АНУ-ЫН БҮСГҮЙЧҮҮД ДАШТ-Д ЕС ДЭХ УДААГАА ТҮРҮҮЛЭВ

2014 оны 10 сарын 09      0      1734

Эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн сагсанбөмбөгийн ДАШТ Турк улсад боллоо. Шилдэг 16 улсын шигшээ дөрвөн хэсэгт хуваагдаж, эхний тойргоос дөрвөн баг хасагдсан. Улмаар хэсэгтээ хоёр, гуравдугаар байр эзэлсэн багууд нэмэлт тулааныг хийж шилдэг найм тодров. Ингээд их шөвөгт Турк, АНУ, Испани, Австралийн багууд үлдэж, цааш өрсөлдөх эрхтэй болсон юм. Аваргын төлөө АНУ, Испанитай тоглохоор шалгарсан. Харин хүрэл медалийн төлөө Австрали, зохион байгуулагч Туркийн бүсгүйчүүд учраа таарлаа. Хүчирхэг...

Крымийг хэн Украинд өгсөн бэ

2014 оны 10 сарын 09      0      2244

  60 жилийн өмнө, 1954 оны 1-4 дүгээр сард болсон үйл явдал Крымийг Оросоос тасалж Украинд өгсөнтэй холбоотой далд зөрчлийг ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр бий болгож орхив. Сүүлийн үед энэ талаар их бичиж байгаа ч тэдний ихэнх нь баримтан дээр биш, сэтгэлийн хөдөлгөөн дээр тулгуурласан байлаа. Тэдгээрийн гол агуулга нь “Крымийг Хрущ ёв хууль бусаар Украинд өгсөн” гэсэн байв. Энэ үнэн үү, маргаан тариад байгаа энэ хойгийг үнэн хэрэг дээрээ хэн Украинд өгчихсөн юм бол? Эрх зүйн...

МоАХ хэмээх сөрөг хүчинтэй болохыг Засгийн газар хүслээ гэж үү

2014 оны 10 сарын 09      0      2194

 Ерөнхий сайдын оруулсан Засгийн газрын бүтцийг өөрчлөх тухай тогтоолын төслийг УИХ баталчихлаа. Анх өргөн барьсан хувилбарт зарим нэг засвар л хийв. Засгийн газрын бүтцэд шинэ нэр томъёо болж орж ирсэн Шадар сайд буюу Гадаад харилцааны яам гэсэн бүтцийг хүлээж авалгүй, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам болгож өөрчиллөө. Үнэндээ толгойдоо томдсон малгай шиг ийм лут нэртэй яам байгуулах шаардлага байгаагүйн нөгөө талд нэрийг нь уртасгах хэрэгцээ ч байхгүй байлаа....

АЗИЙН НААДМЫН ШҮҮЛТИЙН АСУУДЛЫГ AIBA-ГИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ

2014 оны 10 сарын 09      2      2307

“Инчён-2014” Азийн наадмаас нэг алт, нэг хүрэл медаль аван багийн дүнгээр тавдугаар байрт шалгарсан Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид болон холбооны удирдлага хэвлэлийн бага хурал зарлаж өөрсдийн гаргасан амжилт, тэмцээний үеэр тулгарсан саад бэрхшээлийн талаар тайлбар өглөө. Тус хуралд Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган, ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэрдамба тэргүүтэй холбооны удирдлагууд болон шигшээ багийн тамирчид, багш...

Д.ОТГОНДАЛАЙ: Монгол Улсын тамирчин болж төрсөндөө би хэзээ ч харамсаж байгаагүй

2014 оны 10 сарын 09      1      2234

  Чикагод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш л Дорнодын тосон бор хүүгээс алтан медаль хүсэн хүлээж байсан монголчуудын мөрөөдөл сая биелж, Доржнямбуугийн Отгондалай “Азийн олимп”-ийн наадамд төрийн дууллаа эгшигл үүлсэн юм. 66 жилийн түүхтэй Монголын боксын спортын замналд Азийн наадмын алтан медаль л үгүйлэгдэж байсныг тэр гүйцээв. Д.Отгондалай өдгөө 26 настай. Олимпийн эрх авах томоохон тэмцээнд “одгүй” ч гэмээр байсан тэрбээр “Эр хүний...

“Уолдорф-Астория” ХЯТАДЫНХ БОЛОВ

2014 оны 10 сарын 09      0      1395

АНУ-ын Нью-Йорк хотын төвд орших, тансаг зэрэглэлийн “Уолдорф- Астория” зочид буудлыг БНХАУ-ын хамгийн том даатгалын компанийн нэг болох “Анбанг” групп 1.95 тэрбум ам.доллараар худалдаж авчээ. Энэ нь зочид буудал хамгийн өндөр үнэд хүрсэн анхны тохиолдол болж байна. 1931 онд байгуулагдсан уг алдартай буудлыг “Hilton Worldwide” 1949 оноос хойш эзэмшиж байжээ. Хэдийгээр бусдад худалдсан ч тус корпорац “Уолдорф- Астория”-гийн дотоод үйл...

ПУТИН амралтаа анх удаа авчээ

2014 оны 10 сарын 09      0      1778

Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Сибирийн тайга руу ниснэ, төрсөн өдөртэйгээ тэнд золгоно гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өчигдөр ярьжээ. Путинийг чухам хаашаа явахыг нь тэрбээр хэлээгүй ч Алтайн хязгаарынхан болохоор түүнийг энд төрсөн өдрөө тэмдэглэнэ гэсэн бодолтой байгаа аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төрийн өндөр алба хашсан 15 жилийн хугацаанд анх удаа амралтаа авчээ. Төлөвлөсөн ёсоор бол Путин өнөөдөр Сибирийн тойрогт болох арга хэмжээнд оролцох...

“Фанфон” СУЛЬДЖЭЭ

2014 оны 10 сарын 09      0      1824

  Даваа гаригаас Японд нүүрлээд байгаа “Фанфон” нэрт хар салхины улмаас тус улсад наад зах нь зургаан хүн амиа алдаад байна. Хамгийн сүүлд Иокогама хотын нэг дүүрэгт хөрсний гулгаанд өртсөн сүмээс гарч амжаагүй 25 настай лам нас баржээ. Үер болон хөрсний гулгаанаас зайлуулахын тулд гурван сая гаруй хүнийг өөр тийш нүүх заавар өгсөн аж. “Фанфон” гэдэг нь лаос хэлнээс хөрвүүлбэл “араатан” гэсэн утгатай бөгөөд энэ улиралд Номхон далайд үүссэн 18 дахь...

Хайрлах ёстой өв, хамгаалах ёстой соёл

2014 оны 10 сарын 09      0      3434

Хуучнаар Кино үйлдвэр, одоогийнхоор “Монгол кино” нэгтгэлийн хашааны зүүн хойд буланд Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төв байрладаг. Хоёр давхар шар байшинд өнгөрсөн зууны Монголын түүхийг өгүүлсэн гэрэл зураг, дуу авиа, дүрс бичлэг бий. Кино архив байгуулагдаад 54 жилийг ардаа үдэж байгаа ч авдартаа хийсэн санах ойгоо төр нь мартаад уджээ. Архивын ерөнхий газрын барилгыг шинээр барихаар болоход, энэ салбарт ажиллаж байгаа болон түүхэн баримтат өвөө зүй ёсоор нь хадгалах...

252 хүүхэд эм, химийн бодист хорджээ

2014 оны 10 сарын 09      0      5674

  Манайхан хүүхдээ эрүүл саруул төрүүлчихээд хайхрамжгүй, арчааг үйгээсээ эрэмдэг зэрэмдэг болгож, эсвэл бурханд буцаагаад “бэлэглэж” байна. Хатуухан хэлэхэд бяцхан иргэд маань бидний туршилтын “туулай” болох гэж мэндлээгүй. Жорлондоо хүүхдээ унагачихдаг, халуун хоол, цайнд түлдэг, хөхөөр өө дарчихдаг, малын керолин, машины тосоол “уулгачихдаг” эцэг эхчүүдийг хэнэггүй хэмээн цоллох уу, тэнэг гэж чичлэх үү. Сүүлдээ бүр эмийн санч нь жороо ч уншиж...