“АЭРОМОНГОЛИА”-ГИЙН ЗАХИРАЛ АСАН П.БААТАРСАЙХАНЫ ӨДҮҮЛСЭН ЗАЛИЛАН

2014 оны 10 сарын 07      1      2937

Монголд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс, компани, аж ахуйн нэгжүүдийн удирдлага нэгнээ залилан мэхлэх, мөнгө төгрөгийг нь луйвардах явдал цөөнгүй гарч, нэг нь залилж хашрахгүй, нөгөө нь мэхлүүлж ханахгүй юм. Залилагчдын үйлдэл, арга улам бүр нарийсаж, залилсан мөнгөний хэмжээ ч улам нэмэгдэж байна. Хэдэн жилийн өмнө иргэдийг гадаадад ажиллахад зуучлах, сүлжээний гэх мэт залилангийн хэрэг гарч, жирийн иргэдийг хохироож байсан. Сүүлийн жилүүдэд НӨАТ-ын падаанаар залилан хийж, төрд...

КАННАБИС ИХ ХЭМЖЭЭГЭЭР БЭЛТГЭЖ, БОРЛУУЛАХ ГЭЖ БАЙСАН ЗАЛУУСЫГ БАРИВЧИЛЛАА

2014 оны 10 сарын 07      0      2155

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар (ЗБГХТГ)-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн ажилтнууд энэ төрлийн гэмт хэрэгтэй хийх тэмцлээ улам эрчимжүүллээ. Сүүлийн 14 хоногийн дотор хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн, борлуулсан, бэлтгэсэн 19 хүнийг илрүүлээд байна. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр орой дөрвөн хүнийг саатууллаа. Тэдний гурав нь түүж бэлтгэж байсан бол нэг нь борлуулахаар авч явжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад...

ТОСА- Д “НУУГДСАН ТАРВАГА”

2014 оны 10 сарын 07      2      2912

-Тарваганы махыг хууль бусаар борлуулж байна-   Тарваганы маханд дургүй монгол хүн цөөн. Сүүлийн жилүүдэд энэ амьтны тоо толгой эрс цөөрч, зарим газарт нүдний гэм болсон. Уг нь Байгаль орчны сайдын тушаалаар байгалийн нөөцийг хамгаалах, хэвийн өсөж, үржих нөхцөлийг хангах зорилгоор тарвага бүхий аймгуудын нутагт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг хориглосон ч, тоо толгой нь дорвитой өсөн нэмэгдсэнгүй. Энэ нь нэг талаар тарвагыг хулгайгаар агнаж, боодог хийж...

ГЭГЭЭН НУУРЫГ ГАЗРЫН ЗУРАГТ ТЭМДЭГЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2014 оны 10 сарын 07      0      2963

  Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт байрлах Тайширын усан цахилгаан станцын усан санг нутгийн иргэд 2010 онд Гэгээн нуур гэж нэрлэсэн. Харин тус аймгийн иргэд Гэгээн нуураа Монгол орны газрын зурагт тэмдэглүүлэх хүсэлтээ БОНХЯ-нд ирүүлжээ. Завхан голын усыг хуримтлуулснаар одоогийн байдлаар 20 км урт, 10 гаруй км өргөнтэй нуур бий болсон байна. Энэ талаар тус яамны Сав газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Х.Сэвжидмаагаас тодруулахад, “Гэгээн нуур нэн цэнгэг, зөөлөн устай...

Д.ЭРДЭНЭБАТ: САЙД НАРЫГ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ТОМИЛНО

2014 оны 10 сарын 07      0      1566

  АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар “ЭЗЭН- 100” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэж, “хангалттай үр дүнтэй” хэмээн дүгнэжээ. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаарх Ерөнхий сайдын дэвшүүлсэн төсөл болон “ЭЗЭН- 100” хөтөлбөрөөр далимдуулж Засгийн газарт асуудал тооцох сонирхолтой байгаа бол түүнийгээ тодорхой болгох хэрэгтэй. Улс төрийн тогтвортой байдал чухал гэж ярьдгаасаа эсрэг алхам хийдгээ зогсоох ёстой” гэсэн...

МАХН Элчин сайдын яамдад хандана гэв

2014 оны 10 сарын 07      0      1690

Сөүлд эмчлүүлж буй Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр БНСУ-аас улс төрийн орогнол хүссэн гэх мэдээлэл тус улсын өдөр тутмын “Жун Ан Илбо” сонин болон зарим телевиз, сайтаар цацагдаж, олны анхаарлыг татав. Албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр эх орондоо ял эдэлж байгаад, тус улсыг зорьсон экс Ерөнхийлөгчийг тойрон өрн өсөн цуурхлыг идэвхжүүлсэн дээрх мэдээллийн талаар өчигдөр МАХН-ын удирдлагууд хэвлэлийн хурал хийв. Энэхүү хуралд тус намын дэд дарга Д.Тэрбишдагва,...

Энэ онд Монголын эдийн засаг 6.3 хувиар өснө гэж тооцжээ

2014 оны 10 сарын 07      0      1906

  ДНБ-ий өсөлтөөрөө дэлхийд тэргүүлдэг Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн мэдээллийг Дэлхийн банкнаас өчигдөр тоймлон танилцууллаа. Танилцуулгыг бүсийн ахлах эдийн засагч Судхир Шетти цахим ертөнцөөр дамжуулан Сингапураас удирдан явуулсан. 2013 онд 7.2 хувиар тэлсэн Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн өсөлт бага зэрэг суларч 2014, 2015 онд 6.9 хувиар тэлэх төлөвтэй хэмээн тэрбээр яриагаа эхэллээ. Эдийн засгийн тогтвортой бодлогыг эрэлхийлж буй Хятад улсын ДНБ-ий...

БУУДАЙН ҮНЭ ТОЙРСОН БУЖИГНААН

2014 оны 10 сарын 07      0      3947

  “Алтан тариа” үйлдвэр нэгдүгээр зэргийн, нэг килограмм гурилыг 780 төгрөгөөр борлуулж эхэлжээ. Ингэснээр зах зээлд гурилын бөөний үнэ 760-780 төгрөгөөр тогтоод байна. Уг нь 500-550 мянган төгрөгөөр улаан буудай худалдаж авсан үйлдвэрүүд гурилын үнийг 850 төгрөгт хүргэх сонирхолтой байсан гэнэ. Угаасаа ч Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан үйлдвэрүүдэд гурилын үнийг 850 төгрөгт хүргэх “эрх” олгосон. Харин “Алтан тариа”-гийнхан гурилынхаа үнийг хямд...

Өнөөдөр MN мэдээллийн төвд болох үйл явдал

2014 оны 10 сарын 07      0      1577

11.00 цагт “БНХАУ-ын техник технологи, бараа бүтээгдэх үүн 2014” үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг сонирхоорой. 11.30 цагт Монголын оюутны холбооны нэрийг барьж мөнгө завшиж буй хүмүүсийн талаарх баримтыг “Монгол залуу хүн” ТББ-аас дэлгэнэ. 12.00 цагт “Хүсэл зоригоо нэгтгэе” төрийн бус байгууллагаас Үндсэн хуулийн цэц, АТГ ажлаа хэрхэн хийж байгаа талаар мэдээлэл хийнэ. 12.30 цагт  Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатарын...

АКАДЕМИЧ С.ЭНХБАТ “ХҮНДЭТ ДОКТОР” ЦОЛ ХҮРТЛЭЭ

2014 оны 10 сарын 06      0      1864

Олон улсын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн /ЦШНИ/ хүндэт доктор цолыг манай нэрт эрдэмтэн академич С.Энхбат хүртлээ. Олон улсад маш нэр хүндтэй энхүү шагналыг одоогоор гадаадын 20 орчим эрдэмтэн хүртээд байгаа аж. ЦШНИ-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар дээрх өргөмжлөлийг гардуулахдаа тус институтийн захирал академич В.А. Матвеев шинжлэх ухаанд болон ЦШНИ-ийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр  үнэлж С.Энхбатад ийнхүү хүндэт доктор цол олгож байгааг онцлон дурджээ.