Монголын баг XVI байрт бичигдэж байна

2014 оны 10 сарын 02      0      1644

 “Инчён 2014” Азийн XVII наадамд оролцож буй Монголын баг тамирчид одоогийн байдлаар дөрвөн алт, дөрвөн мөнгө, 11 хүрэл, нийт 19 медаль хүртэж багийн дүнгээр 45 улсаас 16-р байрт бичигдэж байна. Манай багийн сүүлийн хүрэл медалийг эмэгтэй боксын 51 кг-д тулалдсан ОУХМ М.Нандинцэцэг авлаа.

Мөнгөтэй, найдвартай, бас “Уян”-тай...

2014 оны 10 сарын 02      0      2037

  Хадгалж чадна гэдэг том чадвар. Хадгална гэдэг үг найдвар гэсэнтэй адил сонсогдоно. Учир нь аливаа нууцыг маш сайн хадгалдаг хүн байдаг. Хамгийн гол нь тэр хүний нэр найдвар, итгэлийн уурхай мэт л сонсогддог. Тийм учраас тэр хүн байнга олон нөхдөөр хүрээлүүлж, хүмүүсээс сайн үг сонсож амьдардаг. Нэг үгээр хэлбэл, хадгалж чаддаг хүний амьдрал дандаа гэрэл гэгээтэй, сайхан ирээдүйтэй, бас баталгаатай байдаг.  Хадгалах гэдэг үгийн нөгөө нэг том утга нь хадгаламж гэдгээр шууд...

Көрк Милхоан: ХЭН, ХЭРХЭН АЖИЛЛАХ НЬ БУС ТУУЗ ХАЙЧЛАХ НЬ Л ТАНАЙД ЧУХАЛ ЮМ БАЙНА

2014 оны 10 сарын 02      1      2463

-Бид Монголд ирэхгүй байлаа гээд алдахгүй. Өвдөж зовсон хүүхдүүд л хохирно-  Манай зүрхний мэс заслын салбар 40 жилийн түүхтэй. Гэсэн ч дэлхийн жишигт хүрээгүй байгаа. Эмч нар зүрхний хөнг өн хэлбэрийн гажигтай өвчтөнүүдийн тосгуур хоорондын таславчийн цоорхойг бөглөж, ховдол хоорондын таславчийг нөхөх зэргээр өөрсдөө анагааж чадна. Гэвч зүрхний хүнд хэлбэрийн буюу хавсарсан гажигтай хүүхдүүдийг эмчлэх хэмжээнд хүртэл тав орчим жил шаардлагатайг салбарын мэргэжилтнүүд ярьж буй....

2014 оны нэгдүгээр ээлжийн цэргүүдийг хугацаанаас өмнө халахгүй

2014 оны 10 сарын 02      0      1506

  2014 оны нэгдүгээр ээлж буюу өнгөрсөн тавдугаар сард Зэвсэгт хүчинд татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдыг энэ сарын дундуур хална гэсэн яриа зарим цэргийн ангийн байлдагчдын дунд таржээ. Энэ талаар ЗХЖШ-ын Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбатаас тодруулахад “Хугацаат цэргийн алба хаагчид нэг жилийн хугацаанд цэргийн эрдэмд суралцах, алба хаах хуультай. Энэ хуулийнхаа дагуу л нэг жилийн хугацаанд алба хаалгана. Энэ яриа бол цуурхал. Харин...

ЧАНАРААРАА ГАЙХУУЛАХ буудайтай жил

2014 оны 10 сарын 02      1      3708

  Төвийн бүсэд шагайгаар таттал цас унасан нь саяхан. Буудайгаа цасанд даруулах нь гэж тариаланчид сандарлаа. Угтаа бидний хоол ундтай хамаатай тул ургац алдвал бүгд сандрах учиртай юм. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан саяын орсон цас ургац хураалтад ямар нэгэн нөлөө үзүүлээг үйг дуулгав. Муу зүйл холуур өнгөрсөн нь сайн хэрэг. Цас хайлж, тариа эврэхийг тариаланчид хоёр хоног хүлээгээд ургацаа үргэлжлүүлэн хурааж буй гэнэ. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын орчимд цас орох үеэр хүчтэй шуурч,...

ХАРИУЦЛАГА ДАГУУЛСАН НАМРЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

2014 оны 10 сарын 02      0      3538

  Төрийн ордон өчигдөр хөлд дарагдав. УИХын намрын ээлжит чуулган нээлтээ хийж, зунжин эзгүй байсан гишүүд цугласан нь энэ. Намрын чуулганаар ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг баталдаг уламжлалтай. Тэгэхээр гишүүд илүү хариуцлагатай ажиллаж, “тоо бодох” хэрэгтэй болно. Үүнээс гадна Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийнэ гэж Ерөнхий сайд амласан. Хэрхэн өөрчлөх бол гэсэн хүлээлт нийгэмд бий. УИХ-ын бүрэн эрхийн хугацааны тал нь өнгөрсөн үед эхэлж буй, олон чухал асуудал...

М.ДАВААЖАРГАЛ: ГАДААДЫН СҮМОЧДЫН ЦААНА ЭХ ОРОН, АРД ТҮМЭН НЬ ӨНДӨЛЗӨЖ БАЙДАГ

2014 оны 10 сарын 02      14      3756

- Тиймээс иргэншлээ солино гэдэг тэдэнд асар хүнд асуудал -   Мэргэжлийн сүмогийн Аки башёд монгол сүмочид түүхэн амжилт гаргаад байгаа. Тэдний нэг бол Хакүхо М.Даваажаргал. Одоо дахиад нэг л башёд түрүүлэхэд тэрбээр Японы сүмогийн түүхэнд хамгийн олон түрүүтэй гэдгээрээ нэрээ дархалсан домогт Тайхо аваргын амжилтыг эвдэх юм. Тэрбээр есдүгээр сарын башёгоо дууссаны маргааш эх орондоо ирж, “Тоёота” корпорацын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллах болсон...

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УЯЛДААГҮЙГЭЭС БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ХОХИРЧ БАЙНА

2014 оны 10 сарын 02      0      2317

“Өнөөдөр” сонин өнгөрсөн мягмар гаригийн дугаартаа Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалт “түүхий”-гээрээ, хугацаандаа ашиглалтад орох ямар ч боломжгүй байгааг газар дээрээс нь сурвалжилсан. Тэгвэл “Да Хүрээ” захын зарим хэсгийг өчигдөр өглөөнөөс хаасан байлаа. Тус захын автомашины бизнес эрхлэгчид Авто худалдааны төвийн эхний ээлж ашиглалтад ороогүй байхад тус захын зарим хэсгийн үйл ажиллагааг зогсоосныг эсэргүүцэн өчигдөр 09.00...

Өнөөдөр MN мэдээллийн төвд болох үйл явдал

2014 оны 10 сарын 02      0      1653

11.00 цагт  Харь гаригийн хүнтэй уулзаж, маш нууц мэдээлэл авсан Раелийн бичсэн гурван ном монгол хэлээр хэвлэгдэн гарсантай холбогдуулж Олон улсын Раелийн хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал зарлалаа.

Сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг сүүлийн тоглолтоо хийлээ

2014 оны 10 сарын 01      3      2141

 Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Азийн наадмын сүүлийн тоглолтоо Филиппиний эсрэг хийж, 84:68-аар хожигдсоноор наймдугаар байр эзэллээ. Тоглолтын эхний гурван үед манайхан тэнцүүхэн тоглож байсан ч шийдвэрлэх дөрөвдүгээр үед онооны зөрүү холдсон юм. Энэхүү тулаанд төвийн тоглогч Б.Билгүүн 18 оноогоор багаа тэргүүлсэн бол Т.Санчир 15, О.Сэргэлэн, Ш.Сэдбазар нар 11 оноо нэмэрлэжээ.