ГАЛУУН ЦУВААНЫ ТҮҮЧЭЭ БА ОЮУТОЛГОЙ

2014 оны 09 сарын 26      0      2742

 “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны буюу далд уурхайг ашиглах хөрөнгө оруулалтын асуудлыг хоёр тал шийдэх болсон талаар сэмхэн боловч углуургатай “мессеж” явсаар. Оюутолгойн гэрээ байгуулагдаад мөнгө нь ороод ирвэл л Монгол маань диваажингийн орон болно. Дараа дараагийн хөрөнгө оруулалтууд галуун цуваагаар манай улс руу цутгана гэсэн тэр үеийн эрх баригчдын үгэнд бид итгэсэн. Бид ч гэж дээ, олонх маань итгэсэн, би лав итгээгүй, тийм ч учраас Оюутолгойн шударга...

МУБИС-ийн лицей сургууль ирэх жилээс нэгдүгээр ангид элсэлт авна

2014 оны 09 сарын 26      0      3072

МУБИС энэ хичээлийн жилээс лицей сургуультай болжээ. Тус ахлах сургууль нь математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бөгөөд энэ жил X, XII ангидаа элсэлт авч байна. Ирэх хичээлийн жилээс I ангидаа элсэлт авах гэнэ. МУБИС-ийн Сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Х.Тамираас энэ талаар зарим зүйлийг тодрууллаа. -Хүүхдүүдээс ямар шалгалт авч, элсүүлж байна вэ? -Түвшин тогтоох шалгалт авч байгаа. Нийт дөрвөн анги бэлтгэсэн. Одоогийн байдлаар нэг...

II амаржих газар ЭНЭ ӨВӨЛ ХӨЛДӨХДӨӨ ТУЛЖЭЭ

2014 оны 09 сарын 26      1      2254

 Нийслэлийн II амаржих газрын 70 гаруй эмч, ажилтан өчигдөр “Улаанбаатар” их дэлгүүрийн гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Учир нь эднийх энэ өвөл дулаанаа авч чадахгүй хөлдөхдөө тулаад байгаа аж. Шалтгаан нь II амаржих газрын эргэн тойронд өндөр барилгууд баригдсанаас төрөх эмнэлгийн дулаан доголдож, эх, нялхас даарах болжээ. Өнгөрсөн онд төрөх эмнэлгийн халаалт өвлийн оргил ачааллын үед тасалдаж, зүүн жигүүрийн паар нь хөлдөн хагарч зутруухан өвөлжжээ. 50 гаруй...

“БИД ДЭЛХИЙГ ГЭРЭЭ ГЭЖ ҮЗВЭЛ ОРОХ ОРНОО ШАТААЖ БАЙГАА ХҮМҮҮС”

2014 оны 09 сарын 26      3      7595

 Гал голомтоо барьцаанд тавьж, хөл залгуулдаг унаагаа худалдан байж хөрөнгө босгоод 30 хэмийн халуун, хүйтний хооронд гадаа гандан, хөдөө хөхөрч 30 мянган км туулна гэдэг өгснийг нь идчихээд гэдсээ илээд хэвтэж байдаг зарим нэгний хувьд амьдралаасаа уйдсан гэмээр галзуу солиотой үйлдэл. “Зүгээр л амьтанд донтчихсон юм аа” гэсэн даруухан тайлбараар хэр баргийн хүнээс гарамгүй зоригт үйлдэлдээ халхавч хийсэн найман баатар бол “Хүрээлэн” төслийнхөн. “National...

Өнөөдөр MN мэдээллийн төвд болох үйл явдал

2014 оны 09 сарын 26      0      1231

11.00  цагт Боомтын нэгдсэн захиргаанаас “Чингис хаан” ОУНБ-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ. 11.30 цагт Монголын шинэ тосгон холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа

Өнөөдөр Монгол-БНХАУ-ын тоглолт болно

2014 оны 09 сарын 26      4      1696

 Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод долоо дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шөвгийн наймын тоглолт эхэлнэ. Өнөөдөр дөрвөн тоглолт болох бөгөөд “G” хэсэгт БНХАУ-Монгол, Иран-Япон, “H” хэсэгт Казахстан-БНСУ, Филиппин-Катар улсын тоглолт болно. Монгол-БНХАУ-ын шигшээ багийн тоглолт Улаанбаатарын цагаар 13.00 цагаас Инчён хотын Хвасонг спортын ордонд болох юм.

Зүүн бүсийн сургалт амжилттай явагдлаа

2014 оны 09 сарын 25      0      1714

 Монголын Хөлбөмбөгийн Холбооноос хэрэгжүүлж буй “Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт” хөтөлбөрийн хүрээнд Азийн Хөлбөмбөгийн Холбооны /AFC/“С” зэрэглэлтэй дасгалжуулагч бэлтгэх сургалтыг МУ-ын 21 аймгийг 2 бүсэд хуваан, баруун бүсийн аймгууд Баянхонгорт, зүүн бүсийн аймгуудыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төвлөрүүлэн14 хоногийн хугацаанд зохион байгуулсан. 2014 оны 9-р сарын 10-22-нд Сүхбаатар аймагт зохион байгуулсан зүүн бүсийн сургалт амжилттай...

Томчуудын цэс

2014 оны 09 сарын 25      0      1797

Төрийн тэргүүнүүдийн цэсийг сонирхъё. ** ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин загасны маханд дуртай. Хэрэв малын мах санал болговол хониныхыг сонгодог гэнэ. Бас ногоон цай цэсэнд нь тогтмол бий. Сэтг үүлчидтэй хийсэн зангиагүй уулзалтын үеэр тэрбээр өглөө каш, зөгийн балтай тараг уудаг тухайгаа ярьжээ. Үүнээс гадна хүрэн манжингийн орц бүхий өөрийн жороор бэлтгэсэн коктейльд дуртай. ** АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түргэн хоолонд, тэр дундаа бяслагтай бургерт илүү дуртай аж....

Шалгалтад хамрагдсан хоолны газрын 49.3 хувь нь нянтай байжээ

2014 оны 09 сарын 25      0      1799

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын байцаагчид өнгөрсөн гуравдугаар сараас наймдугаар сар хүртэл хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг шалгажээ. Нийслэлд хоолны 3000 гаруй газар бүртгэлтэй. Үүнээс 2014 онд шалгалт хийхээр хоолны 304 газрыг сонгон НМХГ-ын цахим хуудсанд нэрийг нь байршуулж, 290-ийг нь шалгалтад хамруулснаас 49.3 хувь нь нянгийн бохирдолтой байсан аж. Шалгалтад солонгос хоолны 73 газар хамрагдсан бөгөөд амтлагч их хэмжээгээр хэрэглэдэг, амтлагч нь хаана...

“ИХ ХОТЫН ГУДАМЖ” зураг төслийн уралдаан зарлалаа

2014 оны 09 сарын 25      0      2845

 Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хотын хөгжил дэвшилд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, залуус өөрсдийн үзэл бодлоо бүтээлч байдлаар чөлөөтэй илэрхийлэх, хотын шинэ дүр төрх, шинэ бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулах эрмэлзлэлийг дэмжих зорилгоор “Их хотын гудамж” зураг төслийн уралдааныг зарлалаа. Уралдаанд оролцогчид Их тойруу, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө /Баруун 4 замаас зүүн 4 зам/, Чингисийн өргөн чөлөө...