Ичиножёо эмнэлэгт

2014 оны 10 сарын 20      0      1992

Намрын тэмцээнд аварга арсланг унагаан мэргэжлийн сүмогийн хамгийн алдартай бөхчүүдийн тоонд багтаад байгаа Ичиножёо хэмээх А.Ичинноров эмнэлэгт хэвтсэн байна. Энэ сарын 16-нд бие нь муудан эмнэлэгт шинжлүүлсэн түүнийг эмч нар Бүслүүр үлд-Herpes zoster өвчин туссан байна хэмээн оношилжээ. Энэ өвчин нь стресс ядаргаанаас үүсдэг гэх бөгөөд Намрын тэмцээнээс хойш телевизийн ярилцлага, нэвтрүүлэг, тойргийн барилдаан хэмээн огтхон ч амрах завгүй яваа Ичинож ёогийн ядаргаа...

МАНАЙ ЖҮДОЧИД ТАШКЕНТЫН ТАТАМИГ ЭЗЭГНЭЛЭЭ

2014 оны 10 сарын 20      0      1868

Узбекистаны нийслэл Ташкент хотноо энэ сарын 16-18-нд жүдо бөхийн гран при тэмцээн боллоо. 2016 оны Рио де Жанейрогийн олимпийн эрхийн оноо олгох тус тэмцээнд 42 орны эрэгтэй 142, эмэгтэй 140 нийт 282 жүдоч уран мэхийг уралдуулан хүчийг үзлээ. Эхний өдөр таван жингийн гуравт нь финалдсан манай жүдочид Ташкентын татамид гараагаа сайхан эхэлж улмаар гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль авч багийн дүнгээр итгэл төгс тэргүүлэв. Эрэгтэй 60 кг (17 бөх): 1.Дашдаваагийн...

Цэвэрлэгээнд оролцоогүй иргэд, аж ахуйн нэгжийг торгоно

2014 оны 10 сарын 20      0      1699

Улаанбаатар хотын 375 жилийн ойг угтан, нийслэлчүүд өнгөрсөн бямба гаригт “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-ндээ гарч, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр хороолол болон орон сууц, ногоон бүс, Туул, Дунд голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэв. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшлийн талбай, үерийн хамгаалалтын далан, барилга байгууламж, гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хаягдлыг цэвэрлэснээс гадна цахилгааны шон болон албан байгууллагын гаднах самбарт...

Байгаль орчны мэдээллийн нэгдсэн сантай боллоо

2014 оны 10 сарын 20      0      1708

Байгаль хамгаалах тухай хуульд байгаль орчны талаарх мэдээлэл 22 дэд сантай байхаар заажээ. Манай улс 2011 оноос ийм сан бүрдүүлэхээр ажиллаж ирсэн бөг өөд одоогийн байдлаар 18 дэд сан байгуулаад байна. Энэ ажлыг хэрэгж үүлж буй БОНХЯ-ны харьяа Байгаль орчны мэдээллийн төвөөс мэдээллийн сантай болохын ач холбогдлын талаар олон нийтэд мэдээлэхээр сэтгүүлчдэд хандсан юм. Өнөөдрийн байдлаар www. eic.mn сайтаас газар, ойн нөөц, ус, амьтан, ургамал, эвдэрсэн газрын тооллого, тусгай...

Эрүүлийг хамгаалсан “СПОРТЛОГ УЛААНБААТАР”

2014 оны 10 сарын 20      0      1887

Нийслэлийн 375 жилийн ойг угтаж нийслэлийн Биеийн тамир спортын газар, Монголын залуучуудын холбоо хамтран, өнгөрсөн бямба гаригт Чингисийн талбайд “Спортлог Улаанбаатар” өдөрлөг зохион байгууллаа. Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит “Дүүргийн иргэдийн спортын III их наадам”- ын нээлтийн ажиллагаагаар эхэлсэн эл өдөрлөгт “Эмнести интернэшнл” ТББ, “Мандал йог” ХХК зэрэг нийт 60 гаруй байгууллага оролцсон юм. Уран сайхны гимнастик, аэробик,...

Эбола вирусээс сэргийлэх, бэлэн байдлыг хангах тогтоол гаргалаа

2014 оны 10 сарын 20      0      1926

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эбола вирусийн халдвар дэлхий нийтэд эрсдэл учруулж, эрүүл мэндийн ноцтой байдал үүссэнийг зарлан, улс орнууд бэлэн байдлаа ханган ажиллахыг үүрэг болгосон. Энэ дагуу Засгийн газраас эбола вирусийн халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. Уг тогтоолоор хилийн нэвтрэн орох цэгүүд, ялангуяа олон улсын нислэг бүхий нисэх буудлуудын тусгаарлан сэргийлэх өрөөний бэлэн байдлыг хангахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын...

ОРОС, УКРАИНЫ ХАРИЛЦААНД АХИЦ ГАРАВ

2014 оны 10 сарын 20      0      2033

Италийн Милан хотод болсон “Ази-Европ” дээд хэмжээний уулзалтад оролцож буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нар уулзсан байна. Тэдний уулзалт 45 минут үргэлжилжээ. Минскийн тохиролцоог мөрдөхийн чухлыг Путин онцлоод үүнийг “салан тусгаарлагчид ч, Украин ч бүрэн хэмжээгээр биелүүлэхгүй байгааг” тэмдэглэсэн байна. Орос улс Украин дахь сөргөлдөгч талуудын хоорондох яриа хэлэлцээнд оролцогч биш ч зохицуулах замыг эрж хайхад туслахыг...

Улс төрийн “ОЛИМП” 2016 онд Монголд болно

2014 оны 10 сарын 20      0      1779

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр дэлхийн 53 орны удирдагчид Италийн Милан хотноо нэг дор цугласан юм. 2014 оны аравдугаар сарын 16-ны пүрэв гаригийн үд дунд 13.00 цагийн дохио дуугарахын алдад Ази, Европын дээд түвшний аравдугаар уулзалтад оролцох төрийн тэргүүнүүдийн түрүүч “Милано Конгресси” буюу товчоор “МиКо” нэмээн нэрийдэх танхимын хаалгаар орж эхэллээ. Арвангурван цаг арван таван минутад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хүрэлцэн ирэв....

Өнөөдөр MN мэдээллийн төвд болох үйл явдал

2014 оны 10 сарын 20      0      1684

12.00  цагт “Go” студийн шинэ уран бүтээл “Тусгай ажиллагаа” уран сайхны киноны нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья. Киноны зохиолч, найруулагчаар Д.Галбаяр ажиллажээ.

БНХАУ-ЫН ЗАЛУУ ДИПЛОМАТУУД МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАВ

2014 оны 10 сарын 19      0      2328

  онгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны протоколын дагуу БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын дэд захирал Хоу Яньци тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 10 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлав.  Айлчлалын үеэр төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн нар тус тус хүлээн авч уулзсанаас гадна хоёр улсын ГХЯ-дын залуу дипломатуудын...