин Намрын тэмцээн “Барын зулзагыг бага дээр нь” сэдвээр үргэлжлэн явагдаж байна гэхэд болно. Бага дээр нь дарах гээд байгаа барын зулзаганууд нь маэгаширагийн зүүн баруун жигүүрийг толгойлж буй Тэрүнофүжи, Эндо болон Египетийн Оосүнаараши, аварга биет Ичиножёо нар юм....

НЭМНЭ, НЭМҮҮЛЭХГҮЙ

2014 оны 09 сарын 18      0      1836

 Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны шийдвэрээр цахилгааны үнийг нэг кВт тутамд таван төгрөгөөр нэмэгдүүлж, наймдугаар сарын 10-наас мөрдөж эхэлсэн юм. Гэтэл ШӨХТГ уг шийдвэрийг хууль бус гэж үзэн, хүчингүй болгоод зогсохгүй холбогдох албан тушаалтанд торгууль ногдуулж, олон нийтэд зарласнаар хоёр байгууллагын хооронд багагүй маргаан үүсээд буй. Тэгвэл Эрчим хүчний зохицуулах хорооныхон долоо хоногийн өмнө олон нийтэд байр сууриа илэрхийлэхдээ “ШӨХТГ бидний шийдвэрийг өөрчлөх...

“ИНЧЁН 2014”-т ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД

2014 оны 09 сарын 18      0      2982

 УСАНД СЭЛЭЛТ: Эрэгтэй : Б.Амарболд, М.Дэлгэрхүү, Э.Бямбасүрэн, Б.Дөлгөөн Эмэгтэй: Ц.Мөнгөнсор, Б.Есүй, С.Номун, Э.Нандинзаяа БАЙТ ХАРВАА: Эрэгтэй : Г.Ган-Эрдэнэ, Ж.Гантөгс, Г.Мягмардорж, Б.Долгорсүрэн, Ж.Тулга, Н.Өлзийхутаг, П.Жамъянгомбо, Эмэгтэй: А.Энхтуяа, Д.Мирослава, Ж.Дагийжанчив, Б.Урантунгалаг, Э.Болормаа, Б.Батдулам, О.Муянжаргал ХӨНГӨН АТЛЕТИК: Эрэгтэй: Г.Шижирбаатар, Б.Ачитбилэг, Н.Энхтөр, А.Ахит, Г.Одхүү, Н.Мөнхбаяр, Б.Поржпалам,...

16 ЯАМЫГ ЕС, 19 САЙДЫГ 11 БОЛГОЖ ЦӨӨЛНӨ

2014 оны 09 сарын 18      0      2522

 Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаантай. Энэ бол шинэчлэлийн Засгийн газрын одоогийн нүсэр бүтэц, бүрэлдэхүүнээрээ хийх эцсийн хуралдаануудын нэг. Тэргүүн нь танхимдаа сэлгээ хийх талаар мэдэгдсэнээс хойш энд тэндээс элдвийн таамаг дэвш үүлж буй. Тэгвэл тэд танхимынхаа бүтцийг өөрчлөх талаар төсөл боловсруулсан байна. Таамаглал бус төслөөс харахад 16 яам, 19 сайдаа Ерөнхий сайд, сайдын статустай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарыг оролцуулан 11 сайд, есөн яамтай болгохоор...

Өрсөлдөөний “ХОРИГ”-ийг давсан цахилгааны үнэ

2014 оны 09 сарын 18      0      4861

 Монголчууд цахилгаан эрчим хүчний төлбөрөө энэ сарын 15-наас таван төгрөгөөр нэмэгдсэн тарифаар өгч эхлэв. Эрчим хүчний зохицуулах хорооны гишүүд долдугаар сарын 21-нд хуралдахдаа наймдугаар сарын 10-наас эрчим хүчний үнийг таван төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан нь ийнхүү хэрэгжиж байна. Уг шийдвэрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хууль зөрчсөн үйлдэл гэж тайлбарлаж буй. Угтаа ШӨХТГ-аас зөвшөөрөл авсны дараа эрчим хүчний үнийг нэмэх эрх зүйн үндэстэй гэнэ. Харин тэгвэл...

“ИСЛАМЫН УЛС” УРЬД НЬ УЧИРЧ БАЙГААГҮЙ ХҮЧТЭЙ ДАЙСАН

2014 оны 09 сарын 18      0      2093

 27 улс, олон улсын гурван байгууллагын төлөөлөгчид Парис хотноо уулзаж, хэдхэн сарын дотор Сири, Иракийн нутаг дэвсгэрийн нэлээд хэсгийг хамарсан улс байгуулснаа зарлаад байгаа “Исламын улс” хэмээх алан хядах бүлэглэлтэй хэрхэн тэмцэх талаар ярилцав. Иракийн төдийгүй Сирийн нутагт агаараас цохилт өгнө хэмээн энэ сарын 10-нд АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн. Гэтэл АНУ ганцаар зорилгодоо хүрэхгүй нь удалгүй тодорхой болсноос яаравчлан олон улсын эвсэл байгуулахаар шийдвэрлэсэн...

Ш.СҮХБААТАР: ГАДААДАД АМЬДАРЧ БУЙ ХҮМҮҮСЭЭ ТӨРТЭЙГӨӨ ХАРИЛЦАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛНЭ

2014 оны 09 сарын 18      0      2636

 “Бүтээлч хамтын ажиллагаа” нэгдсэн чуулга уулзалт энэ сарын 18-ны өдөр болох гэж буйтай холбогдуулан ГХЯны Консулын газрын захирал Ш.Сүхбаатартай ярилцлаа. -Гадаад харилцааны яам, “Цахим өртөө холбоо” төрийн бус байгууллага хамтран “Бүтээлч хамтын ажиллагаа” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтын зорилго юу вэ? Уулзалтаас ямар үр дүн хүлээж байна вэ? -Хилийн чанадад ажиллаж амьдарч, сурч байгаа монгол иргэдийнхээ...

МОНГОЛЫН АГААРЫН ЗАМААР ОНГОЦУУД ХООРОНДОО 30 КМ ЗАЙТАЙ НИСДЭГ БОЛЛОО

2014 оны 09 сарын 18      0      2727

 Монгол Улсын иргэний нисэхийн салбар өнөөдрөөс агаарын хөлөг хоорондын аюулгүйн зайг 30 км болгож, шинэ үйлчилгээнд шилжлээ. Өмнө нь манай улс агаарын замаараа гадаад, дотоодын бүх онгоцыг хооронд нь 150 км зайтай нисгэдэг байсан бол бодит ажиглалтын систем буюу радиолокатор суурилуулснаар 90 км болгож багасгасан. Харин одоо энэхүү зайг гурав дахин багасгаж байгаа юм. Энэ ажилд шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, бичиг баримтуудад өөрчлөлт...

Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг Г.Мэнд-Ооёо хүртжээ

2014 оны 09 сарын 18      0      2429

 Уянгын яруу найргийн их мастер хэмээн алдаршсан Румын улсын суут яруу найрагч Михай Эминескугийн олон улсын академиас зохион байгуулж буй Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг яруу найрагч Г.Мэнд-Ооёо хүртжээ. Удаах буюу тусгай шагналыг Канадын яруу найрагч Николе Вроссард, Сенегалын яруу найрагч Амоду Ламине Салл нарт олгосон байна. 2021 онд Европын соёлын нийслэл болох зорилт тавьсан Румыний Крайова хотын Урлагийн музейд болсон наадмын нээлтийн ёслолын үеэр тус академийн...

ЗУРГАА ДАХЬ ШАГНАЛТАН ӨНӨӨДӨР ТОДОРНО

2014 оны 09 сарын 18      0      1866

 “Жил жилийн намар би Монгол Улсын Төрийн тэргүүний хувиар хоёр арга хэмжээнд заавал оролцдог. Нэг нь Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагнал гардуулах ёслол. Нөгөө нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган. Ийм л хүндтэй хоёр арга хэмжээг хүсэн хүлээдэг” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байсан удаатай. Төрийн тэргүүнээсээ эхлээд Монголын сэтгүүл зүйн салбарынхан, ерөөс оюун сэтгэлгээний ертөнцийнхөн энэхүү арга хэмжээг чих тавин хүлээдэг...