ЦЕМЕНТТЭЙ БУРГИСАН АМЬДРАЛ

2014 оны 10 сарын 10      0      2699

  “Цемент авах уу, хэчнээнийг авах вэ” хэмээн бүчих тэдэнд над мэтийн ажлын садаа бус, худалдан авагч хэрэгтэй нь илт. АБТЭМА (Ачиж буулгах, техник экспедицийн механикжсан анги) дахь гаалийн хяналтын бүсэд Замын-Үүдээс төмөр замаар тээвэрлэн авчирсан цементийг вагоноос шууд борлуулдаг. 44 хэмээн олны нэрлэдэг энэ бүсийн үүдэнд хамаг хувцас, ам хамар нь цемент болсон эрчүүд зогсох нь эндхийн хаяг гэлтэй. Тэднийг хараад л “Өнөө цемент бөөнддөг газар нь энэ байх...

Ч.Болдбаатар: Одоогоор урьдчилан тооцоолсон зүйл алга

2014 оны 10 сарын 10      0      2503

  Монголчууд мод тарьдаг өдөртэй болоод дөрвөн жил болж буй. Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт зургаан сая гаруй мод тарьсан аж. Маргааш мод тарих үндэсний өдөр. Эл өдрөөр нийслэлд ямар ямар ажил зохиох талаар нийслэлийн Байгаль орчны газрын Ой, ногоон байгууламжийн хэлтсийн дарга Ч.Болдбаатараас тодрууллаа. -Үндэсний мод тарих өдрөөр нийслэлд хэчнээн мод тарих вэ? -Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу мод тарих үндэсний өдрийг нийслэлийн хэмжээнд дүүрэг бүрт зохион...

Д.БАТТУЛГА: УИХ-ЫН ГИШҮҮД ХОТОО АВРАХ УУ, ДАМПУУРУУЛАХ УУ ГЭДГИЙГ ОДОО Л ХАРЪЯ

2014 оны 10 сарын 10      0      2054

  Монгол Улсын Засгийн газраас УИХ-д 2015 оны төсвийн төсөл өргөн барихдаа боловсрол, эрүүл мэнд, соёлын байгууллагын ажилтнуудын цалин, урсгал зардлыг нийслэлд хариуцуулж, хөрөнгө оруулалтын зардлыг тэглэжээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай санал солилцох уулзалт хийсэн юм. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа. -Ирэх оны төсвийн төсөлд боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарынхны...

Ч.УЛААН: ХӨГЖЛИЙН БАНКНЫ БОЛОН БОНДЫН ХӨРӨНГИЙГ ТӨСӨВТ ОРУУЛАН ТООЦСОН

2014 оны 10 сарын 10      0      2242

  Сангийн сайд Ч.Улаан ирэх оны улсын төсвийн төслийн талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Пүрэв гариг бүр болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтад одоо анхаарал татсан асуудлаар салбарын сайд нар нь оролцож, мэдээлэл өгч байх аж. Юуны өмнө улсын 2015 оны төсвийн орлого 7.2 их наяд, зарлага 8.4 их наяд төгрөг байхаар төсөлд тусгажээ. Алдагдлын хэмжээ зургаан хувьтай тэнцэхээр байгаа ч сайд “Бүтцийн өөрчлөлтийг оруулж тооцохоор ийм болж байгаа ч 3-4 жилд үүнийг...

Хар тамхи борлуулж байсан гурван залууг нэмж баривчиллаа

2014 оны 10 сарын 10      0      2323

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн ажилтнууд уржигдар орой Сүхбаатар дүүргийн нутагт мансууруулах бодис хэрэглэж байсан гурван залууг баривчилжээ. Сэжигтнүүд 1986 онд төрсөн У, А, А гэх залуус байсан гэнэ. Тэдний нэг нь каннабисыг боловсруулан баримлын шавар мэт хэлбэртэй болгосон ТНС гэж нэрлэгддэг бодис авч явж, нөгөө хоёр нь хамт хэрэглэсэн байж болзошгүй байгаа аж. Манай улсад мансууруулах бодис бэлтгэх лаборатори байхгүй....

СОЁЛЫН ӨВИЙГ СЭРГЭЭН ЗАСАХ ТЕНДЕР НЭРТЭЙ ЛУЙВАР БАЙНА

2014 оны 10 сарын 10      2      2717

  Дэлхий нийт даяаршиж байгаа энэ цаг үед Монгол Улс Монголоороо байх нэг илэрхийлэл бол яах аргагүй түүх соёл. Тийм ч учраас Үндэсний аюулг үй байдлын үзэл баримтлалд “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь Монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр бид түүх соёлын хосгүй үнэт, үнэт, дурсгалт өв соёлоо хэрхэн хадгалж хамгаалж байна вэ. 1911 оны үндэсний хувьсгал бол Монгол Улс...

Төв эмнэлгүүдээс ноцтой зөрчил илэрлээ

2014 оны 10 сарын 10      0      2639

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бүх шатлалын эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг өчигдөр танилцууллаа. Шалгалтыг энэ оны хоёрдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 10-нд хийжээ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын 357, эрүүл ахуй, халдвар хамгааллын 314, эм, био бэлдмэлийн 150 байгууллага, аж ахуйн нэгжийг уг шалгалтад хамруулсан аж. Мөн 86 эмнэлгийн хоолны газрын үйл ажиллагааг шалгаж үнэлгээ өгсөн байна. 2013 онд бүх шатлалын эмнэлэгт...

ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫГ “АСААЯ”

2014 оны 10 сарын 10      0      2595

Тавдугаар дулааны цахилгаан станцыг барих санаачилга гаргасны 12 жилийн ойн мэндийг Танд хүргэе. Ажил хэрэг маш удаашралтай явж байгаад “талархал илэрхийлье”. “ДЦС-5”-ыг энэ жилээс барьж эхэлнэ гэсэн гэгээтэй мэдээг Эрчим хүчний сайд М.Сономпил өнгөрсөн зуны эхээр дуулгасан юм. Төд удалгүй зургадугаар сарын 20-нд “ДЦС-5”-ыг барих тендерт ялсан консорциумтай Эдийн засгийн хөгжлийн сайд барих-ашиглахшилж үүлэх нөхцөлтэй концессийн гэрээ байгууллаа....

Өнөөдөр MN мэдээллийн төвд болох үйл явдал

2014 оны 10 сарын 10      0      2341

11.00 цагт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөрт зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.00 цагт Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, ардын жүжигчин Ц.Батчулуун гадаадад элэг шилж үүлэн суулгуулах мэс засал хийлгэх шаардлагатай болсон талаар түүний мэргэжил нэгт андууд болон уран бүтээлч шавь нараас нь мэдээлэл хийнэ.

КАКҮРЮҮ ТҮРҮҮЛЖ, ТАКАНОИВА ҮЗҮҮРЛЭВ

2014 оны 10 сарын 09      0      2640

 Мэргэжлийн сүмогийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээн Токио хотын Кокүгикан ордонд энэ сарын 6-нд боллоо. Хасагдах журмаар явагддаг энэхүү тэмцээний макүүчи зиндааны барилдаанд монголчууд тэргүүллээ. Их аварга Хакүхо эхний тойрогт Икиойд ялагдан тэмцээнийг орхисон ч ёкозүна Какүрюү үзүүр түрүүнд нутгийн бөх Таканоиваг ялж, ёкозүна цол хүртсэнээсээ хойш анхныхаа тэмцээнд түрүүллээ. Өнгөрсөн Намрын тэмцээнд олныг шуугиулсан Ичинож ёо А.Ичинноров эхний тойрогт Эндог юм болголгүй ялсан...