”Эхлээд Дашхүүгийн хүү дараа нь Хулангийн нөхөр гэж дуудууллаа. Намайг Галбаяр гэдэг юм шүү дээ”

2014 оны 10 сарын 07      2      4075

Д.Галбаяр удахгүй дэлгэцэд гаргах “Тусгай ажиллагаа” киноныхоо эвлүүлгийг хийгээд сууж байхад нь өрөөнд нь явж орлоо. Олонх найруулагчаас олж хардаг омголон, бардам гэмээр занг түүнээс эрэх хэрэг байсангүй. Даруухан, бүр хэтэрхий даруухан ч гэж хэлж болохоор нэгэн. Бас энгийн. Ямар ч асуултад худлаа хариулах гэж хичээхгүй байгаа нь үнэхээр сайхан санагдсан. Нүүр тулан уулзаж байгаагүй ч, түүний аав, жүжигчин Г.Дашхүү агсан ч ийм л хүн байсан болов уу гэсэн бодол эрхгүй төрлөө....

Мөнгөө хуримтлуулах нь ийм ашигтай

2014 оны 10 сарын 07      0      1868

-Иргэдийн хадгаламж эзэмших сонирхол эрс нэмэгджээ- Иргэдийнхээ хадгаламжаар дэлхийд тэргүүлдэг улс бол Герман. Германчуудын 97 хувь нь хуримтлалтай гэсэн статистик бий. Тэр ч утгаараа цэнхэр гаригийн хөгжингүй, хүчирхэг улсуудын нэгд зүй ёсоор багтдаг. Азид гэхэд л технологийн хөгжлөөрөө дэлхийн “акул” улс болж чадсан Японы иргэд хуримтлалаараа тэргүүлдэг. Иргэд нь хуримтлуулж сурсан улсуудыг хараад байхад эдийн засгийн хөгжлөөрөө цойлсон, хөгжингүй орнууд байдаг нь...

ӨРГӨСТ ХАЛГАЙ ҮЛЭМЖ ТУСТАЙ

2014 оны 10 сарын 07      1      5633

Халгай Монголд хаа сайгүй элбэг ургадаг. Маш шигүү, нарийн өргөснүүд нь түлэх мэт хатгаж, хатгуулсан газар нь хорсон загатнадаг учраас халгайнаас зугтааж, бараг л үзэн ядах нь холгүй байдаг орчин цагийн монголчууд энэхүү ургамлын ид шидийг одооноос таньж, амьдрал ахуйдаа нэвтрүүлж эхэлжээ. Уг нь бол нүүдэлчин монголчууд халгайны ач холбогдлыг нэн эртнээс мэдэх бөгөөд бидний өвөг дээдэс түүний анагаах ид шид болон алжаал ядаргаа тайлах хосгүй үйлчилгээг олон талаар ашигладаг байж. Тэгвэл...

Шинэ түүхийн эзэн ШИЖИГНЭСЭН ЗАЛУУС

2014 оны 10 сарын 07      0      10426

  Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн сагсан бөмбөгчид БНСУ-ын Инчон хотноо болж өндөрлөсөн Азийн наадамд түүхэн амжилт үзүүлж, шар тивийн шилдэг найман багийн нэгээр шалгарсан билээ. Манай үе үеийн сагсан бөмбөгчдийн түүхэнд байгаагүй амжилтад хүрээд буй тэднийг “Монголын гэгээ”-гээр онцолсон нь учиртай. “Бүгд дор бүрнээ дарга байх дуртай монголчууд багийн спортод амжилт гаргахгүй” хэмээдэг бичигдээгүй хуулийг тэд өөрчилж чадсан учраас тэр. Спорт хэдийгээр...

Цагдаагийнхны хоолны мөнгийг хассаныг УИХ-ын гишүүн С.Одонтуяа эсэргүүцэв

2014 оны 10 сарын 07      2      1454

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд шаардлага хүрг үүлжээ. Тэрбээр Нийслэлийн Цагдаагийн даргын 2014 оны зургадугаар сарын 9-ний албан даалгавраар цагдаагийн албан хаагчдын хоолны зардлыг багассан нь олон албан хаагчийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх асуудал учраас салбарын сайдад нь асуудал тавьжээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын 218 дугаар тушаалаар эргүүл, жижүүрийн үүргийг 24 цагаар гүйцэтгэдэг албан хаагчдын хоногийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоосон байдаг. Мөн...

Төрийн байгууллагуудын нэрийг барьж залилдаг бүсгүйг саатуулжээ

2014 оны 10 сарын 07      1      1700

Төрийн байгууллага, албан тушаалтны нэрийг барьж залилан мэхлэх явдал хэд хэдэн удаа гарч байна. УИХ-ын гишүүний, Улсын ерөнхий прокурорын нэрийг барьж бусдыг залилж байсан хүмүүсийг хууль хяналтын байгууллагад шалгаж, зохих ял шийтгэл ногдуулаад байгаа. Гэвч бусдыг залилж амар хялбар аргаар мөнгө олдог хүмүүс ял шийтг үүлсэн ч суллагдсаныхаа дараа дахин хэрэг үйлдэж байна. Тийм нэгэн бүсгүйг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж буй гэнэ. Сэжигтнийг С гэдэг бөгөөд өдгөө 21 настай,...

Жингээ үр дүнтэй, аюулгүй, тав тухтай хянацгаая

2014 оны 10 сарын 07      0      1948

  Илүүдэл жингээсээ салахын тулд өнөөдөр олон хүн хооллолтын туршилтуудыг хийх болсон байна. Хоолны хатуу дэглэм сахих, «зургаан цагаас хойш идэхгүй байх» дүрэм эсвэл бүр өлсөх… Гэвч дээрх аргууд тус болдог уу?   Судалгаанаас харахад жингээ бууруулахыг оролдсон орос хүмүүсийн 60% нь хийсэн оролдлогынхоо үр дүнд сэтгэл ханамжгүй байгаа нь харагджээ1. Тэгвэл ямар ч гарц байхгүй болж таарч байна уу гэвэл үгүй юм. Орчин үеийн хоол судлаачид тэнцвэртэй...

М.Энхболд төрсөн өдөртөө экс танхимынхнаа урьжээ

2014 оны 10 сарын 07      0      1675

МАН-ын дарга, УИХ-ын гишүүн М.Энхболдын төрсөн өдөр энэ долоо хоногт тохиожээ. Тэрбээр 50 нас хүрсэн юм байна. 2004-2007 онд эрхэм гишүүн Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг тэргүүлсэн. МАН намын даргаа С.Баяраар сольсон, дүрэмдээ дарга нь Ерөнхий сайд байхаар заасны дагуу М.Энхболд огцрох өргөдлөө өгч, улмаар арваннэгдүгээр сарын 8-нд түүний танхим бүрэлдэхүүнээрээ огцорсон түүхтэй. Тухайн үед танхимд нь багтаж, “цэрэг” нь болж явсан улстөрчид М.Энхболдын төрсөн өдрөөр...

“Нарантуул” захыг хэсэгчлэн хаах, эсэхийг баасан гаригт шийднэ

2014 оны 10 сарын 07      0      1614

  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дэд даргын 430 тоот удирдамжаар есөн дүүргийн томоохон худалдааны төвүүд, худалдаа, үйлчилгээний 12 газар, 980 гаруй лангуу түрээслэгчийг хамруулан энэ сарын 10-наас хяналт шалгалт хийлээ. Нийслэл, дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, аюулгүй байдал болон эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын 25 байцаагч явуулсан шалгалтаар нийт 320 зөрчил илрүүлэн, 23 заалт бүхий зургаан албан шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь...

ЛАРРИ ДАЙМОНДЫН ЗАХИАС

2014 оны 10 сарын 07      0      1665

Хор хөнөөлөөрөө хар тамхитай ижилд тооцогддог авлига хэмээх аюул ардчилсан орныг хөгжлийн замаас нь хамгийн их чангааж, саад болдог хүчин зүйл. Ялангуяа ашигт малтмал, газрын баялаг ихтэй манайх шиг улсад авлига цэцэглэн хөгжих магадлал хамгийн өндөр байдаг аж. Тодорхой хэмжээний мөнгө зарцуулахгүйгээр авлигатай тэмцэх боломжгүй юм. Тиймээс авлигатай тэмцэх байгууллага нь санхүүгийн хараат бус байх ёстой. 2005 онд Нигерийн Ерөнхийлөгч авлигатай тэмцэх байгууллагын удирдлагыг томилсны дараа...