“Танай малын мах эрүүл, аюулгүй байдлын чанарын шаардлага хангавал нийлүүлж чадах хэмжээгээр импортын зөвшөөрөл, квот олгоход бэлэн” гэж ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоров манай Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндоржийг өнгөрсөн долоо хоногт Москва хотод ажлын айлчлал хийх үеэр хэлжээ. Ийнхүү хойд хөрш Монголоос мах авах ихээхэн сонирхолтой байгаагаа бүрэн дүүрэн илэрхийлсээр байна. Оросууд нэгдүгээрт эрүүл, аюулгүй байдлын шаардлага хангасан, хоёрдугаарт бодын мах...
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Зам, тээврийн яамны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Б.Мандат нар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засварын явцтай өнг өрс өн баасан гаригт танилцлаа. Авто зам засвартай учраас шороон замаар явахад энхэл донхол ихтэй, шороо тоос хэдэн метрийн өнд өрт боссон нь холоос харагдана. Эхлээд Төв аймгийн Баянчандмань сум орчимд хийж буй замын засвартай танилцсан юм. Эл замын засварыг “Баянчандмань АЗЗА” ТӨХК наймдугаар сарын 25-нд хариуцаж...
Нийслэлийн АН-аас баасан гаригт санал солилцох уулзалт зохион байгуулав. Үүгээр НИТХ-ын дарга Д.Баттулга хороодын Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчидтэй уулзаж, нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалт, тулгамдсан асуудлаар ярилцсан байна. Тэрбээр ИНХ-даа суудаггүй, иргэдийнхээ саналыг сонсдоггүй ИНХ-ын дарга байгааг сануулаад ажлаа идэвхтэй хийхийг хүсэв. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн болон бичил зээлийн хөрөнгөөр ажил хийхдээ иргэдийнхээ саналыг сонсох ёстойг сануулсан юм. 2015...
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих “888” төсөл болоод арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнес ХасБанкны дэмжлэгээр хэрхэн амжилттай хэрэгжиж байгаа талаар өмнөх дугаарууддаа хүргэсэн билээ. Харин энэ удаад хүн амын эрүүл мэнд, орших уу, эс орших уу зааг дээр хүргэх аюул үүсгээд байгаа Хүлэмжийн хийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд олгож буй хөнгөлттэй зээлийн талаар сурвалжилснаа уншигч танд хүргэж байна. Монгол Улс дөрөв биш хоёр улиралтай болох нь гэх яриа...
Анх удаагаа зохион байгуулсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын сонгон шалгаруулалт өнгөрсөн баасан гаригт дуусаж, 80 оноо авсан Чойжанцангийн Болдбаатарыг нэр дэвшүүлсэн тогтоол гарлаа. Тогтоолыг Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд өнөөдөр хүргүүлэх юм. Хотын цагдаагийн газрын даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцөн, хотын захирагч томилно гэж Цагдаагийн байгууллагын шинэчилсэн хуульд заасны дагуу тушаал гарснаар Ч.Болдбаатар албан үүргээ хүлээж авна. Сонгон...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш Мод тарих үндэсний өдөр өнгөрсөн бямба гаригт ес дэх удаагаа боллоо. Энэ хугацаанд долоон сая гаруй мод тарьжээ. Эл өдөр жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт болдог уламжлалтай. Цаг агаар тааламжтай байгаагүй ч нийслэлийн хэмжээнд мод тарих ажил идэвхтэй өрнөсөн юм. Тухайлбал, баруун дөрвөн замд байрлах “Хайрын төгөл”-д Монголын оюутны холбоо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд УИХ-ын зарим...
Уг нь УИХ одоо ирэх оны төсөв, мөнгөний бодлогоо ид хэлэлцэж байх учиртай. Даанч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаас болж хууль тогтоогчид төсвийн бодлоготой зууралдаж чадахг үй байгаа. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар төсөвтэй холбоотой нэгэн зүйл сэм хэлэлцсэн нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл байсан юм. Засгийн газраас санаачилсан энэхүү төсөл нь...
Тавантолгойн хөрөнгө оруулалтын тендерийг ирэх арваннэгдүгээр сард зарлах шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь олон улсын анхаарлыг Монголын зүг дахин хандуулж эхэллээ. Хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендерийг 2008 онд зарлаж байв. Үүнээс хойш зургаа дахь өвлөө угтах гэж буй ч эцсийн шийдвэрээ гаргалгүй эргэж буцсаар өнөөдрийг хүрсэн нь Тавантолгойн ордыг эдийн засгийн хувьд зогсонги байдалд оруулаад байгаа билээ. 2010 оны арванхоёрдугаар сард зарласан урьдчилсан сонгон шалгаруулалтад...
11.00 цагт “Энажик” компаниас “КАНГЭН УС”-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
Талбайн теннисний WTA-гийн Ази дахь хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг “China Open” БНХАУ-ын Бээжин хотноо өнгөрсөн сарын 27-оос энэ сарын 6-ны хооронд болж, аваргуудаа тодруулав. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд дэлхийн шилдгүүдийн эгнээнд зүй ёсоор бичигддэг Швейцарийн Рожер Федерер, Станислас Вавринка, Испанийн Дэвид Феррер болон энэ жил тун өнгөтэй байгаа Японы Кей Нишикори нар өнжсөн ч гэлээ бэртлийн улмаас өнгөрсөн долдугаар сараас хойшхи нэг ч тэмцээнд оролцож...