Өнөөдөр MN мэдээллийн төвд болох үйл явдал

2014 оны 09 сарын 24      0      1393

11.00 цагт Дэлхийн урлагийн олимп болох Венецийн БИЕННАЛЬД Монгол уран бүтээлчид анх удаа оролцох гэж байгаатай холбогдуулж Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, Швейцарийн урлагийн зөвлөлийн захирал Ролф Лаутер, СанФранцискогийн урлагийн музей, Бостоны урлагийн институтийн захирал асан Курлтер Давид Росс нар мэдээлэл хийнэ. 11.30 цагт  “Гэгээ-9” СӨХ-оос Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газрын албаныхны буруу үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. 14.00...

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ОЮУТНЫ СПОРТ, УРЛАГИЙН БҮСИЙН “УНИВЕРСИАД” ИХ НААДАМ БОЛНО

2014 оны 09 сарын 23      0      1893

 Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн уламжлалт XVII дугаар бүсийн “Универсиад” их наадам Баян-өлгий аймгийн төв Өлгий хотноо 2014 оны 09 сарын  25-29-нд явагдана. Наадмыг Монголын оюутны спортын холбоо,  Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймгийн салбар сургуулиуд хамтран зохион байгуулна. Нээлт, хаалтын арга хэмжээ нь шинэ Спортын ордонд, урлагийн тоглолтууд...

“Хамаг монгол” язгуур урлагийн наадам маргааш болно

2014 оны 09 сарын 23      0      3839

Монгол үндэстний соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд бизнесийн болон олон нийтийн байгууллагууд хувь нэмрээ оруулж байгаа юм. Уг ажлыг дэмжин АПУ хувьцаат компани 90 жилийнхээ ойн хүрээнд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн “Хамаг Монгол” наадмыг санаачлан Монголын урлагийн зөвлөл ТББ-тай хамтран эхний удаад ажилтан, ажиллагсдынхаа дунд энэ сарын 24-нд зохион байгуулах гэж байна. “Хамаг Монгол” наадам нь мартагдаж буй зан үйл, тоглоом наадгай, угсаатны...

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Австралийн New England Их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2014 оны 09 сарын 23      0      1482

  УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Австралийн New England Их Сургуулийн профессор ноён Майкл Стакей, хатагтай Габрилл Ролан, доктор профессор Аманда Кэннэди, доктор профессор Жакие  Су нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзав.  Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан ноён Майкл Стакей, хатагтай Габрилл Ролан, Аманда Кэннэди, Жакие  Су нарыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, Австрали-Монголын харилцаа, ялангуяа боловсролын салбарт  түлхүү анхаарч...

С.Бямбацогт гишүүн малчдыг дэмжсэн тогтоолын төсөл санаачилжээ

2014 оны 09 сарын 23      2      1388

 УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл санаачилж Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ. Түүнийг орон нутагт ажиллах үеэр малчид хонины ноосоо бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан боловч урамшууллын мөнгөө авч чадахгүйд хүрээд байгаа талаар ярьж, энэ чиглэлээр дорвитой арга хэмжээ авахыг...

ГОЛОМТ БАНК “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-ӨӨ 12 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗАРЛАЛАА

2014 оны 09 сарын 23      0      1708

  Өндөр боловсролтой оюунлаг залуус эх орны ирээдүйбилээ. Иймээс ч Голомт банк Монгол Улсад анх удаа бизнесийн байгууллагуудаас санаачилж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Оюутны тэтгэлэг”-т хөтөлбөрийг зарласнаас хойш 12 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд Голомт банк нийт 1000 гаруй оюутанд тэтгэлэг олгож сайн сайхан ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийжээ.  Голомт банкны “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан 100 оюутан бүтэн жилийн...

“ФЕНОБАРБИТАЛ” ЭМ ХУУЛЬ БУСААР БОРЛУУЛСАН “ЭМИЙН ҮЙЛДВЭР ИМПЕКС” КОМПАНИЙН ЗАХИРАЛ О.ДАМБЫГ ДАХИН ШАЛГАНА

2014 оны 09 сарын 23      0      4377

ЭХЭМҮТ-д төрөөд удаагүй байсан 16 нярайд фенобарбитал хэмээх эм их хэмжээгээр өгснөөс хордлогод орсон дуулиан өнгөрсөн наймдугаар сард дэгдсэн билээ. Тус эмнэлэгт байрлан эм борлуулдаг “Монос” группийн эмийн санчийн буруугаас энэ асуудал болсон гэдгийг тухайн үед хэвлэлээр мэдээлж байсан ч тэгсхийгээд намжив. Уг нь хууль хяналтын байгууллагад шалгаж буй ч хэрхсэн нь тодорхойгүй өнөөг хүрч байна. Фенобарбитал эмтэй холбоотой дуулиан энэ удаад ч дэгдэж байгаа юм биш. 2011 онд уг...

Ж.Батзандан гишүүн тойргийнхоо иргэдтэй уулзаж байна

2014 оны 09 сарын 23      0      1277

   УИХ-ын гишүүн Ж.Батзандан тойргийнхоо  иргэд сонгогчидтой уулзаж, Баянзүрх, Налайх дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна.  Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүргийн 4,5,7,10,11,12,13,14,24,22,16,17,21,27 дугаар хорооны иргэдтэй уулзан санал бодлоо хуваалцаж, иргэдэд  тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд ажиллаж буй юм.  Ж.Батзандан гишүүн өөрийн сонгогдсон тойргийнхоо иргэдтэй намрын...

Улаан буудайн үнэ өсчээ

2014 оны 09 сарын 23      0      1508

 Олон улсын зах зээлд улаан буудайн үнэ ялимгүй өсөөд байгаа тухай “Bloomberg” агентлаг мэдээллээ. Уг таваарын гурван сарын хугацаатай хэлцлийн үнэлгээ 1.1 хувиар дээшлэн бушель нь 4.795 ам.долларын түвшинд хүрсэн байна. Энэ сарын 19-нд уг таваарын үнэ 4.7375 ам.долларт хүрч, 2010 оны зургадугаар сараас хойших хамгийн доод үнэлгээнд хүрснийг шинжээчид тодотгож байлаа.Египет улс АНУ-аас 55 мянган тонн улаан буудай худалдан авсан нь биржийн үнэд нөлөөлсөн тухай зах зээлийн...

САМРЫН КОНТРБАНД ХИЙСЭН ГААЛЬ, ТӨМӨР ЗАМЫН АЖИЛТНУУДАД ЯЛ ОНООЛОО

2014 оны 09 сарын 23      0      3054

Хуш модны самар хил давуулахыг хориглосны дараа үүнтэй холбоотой зөрчил олон удаа гарсан. Тухайлбал, 2011 онд 27 вагон самар өмнөд хөрш рүү импортлогдсон явдал үүний тод баримт. Уг хэргийг гол зохион байгуулагч нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад гарсан нэгэн байсан юм. Төмөр замын цагдаагийн хэлтэст төлөөлөгчөөр ажиллаж байсан Х.Амартүвшин гэдэг залуу хятадуудын гар хөл болж, хориглосон барааг нь хилээр гаргаж өгөхийн тулд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнуудад их хэмжээний...