НҮҮРСНИЙ ҮНЭ ӨНДӨР, борлуулалт тааруу байна

2014 оны 10 сарын 16      0      1703

Налгар намрын өдрүүд шувтарч хүйтний улирал эхэлж буй энэ цагт иргэд өвлийн бэлтгэлээ базаадаг. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн жил “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлж, Багануурын уурхайгаас нэг тонн нүүрсийг 27.500 төгрөгөөр авч, иргэдэд 80 мянган төгрөгөөр борлуулсан. Тэгвэл энэ жил уг хөтөлбөр хэрэгжихгүй бөгөөд иргэд хямд үнэтэй нүүрс худалдаж авах боломжгүй аж. Тиймээс 16 дугаар хороололд байрлах нүүрсний зах дээр очиж, үнэ ханш болон борлуулалт ямар байгааг сурвалжиллаа....

Сайжруулсан түлшний БОДЛОГО МУУЖРУУ БАЙНА

2014 оны 10 сарын 16      1      2162

Өнгөрсөн жилийн өвөл Дэлхийн банк, “Цэвэр агаар” сан нийслэлийн 29.700 айлд бүрэн шаталттай сайжруулсан зуух борлуулжээ. Монголчууд нэг үеэ бодвол сайжруулсан зуух хэрэглэж сурч байна, ашиг тус, давуу талыг нь хөдөө хотгүй мэддэг болж байна, браво. Туркээс, Хятадаас өндөр үнэтэй зуух үргэлж авдгаа больё, өөрсдөө сайжруулсан зуух хийж суръя хэмээн үндэсний үйлдвэрлэгчид маань ч зүтгэж байна. Засгийн газар ч дэмжиж байна, сайн хэрэг. Зуухаа ядаж өөрсдөө хийж сурлаа хэмээн...

Далай ээжээ хамгаалах нь “ӨНӨӨДӨР” сонины ҮЕ ҮЕИЙН СЭТГҮҮЛЧДИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО ЮМ

2014 оны 10 сарын 16      0      2062

Одоогоос 26 жилийн өмнө Ц.Балдорж эрхлэгчийн бичиж байсан “Далай ээж маань цаазын тавцанд” нийтлэлийн тухай сонсоогүй, мэдээгүй хүн Монголд байхгүй. Монголын төдийгүй тэр үеийн ЗХУ-ын төр засаг, эрдэмтэн мэргэд, ард иргэдийн дунд байгаль дэлхийгээ хамгаалах олон улсын асар том хөдөлгөөн өрнүүлсэн энэ сэдэв өнөөдөр ч амин чухал хэвээр байна. Бүхэл бүтэн хоёр үеийн турш Далай ээжийг баялгийн хар сүүдэрт дайруулчихгүйн тулд үе үеийн сэтгүүлчид үгээ хэлж, үзгээ хурцалж ирсэн ....

Өнөөдөр MN мэдээллийн төвд болох үйл явдал

2014 оны 10 сарын 16      0      1754

11.00 цагт Рок попын түүхэнд анх удаа ном гаргаж, мөн нярайн эмч, хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа талаараа “Хурд” хамтлагийнхан мэдээлэл хийнэ. 12.00 цагт Өвөрхангай аймгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах түр хорооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

Түргэвчилсэн оношлуурын технологи боловсруулна

2014 оны 10 сарын 15      0      2058

“Монгол оронд тохиолддог цусны шимэгч, эгэл биетнээр үүсдэг өвчний тархалтын судалгаа, оношлогооны оновчтой арга боловсруулах нь” сэдэвт хамтарсан судалгааны төслийн нээлт 2014 оны 10 дугаар сарын 15-нд ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэн дээр боллоо. Нээлтэд Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Шимизү Такэнори, БШУ-ны Стратегийн, бодлого төлөвлөлтийн хэлтэсийн дарга Б.Насанбаяр, ҮХААЯ-ны Стратегийн, бодлого төлөвлөлтийн хэлтэсийн дарга Л.Чой-Иш, Монгол дахь Жайкагийн...

HҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 69 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

2014 оны 10 сарын 15      0      2387

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцож буй Засгийн газрын төлөөлөгч, ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын зөвлөх О.Энхцэцэг Гуравдугаар хорооны нэгдсэн хуралдаанд эмэгтэйчүүдийг чадавхижуулах асуудлаар үг хэлсэн бөгөөд тэрээр жендэрийн мэдрэмжтэй зорилтуудыг 2015 оноос хойшхи хөгжлийн хөтөлбөрт тусгахын чухлыг онцлон тэмдэглэв.   Эмэгтэйчүүдийг чадавхижуулах, жендэрийн тэгш байдлыг хангах тухай Бээжингийн Тунхаглал болон үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсанаас...

Гаалийн бүрдүүлэлтэд зарцуулдаг хугацаа, зардал буурч байна

2014 оны 10 сарын 15      0      1925

Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат Засгийн газрын 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариуллаа. Гаалийн байгууллага хүнд сурталтай, авилгад идэгдсэн гэсэн ойлголт нийгэмд бий. Энэ байдалд гаалийн өнөөгийн удирдлага олон талын дүгнэлт хийж, юуны өмнө гаалийн үйл ажиллагааг хөнгөн шуурхай болгох, гаальчид болон үйлчлүүлэгчийн нүүр тулан ажиллахыг багасгаж, гаалийн хяналт, бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг богиносгоход анхаарч ажиллаа гэж Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат...

Австралийн Ерөнхий сайд арай ч Путинийг “заамдаж авахгүй” биз

2014 оны 10 сарын 15      0      1939

  “Долдугаар сарын 17-нд Донецк орчимд сүйрсэн Малайзын “Боинг” онгоцонд тохиолдсон явдлыг мөрдөн шалгахад туслахыг би удахгүй болох дээд хэмжээний уулзалтын үеэр Путинээс хүснэ. Бидний хооронд ноцтой яриа үүсэх ёстой. Путин ийм хэрэг үйлдэхийг хүсээгүй ч тэр онгоцонд явсан австрали хүмүүсийн амийг Оросыг дэмждэг босогчид хөнөөсөн” гэж Австралийн Ерөнхий сайд Тони Эбботт мэдэгдсэн байна. Арваннэгдүгээр сарын 15-16-нд Брисбенд болох “Их 20”-ийн дээд...

Умард Солонгосын удирдагч “огцроогүй” байна

2014 оны 10 сарын 15      0      1884

2014 оны есдүгээр сарын 3-наас хойш олны нүдэнд өртөхгүй байсан Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун таягтай ч гэсэн сэтгэл санаа нь ихээхэн өндөр байгаа байдалтайгаар саяхан хүмүүсийн өмнө гарч иржээ. Тэрбээр Умард Солонгосын аж үйлдвэрийн бэлгэ тэмдэг, үлгэр загвар болсон, “Аравдугаар сарын 8-ны” нэрэмжит фабрикийг сэргээн ажиллуулах үүрэг өгсөн байна. Энэ фабрик дээр Ким Жөн Ун чухам хэзээ очсоныг эндхийн хэвлэлүүд тодруулсангүй. Гэхдээ Умард Солонгосын удирдагчдын үйл...

ТҮРЭМГИЙ ”НОГООН”-Ы ТҮЙВЭЭН

2014 оны 10 сарын 15      0      2652

  Нууцлаг ногоон “эд” дэлхийгээр нэг тарж, томоохон гол, нууруудыг бохирдуулах болоод удаж байна. Ердийн залхаг, замаг шиг харагдах энэ зүйл Канадын нутагт анх үүсэж, хэдхэн сарын дотор сэглийсэн зузаан ширдэгэрхүү болон ойролцоох гол, нуурууд руу халджээ. Харин 20 гаруй жилийн дараа дэлхийн хаа сайгүй хүрч, одоо Өмнөд Америк, Европ, Австралазийн бүс нутагт хүртэл халдварлаад байна. Өнөө ч хурдтай өсөж үржин байгаа уг организм Didymosphenia geminata нэрээр шинжлэх...