МОНГОЛ, ФИНЛАНДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ХУРАЛДААН БОЛОВ

2014 оны 10 сарын 09      0      2227

Монгол, Финландын Засгийн газар хоорондын эдийн засаг, шинжлэх ухаан, техник, нийгмийн хамгааллын хамтын ажиллагааны комиссын XII хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө.  Тус комиссын хуралдааныг монголын талаас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Финландын талаас Финланд Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Гадаад эдийн засгийн харилцаа хариуцсан орлогч Матти Анттонен нар даргалан хоёр талын албаны хүмүүс оролцов. ...

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

2014 оны 10 сарын 09      0      2540

НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ)-гаас Монгол Улсад суух Суурин төлөөлөгч ноён Роберто Бинэс 2014 оны 10 дугаар сарын 9-нд Гадаад харилцааны сайд Л.Болдод Итгэмжлэх захидлаа өргөн барив.  Ёслолын ажиллагааны дараа Гадаад харилцааны сайд, Суурин төлөөлөгч нар Монгол Улс, НҮБ-ын Хүүхдийн сангийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.  Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагаанд...

Анкарагийн гудамжийг түр хаана

2014 оны 10 сарын 09      0      2106

Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Хотын гудамж – Миний нутаг” өдөрлөгийг Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Анкарагийн гудамжинд 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13:00 цагаас 2014 оны 10 дугаар сарын 11-ний 18:00 цаг хүртэл Соёл урлагийн их сургуулийн зүүн урд уулзвараас “Зоос гоёл” ХХК-ий уулзвар хүртлэх замд явагдах тул замын хөдөлгөөнийг түр хугацаагаар...

СТОУНХЕНЖ ГАНЦААРАА БИШ

2014 оны 10 сарын 09      0      2473

Аварга, нууцлаг, эртний, үзэсгэлэнт гэх зэрэг олон тодотголтой Стоунхенжийг сансар судлалын төв, саранд зориулсан сүм, оршуулгын газар, эмнэлэг, харь гаригийнхны буудалладаг газар гээд олон янзаар таамагладаг. 6500 жилийн өмнө баригдсан уг байгууламжийг эртний хүмүүс өргөн уудам талд хэрхэн сүндэрлүүлсэн нь өнөө ч нууц. Гэхдээ Стоунхенж ийм төрлийн ганц байгууламж биш юм. Эндээс баруун өмнөд зүгт 3200 орчим км зайд Туркийн Урфа суурингийн зүүн хойд хэсэгт орших Хүйст толгодоос Турк,...

“Сайдын 30 минут” уулзалтад Сангийн сайд Ч.Улаан оролцлоо

2014 оны 10 сарын 09      0      1731

  Засгийн газар 2015 оны улсын төсвийн тухай хуулийн төслөө УИХ-д өргөн бариад байна. Энэ төсөлд 3 онцлог бий.  Орон нутаг, анхан шатанд төсвийн эрх мэдэл, үүрэг хариуцлагыг цогцоор нь шилжүүлж байна. Хоёрт, энэ онд цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулсан хөрөнгийг ирэх онд 2,5 дахин буюу 500 тэрбум төгрөгөөр  нэмэгдүүлнэ. Энэ зорилтыг салбарын онцлогийг харгалзан инфляцид сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр үе  шаттай хэрэгжүүлнэ. Гуравт, төсвийн гадуур зардал буюу...

Туркийг амласандаа хүрэхийг АНУ харзнаж байна

2014 оны 10 сарын 09      0      2054

“Исламын улс” бүлэглэл Кобани хотыг хяналтдаа авч чадах эсэхээс хил орчмын нутагт оршин суудаг курдийн үндэстний цөөнхийн хувь заяа олон талаар шалтгаалах болоод байна. Энэ хот Баруун Курдистаны албан бус нийслэл нь гэж тооцогддог бөгөөд энд шариатын дэглэм тогтоочихвол курдуудийн хувьд үхэл болно гэж үздэг аж. Энэ цөөнх лалын эрс үзэлтнүүдийн хувьд христ шашинтнуудын адилаар “нүдэнд орсон хог” мэт байдаг юм байна. Курдуудад “Исламын улс” онцгой харгис...

Коксжих нүүрсний үнэ энэ улиралд эцсийн цэгтээ хүрнэ

2014 оны 10 сарын 09      0      1971

Коксжих нүүрсний үнэ энэ улиралд доод цэгтээ хүрнэ хэмээн ANZ компанийн таваарын судалгааны газрын тэргүүн Марк Перван тэмдэглэжээ. Түүний тооцоолж буйгаар дэлхийн зах зээл дэх металлургийн нүүрсний үнэ энэ улиралд сүүлийн зургаан жилийн доод түвшинд хүрч, 2015 онд ялимгүй сэргэх хандлага бий аж. Харин Австралийн Байгалийн баялгийн эдийн засаг, эрчим хүчний товчооноос Хятадын үл хөдлөх хөр өнгийн салбарт үүсээд байгаа удаашрал 2015 оны турш үргэлжлэх төлөвтэй тул нүүрсний компаниуд ирэх...

С.Эрдэнийн PR

2014 оны 10 сарын 09      0      1881

БНСУ-ын Инчоны Азийн спортын наадамд манай сагсчид тун ч амжилттай тоглож, шилдэг найман багийн нэг болсон. Шигшээ багийн тамирчин Т.Санчирыг Азийн шилдэг гурван тамирчны нэгээр нэрлэсэн. Азийн хэвлэлүүд тэдний маань амжилтыг бахдан бичиж, монголчууд ч залуусаараа бахархаж суугаа. Тэгвэл энэ бүх мэдээллийн араас хэвлэлээр бяцхан “барьцсан” мэдээлэл гарсныг уншигчид анзаарсан болов уу. “Инчонд гарсан амжилтын нөгөө талд” хэмээх гарчигтай уг нийтлэлд уналтад ороод...

Ц.Оюунбаатар гишүүн нэг ч тэмээгүй

2014 оны 10 сарын 09      0      1830

УИХ-ын гишүүн болох, гээд ч байх шиг, эсвэл үгүй ч юм шиг жил гаруй “дуншиж” сэтгэл санаагаараа “тоглуулсан” хүн бол тэр. “Шударга ёс” эвслээс жагсаалтаар сонгогдсон энэ эрхмийн бүрэн эрхийг баталгаажуулах хугацааг МАХН-ынхан нь тэгж саатуулсан юм. Н.Энхбаяр, Э.Батшугар нарын хүнийг УИХ-д оруулах гэж маргалдсан нь үүний шалтгаан байсан билээ. Ийнхүү “зовж” гишүүн болсон тэрбээр Монголын тэмээн пологийн холбооны тэргүүний сонгуульт ажилтай аж....

Микроскоп бүтээгчид “Нобель” хүртэв

2014 оны 10 сарын 09      0      2202

  Лабораторийн нарийн шинжилгээ, судалгаанд ашигладаг микроскопыг шинэчилж, флюресценц буюу гэрэл цацруулагчтай, нарийвчлал сайтай микроскоп бүтээсэн Эрик Бетциг, Стефан Хелл, Уильям Морнер нар химийн салбар дахь энэ оны Нобелийн шагналтнуудаар тодров. Тэд шагналын найман сая швед кроныг хувааж хүртэх юм. Нобелийн хорооны мэдэгдэлд дурдсанаар тэдний бүтээлийн ачаар химичид молекулын бүтэц, өөрчлөлтийг одоогийнхоос хэд дахин нарийвчилсан аргаар, илүү өргөн хүрээнд судлах боломжтой...