БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ОЮУТНЫ “УНИВЕРСИАД” НААДАМ БОЛЛОО

2014 оны 10 сарын 03      0      3070

 Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн уламжлалт XVII дугаар бүсийн “Универсиад” их наадам Баян-өлгий аймгийн төв Өлгий хотноо 2014 оны 09 сарын 25-29-ны өдрүүдэд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Наадмыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын оюутны спортын холбоо, Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймгийн салбар сургуулиуд хамтран зохион байгуулав. Нээлт, хаалтын арга хэмжээ нь Спортын ордонд,...

Д.НАЦАГДОРЖ: ӨМНӨГОВИЙН 260 АЙЛ ОРОН СУУЦТАЙ БОЛНО

2014 оны 10 сарын 03      0      2059

  Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдоржтой ярилцлаа. -Танай аймагт уул уурхайн хэдэн компани үйл ажиллагаа явуулдаг вэ? -Ашиглалтын тусгай зөвшөөрлөө авчихсан, үйл ажиллагаагаа явуулж байгаа “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи ресурс”, “Чинхуа-МАК-Нарийнсухайт”, “Монголын алт”, “Саусгоби сэндс”, “Өсөх зоос” гэх мэт 12 компани байдаг. Эдийн...

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНТАЙ БОЛЛОО

2014 оны 10 сарын 03      0      4326

- Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тохирсон мэргэжилтэн, ажилчдыг бэлтгэдэггүйгээс олон хүн ажилгүй байна -   Хөдөлмөрийн төв бирж Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн сантай болсноо өчигдөр танилцуулав. Монголын мянганы сорилтын сангийн нэг тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар, Хөдөлмөрийн төв биржийн захиалгаар “Айтизон” компани мэдээллийн нэгдсэн систем боловсруулжээ. Өнгөрсөн оны наймдугаар сараас нэгдсэн системийг туршиж, энэ оны дөрөвдүгээр сард албан ёсоор...

МАЛАЙЗЫН ОНГОЦНЫ ЭРЛИЙГ СЭРГЭЭВ

2014 оны 10 сарын 03      0      1860

Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Энэтхэгийн далайд осолдсон гэж таамаглаад буй Малайзын “Боинг” онгоцыг хайх ажлыг энэ долоо хоногийн эцсээр сэргээхээр Австрали, Малайз улсууд төлөвлөж байна. Уг ажлыг өчигдөр эхлүүлэх гэж байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалж ням гариг хүртэл хойшлуулжээ. Урьд нь далайд нефть, хийн орд хайхад Австралийн нэг компани ашиглаж байсан “Жи-Оу Феникс”, Голландын “Фугро Дискавери” гэдэг хоёр хөлөг онгоцоор энэ ажлыг эхлүүлэх...

Орос, НАТО-гийн харилцаанд нааштай өөрчлөлт гарч болзошгүй

2014 оны 10 сарын 03      0      2182

Данийн Ерөнхий сайд байгаад НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон Андерс фог Расмуссений бүрэн эрхийн хугацаа есд үгээр сарын 30-нд дуусаж, Норвегийн Ерөнхий сайд байсан Йенс Столтенберг түүний халааг авч Умард Атлантын эвслийн 13 дахь ерөнхий нарийн бичгийн дарга боллоо. Түүний нэрийг энэ албан тушаалд дэвш үүлэх шийдвэрийг Орост Крым нэгдсэний дараа гуравдугаар сарын эцсээр гаргасан юм. Йенс Столтенберг НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын хувиар уржигдар эвслийн...

Н.ДҮГЭРСҮРЭН: ЭНЭ ОНД 73 САЯ ТОНН УС ХЭМНЭСЭН

2014 оны 10 сарын 03      0      2159

Байгаль хамгаалах сарын аян өчигдөр эхэллээ. Жил бүр явуулдаг аяны энэ сарын уриа “Ус-ухаалаг хэрэглээ, ухамсартай хэмнэлт”. Монгол Улсын усны нөөц, ашиглалт, бохирдлын талаар олон нийт, хэрэглэгчдэд зөв мэдлэг, мэдээлэл өгөх, төрийн байгууллагаас явуулж буй бодлого, хэрэгжилт, салбар хоорондын уялдаа, төр, олон нийтийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд энэ аяны зорилго оршиж байгаа аж. БОНХЯ-наас усны хэрэглээ, усны нөөц хамгаалах талаар өчигдөр мэдээлэл өгсөн юм. Энэ талаар...

БАЯЛГИЙН “УЧРЫГ ОЛОХ” НЬ ЧУХАЛ БОЛОХООС ТӨРД НОГДОХ ХУВЬ СОНИН БИШ

2014 оны 10 сарын 03      1      1920

“Газар зүйн байрлалын хувьд ч, олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буйн хувьд ч манай улс Катарын хөгжлийн түүхийг давтах боломжтой” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван жилийн өмнө мэдэгдсэн удаатай. Харин Монголыг Азийн Катартай “ихэрлүүлэх” ачааны хүндийг уул уурхайн салбар үүрнэ гэсэн санаа шийдвэр гаргагчдын амнаас цухалзаж, шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа хөрөнгө оруулагчдыг татаж, байгалийн баялгаасаа ашиг олно хэмээн мэдэгдсээр...

“ЦАГААН ТАХАЛ” ГАМШИГ ДАГУУЛАХАД ХҮРЛЭЭ

2014 оны 10 сарын 03      4      2441

  Хар тамхийг хүн төрөлхтөн “цагаан тахал” хэмээн нэрийддэг. Дэлхийн хэмжээнд аюул учруулж буй энэ тахал манай улсад орж ирээд, хойморт тухлахад ойрхон болсныг цагдаагийн байгууллагынхан сэрэмжлүүлдэг ч төдийлэн үр дүнд хүрэхгүй байна. “Цагаан тахал” залуу үеийг маань хордуулж, донтуулан аажмаар идэж байна. Хэдэн жилийн өмнө манайхан архин далайд живж байсан. Сүүлийн хэдэн жил архидалт харьцангуй багасаж буй ч хар тамхи хэмээх шинэ тахал манай залуусыг арилшгүй...

Нэмэгдэхүүний байр солигдсон ч нийлбэрийн чанар бараг өөрчлөгдсөнгүй

2014 оны 10 сарын 03      0      1818

-13 яам, 17 сайдтай байх хувилбарыг Ерөнхий сайд өргөн барилаа- Сарын турш үргэлжилсэн таамагт шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн өчигдөр цэг тавилаа. Тэрбээр Засгийн газрын бүтцийн болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өчигдөр 11.00 цагт УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Үүний дараа сэтгүүлчдэд товчхон мэдээлэл хийсэн. Мэдээллийнхээ эхэнд Ерөнхий сайд “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр жил боллоо. Энэ хугацаанд аймаг...

ХӨШӨӨ ЭРГЭСЭН, ХЭРЭГТНИЙГ ХАЙСАН 16 ЖИЛ

2014 оны 10 сарын 03      1      1839

  Ардчилсан хувьсгалыг манлайлагчдын нэг, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт амиа алдсанаас хойш 16 жил болов. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр түүнийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтнүүдийг улс даяар, гадаад орнуудад ч эрэн сурвалжлаад олсонгүй. Батаа, Оюунаа гэх хоёр хэрэгтнийг хайсаар бараг мартагдлаа. Намынх нь, журмынх нь нөхөд, ангийн андууд, ар гэр, ах дүүс нь С.Зориг агсны хүрэл хөшөөг эргэсээр 16 дахь намартайгаа золгов. Төрийн ордны зүг...