ЗАЛРУУЛГА

2014 оны 10 сарын 03      0      2010

  Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 12 дугаар сарын 1-нийг хүртэл монгол иргэдэд жуулчны виз олгохгүй байгаа тухай ташаа мэдээлэл гарч байна.  Өнөөдөр буюу 10 дугаар сарын 3-ны өдөр тус ЭСЯ нь төрт Солонгос Улс байгуулагдсан өдрийг тохиолдуулан ажиллахгүй бөгөөд бусад өдрүүдэд БНСУ-г зорихоор виз мэдүүлж буй иргэдийн материалыг хүлээн авч, бүх төрлийн визийг хэвийн олгож байгаа болно.

С.Бямбацогт: Бүтэц, хариуцлагын асуудал тусдаа яригдах ёстой

2014 оны 10 сарын 03      0      2269

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газрын бүтцийн асуудлаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар мэдээлэл хийв. Ерөнхий сайд МАН-ын бүлгийн гишүүдийн бүтэцтэй холбоотой зарим саналыг хүлээн авч судалж шийдэх боломжтой гэсэн хариу өгсөн байна. МАН-ын бүлэг Засгийн газраас оруулж ирсэн бүтцийн төслийн талаарх санал дүгнэлтээ ирэх даваа...

Ж.АЛТАНЦЭЦЭГ: ОХИНЫХОО ХҮҮХЭД НАСНЫ ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ ДУРСАМЖИЙГ ХАДГАЛЖ ҮЛДЭЭХИЙГ ХҮССЭН

2014 оны 10 сарын 03      0      2304

Өнгөрсөн хавар амаржсанаасаа хойш нам жим байсан дуучин Ж.Алтанцэцэг охиныхоо цомгийг гаргажээ. Энэ талаар дуучин бүсгүйгээс тодрууллаа. -Сайн байна уу. Таны охин “Би хүүхэлдэй” цомогтой болсон гэж дууллаа. Охиноо танилцуулна уу? -Охиныг минь С.Номин-Эрдэнэ гэдэг, зургаан настай. “Орчлон-2” сургуулийн нэгдүгээр ангид сурдаг. -Охиноо дуучин болгох хүсэлтэй юү. Яагаад цомгийг нь гаргах болсон бэ? -Заавал дуучин болгоно гэхгүй. Ямар ч...

МОНГОЛЫН ТАМИРЧИД БУУДЛАГЫН ОЮУТНЫ ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОНО

2014 оны 10 сарын 03      0      2631

  Арабын нэгдсэн Эмират улсын Ал Аин хотноо 10 сарын 7-14 нд болох Дэлхийн Оюутны аварга шалгаруулах 5 дугаар тэмцээнд Монголын баг тамирчид 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор боллоо. Буудлагын оюутны шигшээ багийн бүрэлдэхүүнд: 1.Э.Даваахүү 2.Н.Цэрэнтогтох 3.О.Төгөлдөр 4.Т.Баярцэцэг 5.О.Янжинлхам 6.Ө.Өлзийням 7.Б.Сувд-Эрдэнэ 8.М.Түвшинжаргал 9.Г.Нандинзаяа 10.Х.Бямбабаатар нар энэ оны 10 сарын 06-ны өдөр АНЭУ-ыг зорихоор...

ХААДЫН НУТГАА ЭРГЭЭД ИРЛЭЭ

2014 оны 10 сарын 03      0      5063

  ӨМӨЗО-ы Хөххот, Шилийн гол, Улаанхад, Асгат тэргүүтэй газруудаар Монголын сэтгүүл зүйн салбарын 30 шахам төлөөлөл зургаа хоног аялаад ирлээ. Тоог нь харахад тийм ч олон газар биш юм шиг хэрнээ Өвөрмонголын зөвхөн зүүн хойд хэсгээр 4000 гаруй км замыг хөндлөн гулд туулсан бидний хувьд “амьдрал буцалсан автобус”-ныхаа ачаар тэр их өргөн уудам тал нутгийг барсан юм. Хөзөр тоглох нь тоглож, дуулж шүлэглэх нь шүлэглэж байхад нэг хэсэг нь нүдний хор гаргаж, нанчид жаахан...

ХИЛИЙН ДЭЭСНИЙ ХОЁР ТАЛД

2014 оны 10 сарын 03      0      3960

Хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй, хамгийн урт зам туулсан манай сэтгүүлчдийн аялал ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Шулуунхөх хошуунаас Улаанхад хотыг зорилоо. Манай Өмнөговь аймагтай хамгийн ойр оршдог Улаанхад нь 4.6 сая хүнтэй, засаг захиргааны нэгжээрээ ӨМӨЗО-ы аймгийн дайтай томоохон хот юм байна. Бид Улаанхад хотын музей, Үндэстний дунд сургууль, “Tianqi” группийн үйл ажиллагаатай танилцсан юм. УРД ХӨРШИД ХҮҮХДЭЭ СУРГАХ СОНИРХОЛТОЙ ЭЦЭГ ЭХЧҮҮД ОЛШИРЧЭЭ Улаанхад...

66 КГ-ЫН ЗАЛГАМЖЛАГЧ ДАВААДОРЖИЙН ТӨМӨРХҮЛЭГ

2014 оны 10 сарын 03      6      5932

Жүдо бөхийн спорт Монголд өндөр хөгжсөн. Манай баг тамирчид тив, дэлхийн аваргаас тасралтгүй медаль авдаг нь үүний нотолгоо. Манай жүдочид 60, 66 кг-д дэлхийд хүчтэй өрсөлдөгч байдаг. Энэ жингийн дотоодын өрсөлдөөн ч ширүүн болдог уламжлалтай. Даваадоржийн Төмөрхүлэг гэдэг нэрийг Монгол түмэн андахгүй. Тэрбээр залуучуудын ДАШТ-ээс хошой мөнгөн медальтай. Мөн Инчёны Азийн наадамд өнгөтэй сайхан барилдаж эх орныхоо төрийн дууллаа эгшиглүүлж чадсан хүчтэн. Д.Төмөрхүлэгийн тухай уншигчддаа...

Ж.Батзандан гишүүн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлаар шаардлага хүргүүлэв

2014 оны 10 сарын 03      0      1866

УИХ-ын гишүүн Ж.Батзандан  “Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлага тавих тухай“ албан тоотыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлсэн байна.  Тэрээр “Үндэсний статистикийн хорооны мэдээгээр инфляцын түвшин 13.7 хувьд хүрч, өмнөх оны энэ үетэй харьцуулахад өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс улсын хэмжэннд 40 гаруй хувиар өссөн байна.  Мөн валютын ханш огцом өсөж, төгрөгийн худалдан авах чадвар суларч, бизнесийн орчин муудаж, иргэдийн амжиргаа...

МАРТИН ЦИНКЕР: ШАВЬ НАРТАА УРЛАГИЙН САЛБАРЫН ҮҮДИЙГ НЭЭЖ ӨГӨӨД, ЧИЙДЭН БАРИУЛЖ Л ЧАДНА

2014 оны 10 сарын 03      0      2359

  Монгол, Герман улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Гёте институтийн санаачилгаар Хөгжим бүжгийн коллежийн хоёр ангийг тохижуулан, жааз хөгжмийн бүтэн жилийн сургалт явуулж буйг бид өмнө нь мэдээлсэн. Монголд жааз хөгжим үүссэнээс хойш олон жил өнгөрсөн ч энэ чиглэлийн мэргэжлийн ангигүй өдий хүрсэн. Нүдээ олсон, тун хэрэгтэй энэ сургалт үр шимээ өгвөл ХБК цаашид жааз хөгжмийн тэнхимтэй болох юм билээ. Сургалтын хүрээнд долоо хоног бүр гаднын нэр хүндтэй багш нар...

С.Марта: ЦАХИМ ЖУРНАЛ ДАВУУ ТАЛТАЙ УЧРААС МАНАЙ СУРГУУЛЬ 2009 ОНООС ХОЙШ ХЭРЭГЛЭЖ БАЙНА

2014 оны 10 сарын 03      0      2757

  Багш нарын өдрийг дэлхий нийтээр 20, Монголын багш нар 48 дахь жилдээ тэмдэглэж байна. Манай улс энэ өдрийг жил бүрийн хоёрдугаар сард тэмдэглэдэг байсан бол өнөө жилээс аравдугаар сарын 5-нд тэмдэглэхээр болсон. Энэ өдрийг тохиолдуулан, улсын тэргүүний 84 дүгээр сургуулийн захирал, түүхийн ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш С.Мартатай ярилцлаа. -Танай сургууль 1989 онд ашиглалтад орсон, байгуулагдаад 25 жил болж буй ч багш, сурагчид нь амжилт арвинтай байдгийн нууц юу...