Д.ГАНХУЯГ: АСЕП-ыг амжилттай зохион байгууллаа

2016 оны 04 сарын 29      1      1112

ГХЯ-ны Төрийн  нарийн бичгийн дарга Д.Ганхуягтай ярилцлаа. -АСЕМ-ын анхны уулзалт  болох АСЕП энэ сарын 21-23-нд Улаанбаатар хотноо болсон. Уулзалтад ямар улсын төлөөллүүд уригдан оролцсон бэ? -АСЕМ-ын дээд хэмжээний XI уулзалтын хүрээнд Ази-Европын Парламентын түншлэлийн есдүгээр уулзалтад Ази, Европын 30 орон, таван байгууллагаас нийт 175 төлөөлөгч оролцлоо. Хурлын үеэр манай улсад Италийн Сенатын танхимын Ерөнхийлөгч П.Грассо, Энэтхэгийн парламентын Лок Сабка...

Монгол улсын хүн ам 8 минут 36 секунд тутамд нэгээр нэмэгдэж байна

2016 оны 04 сарын 28      0      823

Өнөөдөр Монгол улсын хүн ам 3 080 695 байна. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын хүн амын цаг буюу өсөлтийн тооцоолуур найман минут 36 секунд тутамд нэг хүн нэмэгдэж байгааг зааж байна. Энэ тооцоог Эрүүл мэндийн яамны 2015 оны эхний улирлын мэдээлэлд тулгуурлан гаргасан бөгөөд тодорхой хугацааны давтамжтайгаар шинэчилдэг юм. Хүн амын өсөлтийн тоон мэдээллийг олон улсад “Хүн амын цаг” гэж нэрлэдэг. Монгол улсын хүн амын цагийг долоон минут 57 секунд тутамд нэг хүүхэд төрж,...

”Нийслэлийн айл бүр ус цэвэршүүлэгчтэй байх шаардлагагүй”

2016 оны 04 сарын 27      2      1180

Утас цохин, хаалга тогшин “Танай ундны усны бохирдлыг шалгаад өгье” хэмээн найрсаг инээмсэглэн орж ирээд  удалгүй өөрсдийн байгууллагын ус цэвэршүүлэгчийг сурталчлан ярих урилгагүй зочинтой таарсан хүн цөөнгүй. Тэд Улаанбаатарын айл бүр ус цэвэршүүлэгчтэй болох шаардлагатай хэмээдэг. Ус цэвэршүүлэгч, шүүлтүүртэй айл жил бүр багагүй мөнгө зарлагаддаг. Мөн ус цэвэршүүлэгч нь хэвийн хэмжээнд ажиллаж, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд ач тус өгч байгаа эсэх талаар төдийлөн...

Эхэлсэн ажлаа дуусгадаг хүн-АМЖИЛТЫН ЭЗЭН

2016 оны 04 сарын 26      3      914

Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэх өвөг дээдсийн сургаал үеийн үед хүн бүрийн сэтгэл зүрхэнд бат бэх хоногшин цаг ямагт хадаатай байгаасай билээ. Эхэлсэн ажлаа чанартай сайн дуусгадаг хөдлөшгүй дадал зуршилтай хүн амжилт ололтын тэргүүнд явж, алдар гавьяаны эзэн суух нь тодорхой. Эхэлснээ дуусгалгүй дутуу шүүрхий орхидог хүн амжилтын эзэн байх тавилангүй, хоосон санаа, хөндий цээж төдий үлдэнэ. Дуусгаагүй уран зураг бүтээл биш. Дуусгаагүй орхисон зохиол ном болон хэвлэгдэхгүй....

“Жинхэлж” чадахгүй бол жийсэн нь дээр

2016 оны 04 сарын 26      0      1040

Хоёрхон сарын дараа болох УИХ-ын сонгуульд хувь тэнцүүлсэн (пропорциональ) хувилбар буюу жагсаалтаар 28 мандат сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг өчигдөр УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэв. Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж МАН албан ёсоор мэдэгдсэн бол АН байр сууриа илэрхийлсэнгүй. Гэхдээ тэд ч Цэцийн дүгнэлтийг дэмжсэн сурагтай. Ийнхүү УИХ-д хамгийн олон суудалтай хоёр нам дүгнэлтийг хүлээн авахаар санал нэгдсэнээр “жагсаалтын 28”-ыг жийх нь тодорхой болж,...

“Big bowling friendship” боулингийн лигийн үндэсний анхдугаар тэмцээн эхэллээ

2016 оны 04 сарын 25      0      859

Боулингийн багуудын дунд зохион байгуулж буй лигийн үндэсний анхдугаар тэмцээн энэ сарын 23-нд эхэллээ. Монголын боулинг сонирхогчдын холбооноос боулингийн спортын хөгжлийг шинэ шатанд гаргах, тамирчид, сонирхогчдын оролцоо ур чадварыг нэмэгдүүлэх, чансаа тогтоох, залуу тамирчдыг дэмжих, туршлага солилцох зорилгоор “Big Bowling Friendship” тэмцээнийг хийж байгаа юм. Анхдугаар тэмцээнд нийт 12 баг оролцож байгаа бөгөөд тамирчдыг...

Нутгийнхаа дэвжээнээс олимпын эрх авч чадсангүй

2016 оны 04 сарын 25      1      901

Манай улсад анх удаа зохион байгуулсан, “Рио-2016” олимпын наадамд оролцох эрх олгох, чөлөөт бөхийн олон улсын тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд 80 орны 500 гаруй тамирчин чөлөөт бөх, сонгомол барилдааны төрлөөр олимпын 48 эрхийн төлөө өрсөлдөв. Тэдний дунд олимпын алтан медальт, ДАШТ-ий зургаан удаагийн аварга Хамид Сориан (Иран), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Е.Букина (ОХУ), Европын аварга шалгаруулах тэмцээний...

БИ ЯАГААД “ӨНӨӨДӨР”-ИЙГ УНШДАГ ВЭ: “Өнөөдөр”-ийн өнөөдрийн дугаар байна уу?

2016 оны 04 сарын 25      2      855

Н.ЭНХБОЛД (УИХ-ын гишүүн) Монгол Улсын анхны өдөр тутмын чөлөөт сонин “Өнөөдөр”-ийн 20 жилийн ой тохиож байна. “Өнөөдөр” сонин анхны дугаараасаа эхлээд л шуурхай, бодит, халуун мэдээллээрээ уншигчдын анхаарлыг татаж эхэлсэн юм. Би ч бас анхны дугаараас нь эхлэн тасралтгүй 20 жил уншиж байна. Дотнын олон нөхөр маань энэ сонины үндсийг тавилцсан, одоо ч ажиллаж буй нь нөлөөлсөн нь ойлгомжтой. Мэдээллийн шуурхай бөгөөд тэнцвэртэй байдлыг хангах гол зарчмыг...

Д.Мөнхзул: Эгч, дүүтэйгээ хамт ДЭЛХИЙН АВАРГА болохыг хүсдэг

2016 оны 04 сарын 22      2      2268

Манай өсвөрийн шатарчдын дунд гурван Зул бий. Д.Хонгорзул, Д.Мөнхзул, Д.Өнөрзул гэдэг эгч дүүс. Тэд Монголдоо төдийгүй олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг гаргаж яваа өсвөрийн шатарчид. Тэдний дундах нь буюу Д.Мөнхзул өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальтай. Мөн манай улсад өнгөрсөн долоо хоногт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр 33 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг. 10 настай....

НИЙТИЙН ТЭЭВЭРТ СОЁЛ ХЭРЭГГҮЙ ЮҮ

2016 оны 04 сарын 22      3      393

Худай Ц.НАМСРАЙ   Нийслэлийн хүн ам сая хол давахын хэрээр нийтийн тээврийн үйлчилгээний хүрээ, чиглэл хурдацтай нэмэгдэж байна. Гэтэл үйлчилгээний журам, соёл улам дордоод байгаа нь тун хачирхалтай. Автобусны жолооч, хянагч нар зорчигчидтойгоо ёс зүйтэй харилцаж сураагүйн хажуугаар хувь хүний мөс чанартай холбоотой дутагдал илт харагдах юм. Бас аливаа юмыг зөвөөр ухаарах, ухаалгаар хандах байдал тун хомс ажээ. Энэ бүхнийг өнөөдрийн бодит байдал дээр авч үзье. ЖОЛООЧ...