ИВ СЕН-ЛОРАН:БИ САЙХАН ХУВЦСАНД ДУРТАЙ Ч, ЗАГВАРЫГ ҮЗЭН ЯДДАГ

2014 оны 09 сарын 22      0      2106

 Орчин цагийн загварын ертөнцөд Коко Шанелийг загалмайлсан эх, Кристиан Диорыг загалмайлсан эцэг хэмээвээс тэдний “угсаа залгамжлагч” нь гарцаагүй, тэдэнтэй нутаг нэгт Ив Сен-Лоран юм. 21-хэн настайдаа Диорын загварын ордны ахлах загвар зохион бүтээгч болсон цагаасаа тэрбээр Шанель, Диор нарын түүчээлсэн загварын хувьсгалыг үргэлжлүүлж, хожим тэднээс тасалсан галаа хэдэнтээ ноцоон, олон газар түгээж, манасан түүхтэй. Сен-Лораныг шүтэн бишрэгчдийн дунд Катрин Денёв, Паламо...

МАЛЧИН СҮМО НАМРЫН ТЭМЦЭЭНИЙГ БУЖИГНУУЛЖ БАЙНА

2014 оны 09 сарын 22      0      3018

 Дэвжээний нэр: Ичиножёо Такаши Жинхэнэ нэр : Алтанхуягийн Ичинноров Төрсөн нутаг: Архангай аймаг, Батцэнгэл сум Төрсөн өдөр: 1993 он 4 сар 7 өдөр Дэвжээ: Минато дэвжээ Амжилт: Мэргэжлийн сүмод 4 тэмцээнд оролцохдоо 36 ялж, 8 ялагдсан. Жюүрёод 1 удаа түрүүлсэн. Мэргэжлийн сүмод ороод жил болоогүй байгаа ч гэлээ аль хэдийн “Монгол Барүто”, “Монголын үлэмж биет”, “Малчин сүмо” зэрэг олон нэртэй болоод амжсан Ичиножёо хэмээх...

ЖИГУЛЁВЫН “ДАЙН”

2014 оны 09 сарын 22      0      2514

Хэдхэн хоногийн өмнө Москвад Оросын нэр хүндтэй өмгөөлөгчдийн нэг Татьяна Акимцева бусдын гарт амиа алдлаа. Тэрбээр Москвагийн хамгийн харгис зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн (ЗБГБ) нэг Ореховын бүлгийн эсрэг зарга мэдүүлсэн хүний өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. Оросууд 1990-ээд оныг “Эршүүд” гэж тодорхойлдог юм. Тэгвэл яг хүнд хэцүү эршүүд ерээд оны үед гэмт бүлэглэл олноор бий болжээ. Өдийд тэдгээр хүнд гарууд хатуу, чанга бодлоготой Ерөнхийлөгчийн “гараар...

Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүд шинэ дүрэмтэй болно

2014 оны 09 сарын 22      0      1519

Нийслэлд төрийн өмчийн ерөнхий боловсролын 115, төрийн бус өмчийн 93 сургууль, мөн энэ тооны цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Уг нь сургууль, цэцэрлэг бүр өөрийн дүрэмтэй. Гэвч тэр дүрмээ ёс төдий боловсруулдаг, нэгнээсээ хуулдаг, суралцагч, эцэг эхээс санал авдаггүй, дүрмээ мөрдөж ажилладаггүй. Иймээс нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрмийг БШУЯ-наас зөвшөөрсний дагуу шинэчлэн боловсруулжээ. Сургууль, цэцэрлэгүүд энэ дүрмийг өөрийн онцлог хэрэгцээнд...

Шинжлэх ухааныг өөрчилсөн ламтан хийгээд вандуйн түүх

2014 оны 09 сарын 22      0      2291

Вандуйнд дуртай хүн тийм ч олон биш. Харин гарал зүйн ухааны түүхийг бичилцсэн эл бяцхан ногооны өмнө шинжлэх ухаан аргагүй их өртэй. Австрийн буйдхан хийдэд олон арван жил судалгаа хийсэн, XIX зууны үеийн нэгэн санваартан өөрийн тарьж ургуулсан атга вандуйн үүсэл, удамшлын үндсэн шинжийг судалж, ажиглаж тогтоосноо бүртгэж эхэлсэн нь шинжлэх ухаанд онцгой их хувь нэмэр оруулах их үйлсийнх нь эхийг тавьжээ. Ургамал, амьтны гарлыг судлах нь Грегор Иоханн Менделийн үндсэн зорилго байсан ч...

Өвөржанчивлангийн рашааны эхэнд олборлолт явуулах гэж байна

2014 оны 09 сарын 22      0      1533

Төв аймгийн Эрдэнэ суманд байдаг Өвөржанчивлангийн рашаан сувиллаас дөрвөн км зайтай газарт “Тогосчүлтэм” гэх уул уурхайн компани цагаан тугалга олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөл авчээ. Тэд одоогоор үйл ажиллагаагаа эхлүүлэхээр цахилгааны шон татаж, гүний худаг гарган, эксковатор, усан буу зэрэг тоног төхөөрөмжөө суурилуулсан гэнэ. Харин нутгийн иргэд жилд 10000 гаруй хүн ундаалдаг, дотор эрхтний үрэвсэл анагаах увидастай Жанчивлангийн рашааны эхийг ухаж сэндийчих гэж байгааг...

ВЕНЕЦ РҮҮ ХӨТЛӨХ ҮДЭШ

2014 оны 09 сарын 22      1      1858

Монгол зураачдын олон жилийн турш хүсэж, мөрөөдөж байсан Венецийн биенналь улам ойртсоор, бид өөрсдийн гэсэн павильоноо нээж уран бүтээлчээ танилцуулах цаг хугацаа наашилсаар байна. Италийн Венец хотын зөвлөл 1895 онд хотынхоо нэрэмжит урлагийн биенналийг анх зохион байгуулсан гэдэг. Шинэ тутам үүсэж эхэлсэн орчин үеийн урлагт зах зээлийн орон зай бий болгон, шилдгүүдийг нэг дор цуглуулах нь энэ арга хэмжээний зорилго байлаа. Тухайн үед судлаачид, цуглуулагчид, урлаг сонирхогчдод янз бүрийн...

”Миний Монголын газар шорооноос жирийн иргэд гуйваас бүү өгтүгэй!”

2014 оны 09 сарын 22      0      1960

Эрт урьдын цагт дэлхийн талыг эзэгнэж явсан их үндэстний орчин цагийн эмгэнэлт үлгэр ярьж өгье. Гурван сая хүрэхгүй хүн амдаа дэндүү томдсон гэж болохуйц 1.566.600 км2  талбай бүхий газар нутагтай Монгол Улсын иргэн бүрт 0.07 га газар үнэгүй олгох тухай хууль батлагдаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Газар өмчилж авсан иргэдийн тоо нь статистик мэдээндээ хүртэл инээд хүрмээр өчүүхэн бага. Ажил урагштай явж байгааг телевизийн мэдээгээр үе үе дурдах эрээн зангиатын дэгс яриа төдийгөөр ажлын...

“ДҮНЖИНГАРАВ”-Т УРГАЦЫН БАЯР ЭХЭЛЛЭЭ

2014 оны 09 сарын 22      0      2249

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, нийслэлийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд 2014” нэгдсэн үзэсгэлэн, худалдаа энэ сарын 20-нд “Дүнжингарав” худалдааны төвд эхэллээ. Энэ сарын 26-ны баасан гаригийг дуустал үргэлжлэх энэ арга хэмжээ “Алтан намар” шинэ ургацын баяр, “Эрүүл хүнс” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа, “Шилмэл мал” үзэсгэлэн, худалдаа гэсэн гурван хэсэгтэй. Монгол Улсын Засгийн газраас хүн...

ХАРҮМАФҮЖИ ГЭМТЭЖ, ИЧИНОЖЁО УНАЛАА

2014 оны 09 сарын 22      0      3360

 Японы мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээн ид дундаа орлоо. Тэмцээнийг Монголын бөхчүүд тэргүүлсэн хэвээр байгаа ч тэмцээний эхнээс ялагдалгүй явсан Ичиножёо, Кёкүтэнхо нар өвдөг шороодоод байна. Тэмцээнийг ёкозүна Хакүхо, Какүрюү нар найман ялалттай хошуучлан, нэг унаатай озэки Кисэносато, маэгашира Ичиножёо нар нэхэж явна. Манай хоёр аварга энэ тэмцээнд маш нямбай, хянуур барилдаж байна. Япон арслангуудын хувьд Кисэносато л түрүүлэх боломжтой бөхийн тоонд үлдээд байгаа билээ. Нүдэндээ...