МОНГОЛ, ЯПОН УЛСЫН ХАРИЛЦААНД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН ИРГЭДИЙГ ШАГНАВ

2014 оны 09 сарын 21      0      1898

 Монгол, Япон Улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах япон иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн одон, медалиар шагнасныг Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд 9 дүгээр сарын 19-ний өдөр гардууллаа.  Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн сайд Я.Шиозаки, Парламент дахь ЛАН-ын Япон, Монголын харилцааг дэмжих бүлгийн дарга М.Хаяаши, дээрх бүлгийн...

Д.Түвшинтөр: бухимдалтай яваа хүмүүсийг эхлээд инээлгэе л дээ

2014 оны 09 сарын 21      0      5049

 “Нямын зочин”-ы хойморьт жүжигчин Төөтөө буюу Д.Түвшинтөрийг урилаа. СУИС-ийг төгсөнгүүтээ “Х ТҮЦ” хэмээх өнөр айлын гишүүн болсон тэрбээр хэсэг нөхдийн хамт хоёр жилийн өмнө “Эмоци” продакшн байгуулан, хамтлагаасаа өрх тусгаарласан юм. Хэдийгээр голдуу залуу уран бүтээлчид байдаг ч “Эмоци” өөрсдийн гэсэн үзэгчдийн хүрээлэлтэй болсон нь анзаарагддаг. -Та энэ амралтын өдрийг хэрхэн өнгөрөөхөө төлөвлөж амжсан уу? -Юуны өмнө...

Аж үйлдвэрийн паркийг Сайншандад барих боломжгүй болжээ

2014 оны 09 сарын 19      0      2479

  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр Сайншандад ажиллалаа. Сайншандад 1000 айлын орон сууц, зам талбайн өргөтгөл, шинэчлэл, сургууль, цэцэрлэг, цахилгаан станц гэх мэт олон ажил хийгдэж, сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгаа ажээ. Бүлгийн даргын хамгийн түрүүнд танилцсан газар бол “Нарлаг шанд хороолол”.  Тус хорооллын бүтээн байгуулалтын ажлыг “Эвийн гэрээ” компани хийж байгаа бөгөөд нэг ам метрийг нь 980 мянган төгрөгөөр...

ГОЛОМТ БАНК ХАРИЛЦАГЧИДДАА БНСУ-ЫН ЭКСПОРТ ИМПОРТ БАНКНЫ САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОНО

2014 оны 09 сарын 19      2      1153

  Даяарчлагдан буй дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхах боломжийг харилцагчиддаа олгодог Голомт банк нь гадаад харилцаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлсээр байна. Үүний нэгээхэн илрэл болж одоогоос 4 жилийн өмнө Голомт банк  БНСУ-ын Экспорт Импорт Банктай хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавьсан бөгөөд улмаар 2013 онд “United Two Step Loan Agreement”буюу 10 сая долларын шууд зээлийн гэрээг байгуулсан нь БНСУ-аас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, түүхий эдийн худалдан...

Б.БЯМБАБАЯР: АРДЧИЛЛЫГ СОНГОДОГ УРЛАГТ ДАРХАЛНА

2014 оны 09 сарын 19      0      2115

Олон уран бүтээлчийг урлагийн замд хөтөлсөн, дуучдын хоолойн чадлыг сорьсон ая зохиодог гэгддэг урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн Б.Бямбабаяр энэ сарын 26-нд “Эрт буцсан ганганаа” дуун цэнг үүнээ Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа. -Сайн байна уу, “Утасны анд” байна. Таны дуун цэнг үүний талаар сонслоо. Урьдын тоглолтуудаас юугаараа онцлог вэ? -Энэ уран бүтээлийн цэнгүүнд...

БИЧИГТ БИДЭНД ОЙРТОЖ БАЙНА

2014 оны 09 сарын 19      0      2426

 Тэргэл саран туулж барамгүй хээр хонодог Мэнэнгийн талыг гэтлэн, Улаанбаатар хотоос 900 км зайд орших, Монгол орны зүүн хязгаар, далайд гарах хамгийн дөт зам Бичигт хилийн боомтод ирлээ. Тос ачсан том тэрэгнүүд ээлжээ хүлээн, уртаас урт дараалал үүсгэн, хил гарах гэж өндөлзөж буй нь илт. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Зүүнхатавч боомттой залгаа орших Бичигтээр энэ оны эхний хагас жилийн байдлаар долоон орны 35704 зорчигч манай улсад нэвтэрч, 34970 хүн хил...

Иран “цахиур хагалж” шилдэг зургаад үлдэв

2014 оны 09 сарын 19      0      2047

 Воллейболын эрэгтэйчүүдийн ДАШТ-ий хоёрдугаар шат өндөрлөж медалийн төлөө өрсөлдөх багууд тодорлоо. Нийт 24 улсын шигшээ багаас шигшигдэж явсаар Бразил, Польш, Франц, Герман, Иран, ОХУ-ын воллейболчид тунан үлдэж, медалийн төлөө өрсөлдөж эхлэв. Ираны залуус түүхэндээ байгаагүй өндөр амжилтаа шилдэг зургаад хоцорсноор үзүүллээ. Тэд цааш яаж тоглохыг хэн ч таашгүй. Иран өмнө нь дэлхийн аваргад гурван удаа оролцож, хамгийн дээд тал нь 19 дүгээр байрт шалгарч байжээ. Гэхдээ тэд 2000 он...

МАЯАК МИНИЙ АВРАГЧ БИШ, “ДАЙСАН”

2014 оны 09 сарын 19      0      3386

 Өглөө ажил цуглах, орой тарах үеэр нийслэлийн авто замын ачаалал дээд цэгтээ хүрч, түгжрэн иргэдийг бухимдуулна. Хотын захирагчийн шийдвэрээр нийтийн тээврийн том оврын автобус, шуурхай албаны машинууд замын нэгдүгээр эгнээгээр зорчиж, жирийн иргэд 2-3 дугаар эгнээндээ гацан үүрэглэж байхад хажуугаар аль байгууллага, хэн даргынх нь мэдэгдэхгүй автомашинууд дуут дохио хангинуулан улаан, хөх гэрлээ анивчуулан өнгөрөх нь олонтаа. Цагдаагийн алаг машинууд ч гэмт хэргийн дуудлагад яваагүй,...

СТРАТЕГИЙН ОРДУУДААСАА ТАТГАЛЗАХ УУ

2014 оны 09 сарын 19      0      2327

 УИХ одоогоос найман жилийн өмнө Ашигт малтмалын тухай хууль баталсан. Оюутолгойн ордыг нээсэнтэй холбоотойгоор байгаль орчноо хамгаалах, баялагтаа эзэн суух гэсэн иргэний хөдөлгөөнүүдийн жагсаал, эсэргүүцэл тэмцэл дунд энэ хуулийг хэлэлцэн, баталж байв. “Газрын дорх баялаг ард түмний өмч” гэсэн Үндсэн хуулийн тулгуур заалтад үндэслэсэн энэ жагсаал тэмцлээр С.Ганбаатар, Ж.Батзандан, Г.Уянга, О.Магнай гээд иргэний хөд өлг өөний анхдагчид тодрон гарч ирсэн түүхтэй. Украины...

Ерөнхийлөгч Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2014 оны 09 сарын 19      0      2100

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн банкны Монгол Улс, Хятад, БНСУ болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Берт Хофман, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон нарыг хүлээн авч уулзлаа. Берт Хофман, Жеймс Андерсон нар дээрх албан тушаалуудад томилогдоод удаагүй байгаа юм. Энэ талаараа тэд Ерөнхийлөгчид танилцуулж, Монгол Улстай цаашид ч урьдын адил төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, үр бүтээлтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол...