“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

2014 оны 10 сарын 23      0      4308

-Засгийн газрын бүтцийг өөрчилснийг та хэрхэн үзэж байна вэ. Засгийн газрын бүтцийг хуульчлах нь зөв үү? Ахмад дипломатч, Гадаад хэргийн сайд асан Ц.ГОМБОСҮРЭН: -Засгийн газрын бүтэц аль болох чадварлаг, цомхон, оновчтой гэсэн ерөнхий зарчимтай байх нь зөв гэж боддог. Тийм ч учраас сая гурван яамыг цомхтгосон нь зүйтэй юм. Харин аливаа Засгийн газар төдөн яамтай байх ёстой гэж хуульчлах нь оновчгүй. Тухайн үеийн хөгжлийн чиг хандлагад уялдуулан яам байгуулж болно. Анх...

ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАДГАЙ БҮТЦИЙГ ХУУЛЬЧИЛЪЯ

2014 оны 10 сарын 23      1      2529

  Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг үг, үйлдлээрээ онцгой. Бүр арай л онцгой байгаа юм. Тэр манай улсын түүхэн дэх хамгийн “задгай” яриатай Ерөнхий сайд. Байсхийгээд үгэндээ ороогддогт нь өөрөө ч, олон нийт ч дасчихсан. Авто зам, орон сууц, барилгын салбарт амжилттай ажил явуулж чадсаныг нь үнэлэх хэрэгтэй. Ер нь тэр сайн, муу олон зүйлд нэрээ бичүүлж яваа. Түүнийг бусад Ерөнхий сайдаас ялгах бас нэг алхам нь бүрэн эрхийнхээ хугацаанд тэргүүлсэн танхимдаа дахин...

Хонины махаа худалдаж дөнгөвөл хожил ойрхон

2014 оны 10 сарын 23      0      3188

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин манай улсад ажлын айлчлал хийхдээ мах худалдан авч Баруун Сибирийн бүсэд нийлүүлнэ гэж мэдэгдсэн. Түүнчлэн Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоров нь “Танай улсын нийлүүлж чадах хэмжээгээр мах худалдан авахад бэлэн” гэж манай Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндоржид дуулгаад буй. Өмнө нь оросууд манайхаас мах худалдан авахдаа Уралын нурууг давуулахгүй гэсэн бодлого барьдаг байв. Баруун Сибирийн бүсэд нийлүүлнэ гэж оноож өгсөн нь өмнөх бодлогынх нь...

Өнөөдөр MN мэдээллийн төвд болох үйл явдал

2014 оны 10 сарын 23      0      1558

11.00 цагт Токиод болох Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын талаарх мэдээллийг сонирхоорой. 11.30 цагт ”Бүх ард түмний их хуралдай” ТББ-аас нийгэм, улс төрийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 12.00 цагт Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас эбола вирусийн талаар мэдээлэл хийнэ. 12.30 цагт Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог иргэдийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа....

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН СОНГУУЛЬ БОЛОВ

2014 оны 10 сарын 22      0      1784

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы 10 дугаар сарын 21-ний өдрийн бүгд хуралдаанаар НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн гишүүнээр 2015-2017 онд ажиллах 15 улсыг сонгов. Энэ удаагийн сонгуульд нийт 17 улс нэрээ дэвшүүлж оролцсон бөгөөд санал хураалтад НҮБ-ын гишүүн 192 улс саналаа өгсөн байна.  Ази, Номхон далайн бүлгийн дөрвөн суудалд Энэтхэг, Индонейз, Бангладеш, Катар, Баруун Европ болон бусад орны бүлгийн хоёр суудалд Португал, Нидерланд, Африкийн бүлгийн дөрвөн суудалд Нигери,...

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав 11-11 төвд ажиллалаа

2014 оны 10 сарын 22      0      1675

  Хөдөлмөрийн яам энэ жил 50 000 орчим хүнийг ажлын байраар хангах зорилт тавин ажилласнаас одоогийн байдлаар 39 100 гаруй хүн байнгын ажилтай болжээ. 150 000 гаруй хүнийг түр ажлын байранд зуучлан ажиллуулсан гэж Хөдөлмөрийн сайд хэллээ. “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд 7000 хүнийг сургаж, ажлын байртай болгох зорилт тавин ажилласнаас одоогийн байдлаар 6250 орчим хүн шинээр мэргэжилтэй болж, компаниудтай  гурвалсан гэрээ байгуулан ...

ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН АСУУДЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭВ

2014 оны 10 сарын 22      0      2049

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 69 дүгээр чуулганы 3 дугаар хорооны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд манай төлөөлөгч О.Энхцэцэг Хүний эрхийн тухай олон улсын гэрээний хэрэгжилтийн асуудлаар Засгийн газрын байр суурийг илэрхийлж,  үг хэлэв.  Тэрээр хүний эрх, эрх чөлөө бүх нийтээр сахих, хамгаалахад хүний эрхийн тухай олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах нь нэн чухал болохыг онцолж, эл зорилтын хүрээнд гишүүн орнууд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх чадавхиа бэхжүүлэхэд...

ОХУ-ЫН ИРГЭДИЙГ ЭХ ОРОНД НЬ ШИЛЖҮҮЛЭВ

2014 оны 10 сарын 22      0      1738

  Монгол Улс, ОХУ-тай байгуулсан эрх зүйн харилцан туслалцааны гэрээний хүрээнд Монгол Улсад ял эдэлж буй ОХУ-ын гурван иргэний үлдсэн хугацааны ялыг эх оронд нь шилжүүлэн эдлүүлэхээр ОХУ-ын холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх ажиллагааг 10 дугаар сарын 22-нд Хууль зүйн яам, ШШГЕГ, Тахарын ерөнхий газартай хамтран зохион байгуулав.

Францын бизнесмен онгоцны ослоор амь үрэгджээ

2014 оны 10 сарын 22      0      1877

Оросын нийслэлийн Внуково нисэх онгоцны буудалд болсон ослын улмаас Францын “Total” концерний тэргүүн Кристоф де Маржери болон онгоцны багийн гурван хүн амиа алджээ. Онгоцны багийнхан франц хүмүүс байлаа. Тус онгоцонд ганц зорчигч байсан нь Кристоф де Маржери аж. Тэгээд хоёр нисгэгч, нэг үйлчлэгч дөрвүүл байжээ. Уг онгоц Москвагаас Парис руу нисэх гээд “гүйж” байхдаа талбайн цас цэвэрлэх машиныг мөргөж орхисон бололтой. Машины жолооч гэмтэж бэртээгүй, онгоц харин...

ОХУ руу 100 гаруй мянган тонн үхрийн мах нийлүүлнэ

2014 оны 10 сарын 22      4      1813

Монгол Улс ОХУ руу экспортлох үхрийн махны хэмжээгээ арав дахин нэмэгдүүлэхэд бэлэн байгаа тухай globalmeatnews.com цахим хуудас мэдээлэв. Одоогоор манай улс хойд хөршдөө жилд 10-11 мянган тонн мах нийлүүлдэг байна. Тэгвэл дээрх тоог 100-110 мянган тоннд хүргэнэ хэмээн ОХУ-ын үйлдвэрлэгчид тооцоолж буй аж. Хэрэв ийм хэмжээгээр экспортолж чадвал үхрийн махны гол нийлүүлэгчдийнх нь нэг болох гэнэ. Өмнө нь манай улс энэ байр суурийг эзэлж байсан ч 2010 онд малын өвчин гарч, хориг тавьснаас...