Эбола вирусээс оросууд АЙХ ШААРДЛАГАГҮЙ ГЭНЭ

2014 оны 10 сарын 13      0      1968

Эбола өвчин тархах аюул дэгдвэл эрх баригчид хийгээд эрүүлийг хамгаалах байгууллагууд хэрхэн ажиллах боломжтойг шалгасан сургалт Их Британид явуулав. Сургалтыг чухам ямар хотуудад хийж буйг мэдээлэхгүй байна. Их Британийн эрх баригчид энэ вирусийн халдвар авсан хүмүүсийг хүлээж авах дөрвөн ч эмнэлэг бэлдсэн аж. Хатан хааны үнэ төлбөрг үй эмнэлэг гол бааз суурь нь болж буй юм байна. Сьерра-Леонд ажиллаж байгаад халдвар авсан Английн иргэн Уильям Пулийг энд эмчилжээ. Туршиж байсан эм, тариаг...

600 МЯНГАН ХҮҮХДИЙН “ААВ”

2014 оны 10 сарын 13      0      1919

“Британы Шиндлер” хэмээн дэлхий дахинд алдаршсан Николас Уинтонд улс орныхоо дээд шагнал-Цагаан арслан одонг энэ сарын 28-нд гардуулахаар Чехийн Ерөнхийлөгч Милош Земан шийджээ. Нацист Германы эрхэнд байсан Чехословакаас 1939 онд 669 хүүхдийг Лондонд амьдардаг залуухан зуучлагч (брокер) авчирсан байна. АНУ, Их Британи, Чехэд Уинтоныг бурхан мэт хүндэлнэ. Түүний тухай кино хэд хэдийг хийсэн байна. Харин Английн энэ иргэн еврей цусных учраас Израилийн Үндэстний хүрээлэнгээс...

Амьдрах орчны зураглал гаргажээ

2014 оны 10 сарын 13      0      1928

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газартай хамтран нийслэлийн 65 хорооны иргэдийн амьдрах орчны зураглал гаргажээ. Нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг төлөвл өх, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд уг зураглалыг ашиглах аж. Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар зураглалд тулгуурлан дүн шинжилгээ хийж, хороо, дүүрэгт тулгамдаж буй асуудал, бэрхшээлийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлсон байна. Автомашины зогсоол, гэрэлтүүлэг, үерийн аюултай...

Шүдээ эрүүл байлгах зургаан зөвлөгөө

2014 оны 10 сарын 13      0      2109

Шүдний эрүүл ахуй хоол хүнснээс хамааралтай байдаг.Та шүдээ эрүүл байлгахын тулд хамгийн зөв хоол хүнсийг хэрэглэж чадаж байна уу? Өдрийн туршид хүний шүд хэр их хугацаагаар хоол хүнс, шингэнтэй харьцдагийгхаргалзан үзвэл шүдний эрүүл ахуйд хоол хүнс ямар их үүрэг гүйцэтгэдэг ньойлгомжтой. Шүдний эрүүл ахуй гэхээр энэ нь дан ганцзөв хоол хүнс идэж хэрэглэх тухай асуудал биш юм. Хоол хүнс аманд хэр удаан байх нь үүнд мөн хамааралтай.  Таны шүд чулуу мэт хатуу, тэсвэртэй...

Хайрын онолын ГАЖУУДАЛ буюу “ЧӨЛӨӨТ ХОС”-ын дүрэм

2014 оны 10 сарын 13      0      3164

  Өглөө бүр оронд шарсан өндөг авчирч өгдөг чи миний тахиа, оймсыг минь олж өгдөг хөөрхөн жаахан хав, миний төлөө насаараа зүтгэсэн илжиг, амьдралын минь утга учир, газар дээрх ганцхан бурхан. Чи миний угаалгын машин, уурын индүү, хайруулын таваг, чи миний ээж...Нэг залуу ийм үгээр эхнэрээ магтах аж. Бүсгүйдээ хайргүй болсон хэрнээ яагаад өдий олон жил хууран байж хамт амьдарсныг энэ байдлаас нь ойлгож болмоор. Эхнэрийн халамж, залуухан хүүхнүүдийн хайраар амьдралдаа утга учир нэмдэг...

ТАЙЗ ДҮҮРЭН ХУН, ТАНХИМ ДҮҮРЭН ҮЗЭГЧ

2014 оны 10 сарын 13      0      1521

Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийн энэ улирлын анхны тоглолт уржигдар боллоо. Дуурь бүжгийн эрдмийн театр 52 дахь улиралд хүрэн хөшгөө “Учиртай гурван толгой” дуурь, “Хунт нуур” балетаар нээж байгаа юм. Дуурь бүжгийн эрдмийн театрын тоглолт яг цагтаа эхэлдэг болохоор яаран гүйсээр 17.00 цагтай уралдан хаалгаар нь орлоо. Үзэгчид орж дуусаагүй байсан хэдий ч тоглолтын танхимд суудал байна уу гэж гайхахаар олон хүн...

ОЛИМПИЙН БУРХАД ЧУУЛСАН БАХАРХАЛ ДҮҮРЭН ӨДӨР

2014 оны 10 сарын 13      1      1683

Монгол улс анх удаа зуны олимпийн наадамд оролцсоны түүхт 50 жилийн ойг бямба гаригт ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэв. Одоогоос яг хагас зуун жилийн тэртээ 35 хүний бүрэлдэхүүнтэй Монголын баг тамирчид Японы нийслэл Токио хотноо болсон зуны XVIII олимпийг “дайлаар мордож”, алтан соёмбот төрийн маань далбаа анх удаа олимпийн тэнгэрт намирсан билээ. Энэхүү түүхт ойн нээлтийн ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, СБТ-ийн дэд захирал Ц.Одонбаяр...

МЭРГЭН БУУДАГЧ Э.ДАВААХҮҮ ОЮУТНЫ ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ “БӨӨНДӨВ”

2014 оны 10 сарын 13      0      2278

Арабын Нэгдсэн Эмират улсад энэ сарын 8-12- нд буудлагын оюутны ДАШТ боллоо. Өнгөрсөн баасан гаригт явагдсан эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Т.Баярцэцэг мөнгөн медаль хүртэв. Уг дасгалд 28 буудагч өрсөлдсөнөөс БНСУ-ын Ким Жихуё алт, Т.Баярцэцэг мөнгө, Польшийн Клаудия Брес хүрэл медалийн эзэн болжээ. Мөн эл өдөр эрэгтэйчүүдийн 50 метрийн гар буу болон эмэгтэйчүүдийн хийн урт бууны дасгалд Монголын баг тус тус IV байрт шалгарсан юм. Харин бямба гаригт хийн гар бууны...

Г.ОТГОНЦЭЦЭГ АСТАНАГИЙН ТАТАМИД “ОДТОЙ ” ТҮРҮҮЛЭВ

2014 оны 10 сарын 13      2      2594

Казахстаны Астана хотноо жүдо бөхийн гран при тэмцээн энэ сарын 10-12 хооронд боллоо. Казахстан, Япон, Монгол, Франц, Бразил зэрэг 36 орны 277 жүдоч (эрэгтэй 154, эмэгтэй 123) Астанагийн татамид “гар зарүүлэв.” Эрэгтэй 60 кг: 1. Елдос Сметов (Казахстан) 2.Дашдаваагийн Амартүвшин (Монгол) 3.Асхат Телманов (Казахстан), Ганболдын Хэрлэн (Монгол) Д.Амартүвшин эхний даваандаа Бразилийн Фелипе Пелимийг юүкогоор сөхрүүлээд Казахстаны Рустам Ибраемыг юүко,...

ММС-гийн хувьцааны ханш хоёр дахин өслөө

2014 оны 10 сарын 13      0      1725

Олон улсын хөрөнгийн зах зээлд Монголын нэрийн хуудас болдог, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian mining corporation” (MMC) компанийн хувьцааны ханш сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахин өсөөд байна. Есдүгээр сарын эхээр огцом өсөж, нэг хонконг долларт дөхсөн юм. Өчигдрийн байдлаар тус компанийн хувьцааны ханш 0.92 хонконг доллартай тэнцэж байв. Энэ нь 220 орчим төгрөг гэсэн үг. 2010 онд анх хувьцаагаа арилжсан тус компанийн үнэт цаасны ханш жил хүрэхгүй...