ДАЛАЙД ГАРАХ ХУВИЛБАР буюу МОНГОЛЧУУДЫН МӨРӨӨДӨЛ

2014 оны 09 сарын 29      0      2131

 Далайд гарцгүй гэх тодотгол Монгол хэмээх нэрийг ямагт дагаж ирсэн. Энэ хэрээр Монгол Улс гадаад худалдааны хувьд Орос, Хятад хоёр хөршөөр хязгаарлагдаж, уул уурхайн бүтээгдэх үүн зах зээлийн сонголтгүй, үнэ нь улам хямдарсаар байсан билээ. Харин БНХАУ-ын дарга 11 жилийн дараа Монгол Улсад морилон саатаж, өнд өр ач холбогдол бүхий нийт 26, үүнээс зам, тээврийн салбарт дөрвөн гэрээ, хэлэлцээр байгуулж, сюрприз барилаа. Шинээр үзэглэсэн, баталгаажуулсан олон гэрээний мөн чанар болоод...

Оросын зах зээлд танигдсан “Bodio’s” брэнд ХОЁР ТЭРБУМЫН БОРЛУУЛАЛТ ХИЙНЭ

2014 оны 09 сарын 29      0      4166

Далайн түвшнээс дээш 2000-2500 метрийн өндөрт, Монгол орны эрс тэс уур амьсгалыг сөрөн амьдардаг мал бол сарлаг. Тиймдээ ч сарлагийн хөөвөр хамгийн дулаан, илч сайтай түүхий эд болдог. Энэхүү түүхий эдийг дэлхийд таниулж, брэнд болгох зорилгоор таван жилийн өмнө үйлдвэрлэлээ эхлүүлсэн Ж.Өлзийбодьжав “Bodio’s” брэндээ өнгөрсөн бямба гаригт албан ёсоор танилцууллаа. “Баялаг Өлзий” компанийн тус брэндийг танилцуулах ажиллагаанд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд...

Хоёр хувьсгалчийн МӨРӨӨДӨЛ БИЕЛТЭЛ ХОЛ БАЙНА

2014 оны 09 сарын 29      0      1726

Украинд сөргөлдөөн намжихгүй байна. Хямрал хэзээ арилахыг хэн ч одоо хэлж чадахгүй. Украин, Оросын Зэвсэгт хүчин шууд байлдахын босгон дээр хэдхэн долоо хоногийн өмнө очоод байснаа бодвол байдал эрхбиш дээрдсэн ч түүнийг ойрын үед улс төрийн аргаар зохицуулах боломж харагдахгүй байна гэж НҮБ-ын Ерөнхий Асамблейн чуулганы улс төрийн ерөнхий санал шүүмжлэлийн үеэр ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер хэллээ. Харин нэг “үр дүн” харагдаж буй нь өнгөрсөн зууны...

ҮЕ ҮЕЭР АЯЛУУЛСАН ГАЛТ ТЭРЭГ

2014 оны 09 сарын 29      0      5449

 Хүүхэд насанд хүргэж өгдөг гал тэргэнд гавьяат жүжигчин Ц.Үенч, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, дэлхийн мисст эх орноо төлөөлөн оролцох Б.Батцэцэг нарыг суулгаад 1950, 1970, 1990-ээд оноор аяллаа. БАГАДАА ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛ АВСАН ЭМЭЭГИЙН ОХИН Ардын дууг сэтгэлд хоногштол амьдруулдаг гэгддэг гавьяат жүжигчин Ц.Үенч эмээгийнхээ авч өгсөн хүүхэлдэйгээр тоглодог, хийж өгсөн дээлийг нь өмсдөг, үсээ хоёр сүлжүүлдэг байсан гээд бага насны дурдатгалтай нь хамгийн их холбоотой...

САВЛАДАГГҮЙ САНХҮҮ

2014 оны 09 сарын 29      0      1723

 БНСУ-ын Төвбанкны Олон нийттэй харилцах газрын мэргэжилтэн Ким Ёонг Сеок “Манай бодлогын хүү хэдэн жилийн турш хоёр хувь хавьцаа хэлбэлзэж байна” гэж танилцууллаа. Бодлогын хүүгээ 12 хувьд “зоочихсон” Төвбанктай улсад амьдардаг бидний хэдэн сэтгүүлчдэд хоёр хувь гэсэн тоо олон зүйлийг эргэцүүлэх сэдэл төрүүлэх нь дамжиггүй. Сүүлийн жилүүдэд Монголбанкныхан бодлогын хүүгээ хоёр оронтой тооноос бууруулсангүй. Эдийн засаг, санхүүгийн орчин, өргөн хэрэглээний...

Нэгдүгээр үржүүлгийн үр 19200 ТОННЫГ ХУРААНА

2014 оны 09 сарын 29      0      1283

 Төв аймаг нийт ургацынхаа 40 гаруй хувийг хураагаад байна. Тус аймгийн тариаланчид өнгөрсөн хавар ОХУ-аас 100 сая төгрөгөөр элит үр худалдан авч, Эрдэнэсант, Угтаалцайдам, Жаргалант, Цээл сумын 18 аж ахуйн нэгжид хуваарилсан аж. Үүний үр дүнд энэ намар нэгдүгээр үржүүлгийн үр 19200 тонныг хураан авах төлөв гарчээ. Үүнээс ирэх жилийн тариалалтад 11000 тонныг нь хадгалж, үлдсэнийг нь төвийн бүсийн аймгуудын хэрэгцээнд нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Өнгөрсөн хавар тус аймаг нийт...

ИРЭХ САРЫН 1-НД НАМРЫН ЧУУЛГАН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

2014 оны 09 сарын 29      0      1719

 Нөгөөдрийн морин цагт болох энэхүү нээлтийн ажиллагааны дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүд ээлжит чуулганы эхний хуралдаанаа хийх юм байна. Мөн энэ өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ерөнхийлөгчийн санаачилсан Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн талаар төрийн болон төрийн бус зарим байгууллагуудын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах аж. Харин маргааш хэд хэдэн Байнгын хорооны хуралдаантай. Тухайлбал, энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд буй Олон...

160 орон цаазлах ял оноохыг зогсоожээ

2014 оны 09 сарын 29      0      1498

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы хуралд оролцсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн пүрэв гаригт цаазаар авах ялыг хориглох асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцов. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан Элиассон уг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Цаазаар авах ялыг дэлхийн хэмжээнд үгүй болгохын тулд тогтвортой үйл ажиллагаа явуулах хэрэгтэй” хэмээн онцолсон. Цаазаар авах ялыг үгүй болгохын тулд үндэсний манлайлал чухал болох талаарх танилцуулгыг...

МОНГОЛД ХҮНД ДААЦЫН АНХНЫ ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО

2014 оны 09 сарын 29      2      7588

Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн 43.2 км хатуу хучилттай замын хөдөлгөөнийг өнгөрсөн бямба гаригт нээлээ. Энэ нь концессийн гэрээгээр тавьсан, 150 тоннын даацтай, хүнд даацын машин явахад зориулагдсан анхны зам гэдгээрээ онцлог. Тус зам нь гурван эгнээ бөгөөд 12.3 метр өргөн. 25 см цементээр бэхжүүлсэн суурь, 24 см цемент бетон хучилттай, ус зайлуулах 54 хиймэл байгууламжтай. Асфальтан хучилттай зам өртөг багатай ч засвар арчлалтад хөрөнгө их шаардагддаг учраас энэ замыг цемент бетоноор...

Өнөөдөр MN мэдээллийн төвд болох үйл явдал

2014 оны 09 сарын 29      0      1357

12.00  цагт МУИС-ийн багш нарын холбооноос захирал А.Галтбаярын хууль бус үйлдэл, төсвийн зүй бус зарцуулалтын талаар мэдээлэл хийнэ.