АН нэг, “Шударга ёс“ эвсэл дөрвөн сайд шинээр томилох уу

2014 оны 10 сарын 14      2      2692

Төрийн ордонд өчигдөр хүлээлт үүсэв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг танхимаасаа хэнийг явуулж, хэнийг шинээр томилох бол гэдгийг хүлээсэн нь энэ. Уг асуудлыг өнөөдөртөө багтаан шийдэхээр УИХ-ын даргын зөвлөлөөс төлөвлөсөн учраас даваа гаригт Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барих учиртай байсан юм. Улмаар 19.00 цагийн орчимд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг УИХ-ын даргад төслийг өргөн барив. Гэхдээ тэнд нэг ч нэр байсангүй,...

Япон Улсын Их Сургууль, коллежийн профессор нар АШУҮИС-д айлчлал хийв

2014 оны 10 сарын 13      0      1908

  Энэ сарын 10-ний өдөр Япон Улсын Гунма Их Сургуулиас Профессор Хиромицу Шинозаки тэргүүтэй төлөөлөгчид, Косэи Сувилахуйн Коллежийн Профессор Жимбо Ёшио тэргүүтэй төлөөлөгчид  Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд албан ёсны айлчлал хийж Боловсролын Асуудал Эрхэлсэн Тэргүүн Дэд Захирал Н.Сүмбэрзул тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийв.     Уг уулзалтаар цаашдаа хэрхэн хамтран ажиллах талаар нээлттэй санал бодлоо хуваалцав.

Нефть хямдарсанд ОПЕК буруутай

2014 оны 10 сарын 13      0      1956

ОПЕК нефтийн олборлолтоо сүүлийн гурван жилд байгаагүй өндөр түвшинд хүргэж өсгөснөөр газрын тосны үнэ “баавгай зах зээлд” оролцох боллоо. Иран, Саудын Араб түүхий тосныхоо үнийг 2008 оноос хойш үзэгдээг үйгээр бууруулж эхэлсэн бөгөөд ОПЕК-ийн гишүүн орнууд зах зээлд эзлэх хувиа тэлэхийн тулд өөр хоорондох өрсөлдөөн нь ширүүсч эхэлснийг “Bloomberg” тодотгов. Дэлхийн газрын тосны 40 хувийг нийлүүлдэг Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) өдөрт олборлох...

Дизель түлшний хилийн үнэ хямдрав

2014 оны 10 сарын 13      0      1945

Дизель түлшний хилийн үнэ энэ сард 65 ам.доллараар хямдарчээ. Энэ төрлийн шатахууны хилийн үнэ өмнөх сард тонн нь 975 ам.доллар байсан бол 911 болж буурсан байна. Манай шатахуун түгээх станцууд одоогийн байдлаар литр дизель түлшийг 1790 төгрөгөөр борлуулж байгаа. Монголбанк шатахуун импортлогчдод форвард хэлцлээр нийлүүлж буй ам.долларынхаа ханшийг өсгөжээ. Тодруулбал, ам.долларыг 1441 төгрөгөөр тооцож нийлүүлдэг байснаа 1525 болгож нэмсэн байна. Ингэснээр дизель түлшний үнэ бага боловч...

“Исламын улс”-ын эсрэг дайнд Герман цэргээ илгээхгүй

2014 оны 10 сарын 13      0      1868

Алан хядагч “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд оролцохыг Турк, Иран улсуудад Герман уриалж байна гэж ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер мэдэгдэв. Энэ бүлэглэлийн эсрэг тэмцэлд хамтын хүчин чармайлт чухал байгаад Арабын улсууд хийгээд Турк, Ираныг итг үүлэхийг бид хичээж байна гэж тэрбээр хэлсэн байна. Тэгэхдээ “Исламын улс”-ын эсрэг тэмцэлд өөрийн Зэвсэгт хүчний оролцох боломжийг Штайнмайер үгүйсгэсэн аж. “Сирийн ард түмэнд учраад буй...

Б.МӨНХБААТАР:НАМАЙГ ӨВГӨН ШИГ ГЭДЭГ Ч БИ ТООДОГГҮЙ ЮМ

2014 оны 10 сарын 13      7      6128

Энэ цаг үеийн шилдэг уртын дуучдын нэг, “Түмэн эх” чуулгын дуучин Батсуурийн Мөнхбаатартай ярилцлаа. -“Түмэн эх” чуулгад хэдэн жил ажиллаж байна вэ? -Долоон жил болжээ. -Уртын болон ардын дуу дуулаачдын уралдаан болоход Б.Мөнхбаатар заавал шагнал хүртэх юм. Хэдэн уралдаанд түрүүлчихэв ээ? -Ж.Дорждагва гуайн нэрэмжит уралдаанд хоёр удаа түрүүлсэн. С.Дамчаа гуайн нэрэмжит уралдааны тусгай байрын шагналтай. Ардын хошин дуу дуулаачийн...

БНХАУ-ЫН ВОЛЕЙБОЛЧИД ИТАЛИЙГ НУТАГТ НЬ “ГОМДООВ”

2014 оны 10 сарын 13      0      1718

Воллейболын эмэгтэйчүүдийн ДАШТ тэмцээн өнгөрсөн есдүгээр сарын 23-нд эхэлсэн билээ. Нийт 24 багаас шилдэг зургаад Итали, АНУ, ОХУ, БНХАУ, Бразил, Доминикан нар тунаж үлдсэн юм. Ингээд Итали, АНУ, ОХУ гурав “G” хэсэгт шөвгийн дөрвийн эрхийн төлөө өрсөлдөв. Эхний тоглолтод Итали, АНУ хоёр таарч хүч үзлээ. 2002 оны дэлхийн аварга Итали бүсгүйчүүд АНУ-ын шигшээ гурван сетийн турш илүүрхэж 3:0-ээр хожив. Хоёрдугаар үед л АНУ жаахан ойртосныг эс тооцвол Итали “хол илүү”...

“ИНЧЁН-2014” ПАРАЛИМПИЙН АЗИЙН НААДАМД ОРОЛЦОХ ТАМИРЧДЫГ ҮДЭН ГАРГАЛАА

2014 оны 10 сарын 13      4      2797

БНСУ-ын Инчён хотноо паралимпийн Азийн II наадам энэ сарын 18-24-нд болно. Ази тивийн 42 орны 4500 тамирчин, спортын 23 төрөлд өрсөлдөх тус наадамд манай улсаас эх орноо төлөөлөн спортын есөн төрөлд 61 тамирчин, 15 дасгалжуулагч, шүүгч,эмч нарын нийт 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм. Инчёныг зорих тамирчдаа үдэн гаргаж, төрийн далбаа гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Спортын тов ордонд боллоо. Уг арга хэмжээнд пара тамирчдын төлөөллөөс гадна ССАЖын сайд Ц.Оюунгэрэл, ССАЖЯны...

ДЭЛХИЙН ТЭРБУМТНУУД 70 ТЭРБУМ ДОЛЛАР “САЛХИНД ХИЙСГЭЖЭЭ”

2014 оны 10 сарын 13      0      1334

Дэлхийн тэргүүн баян 400 эрхэм өнгөрсөн долоо хоногт 70.2 тэрбум ам.доллараа “салхинд хийсгэсэн” тухай “Bloomberg” мэдээллээ. Дэлхий даяар эрчимтэй өрнөж буй хувьцааны худалдаа НьюЙоркийн хөрөнгийн биржийн “Standard & Poor’s 500” индексийг сүүлийн хоёр жилийн хамгийн огцом уналтад хүргэжээ. Үүний улмаас хеж сангийн тэрбумтнууд хамгийн том алдагдал хүлээгээд байна. Тодруулбал, НьюЙоркт төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг “Paulson &...

БАН ГИ МҮН эвлэрүүлэх оролдлого хийв

2014 оны 10 сарын 13      0      1490

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн гэнэт Ливийн нийслэл Триполи хотод ирж зэвсэглэсэн бүлэглэлүүдийг зэвсгээ хаяж, эзэлж авсан хот, онгоцны буудал, байшин барилгуудаа орхихыг уриаллаа. Хоорондоо дайсагнасан бүлэглэлүүдийг хэл амаа олоцоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тэрбээр энд ирсэн юм байна. “Ливийн дотоод хямралыг зохицуулах, бий болсон нөхцөл байдлаас тус улсыг гаргах, хүчирхийллийг зогсооход зөвхөн улс төрийн яриа хөөрөө л тусална. Ливийн нийгмийн бүх...