АВСТРАЛИЧУУД ХЯТАДТАЙ ТОХИРОЛЦОЖ ЧАДЛАА, ХАРИН МАНАЙХ ...

2014 оны 10 сарын 28      5      2715

Манай улстөрчдийг орондоо орох сөхөөгүй уралцаж байх зуур БНХАУ нүүрсний импортын татвараа нэмчихлээ. Коксжих нүүрсэнд гурав, эрчим хүчний нүүрсний тонн тутамд зургаан хувийн импортын татвар ногдуулсан нь энэ сарын 15-наас хэрэгжиж эхлэв. БНХАУ-д нүүрс экспортолдог Индонезоос бусад оронд хамааралтай энэ шийдвэрт Австралийн нүүрсний компанийнхан Засгийн газартаа хүчтэй реакц үзүүлсний үр дүнд Хятадын талтай тохиролцож, энэ оны эцсээр хоёр улсын хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулмагц...

Родерих Эгелер: Монголын цахим сонгуулийн туршлагыг Германд хэрэгжүүлнэ

2014 оны 10 сарын 28      4      1497

  Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, ХБНГУ-ын Холбооны сонгуулийн байгууллагын дарга, Сонгуулийн асуудал хариуцсан Бундестагийн бүрэн эрхт төлөөлөгч Родерих Эгелер нар өчигдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн дагуу сонгуулийн хууль, түүний хэрэгжилт, нэмэлт, өөрчлөлттэй холбоотой болон сонгуулийн статистик тоон мэдээлэл, туршлага солилцох зэрэг есөн чиглэлээр хоёр орны сонгуулийн байгууллага хамтран ажиллах юм. Энэ үеэр...

Д.ЭРДЭНЭБАТ: ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ ТОВЧЛУУР ДАРАХ НЬ АН-ЫГ БУУДСАНТАЙ АДИЛ

2014 оны 10 сарын 28      1      1712

-ҮАБЗ-өөс “мессежний хэргийг” шалгах Ажлын хэсэг байгуулна   УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж, “нууц хавсралт” болон гишүүдийн дугаараас мессеж нисгэсэн хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайдын мэдээллийг сонссон байна. Энэ тухай Бүлгийн дарга Д.Эрдэнэбат нь мэдээлэл хийлээ. АН, МАХН-ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний араас “нууц хавсралт” гээчийг санаачилж, хоёр даргын гарын үсгийг дуурайлган, хүмүүсийг талцуулахыг оролдсон...

Ноцтой осол гарч, хоёр хүн нас баржээ

2014 оны 10 сарын 28      0      1870

  Өчигдөр үүрийн 04.00 цагт Ленин клубийн автобусны буудал орчим автомашины ноцтой осол гарч, хоёр хүн газар дээрээ амиа алдаж, дөрвөн хүн хүнд гэмтжээ. Төв шуудангийн уулзвараар хурд хэтрүүлэн орж ирсэн УНЕ-2126 улсын дугаартай “Sonata 7” маркийн автомашин Ленин клубийн автобусны буудлын хажуугийн зам дагуух гэрлийн шон мөргөснөөр осол гарч, жолооч болон хажууд нь сууж явсан хүн нас барсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэтрүүлэн...

Нүүрсний компаниудад хүнд хэвээр байх нь

2014 оны 10 сарын 28      0      1541

БНХАУ-ын нүүрсний эрэлт буурч, уг таваарын үнэ хямд хэвээр байх тул ирэх жил Монголын компаниуд “дарамт”-тай нүүр тулна хэмээн олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг мэдэгдсэнийг “Bloomberg” дамжуулав. Австралийн Күинслэнд дэх коксжих нүүрсний үнэ он гарснаас хойш 17 хувиар буурч, энэ сарын 16-нд тонн нь 112.8 ам.доллартай тэнцэж байжээ. Иймээс дээрх үнэ ирэх оны хоёрдугаар хагаст 125-140 ам.доллар хүрч өстөл нүүрсний компаниуд үйлдвэрлэлээ...

ӨНӨӨДӨР MN МЭДЭЭЛЛИЙН ТӨВД

2014 оны 10 сарын 28      0      1295

11.00 цагт “Ухаалаг нийгэм хөдөлгөөн” ТББ-аас Засгийн газарт хариуцлага тооцох асуудлаар мэдээлэл хийнэ. 11.30 цагт ССАЖ-ын сайдын Үлэг гүрвэлийн төв музейн захирлыг хууль бусаар ажлаас халсан талаар баримт дэлгэнэ. 12.00 цагт “Шударга ёс” бүлгэмээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа.

ЭЛЬ КЛАСИКО БУЮУ ОДДЫН ТУЛААН

2014 оны 10 сарын 27      0      1863

"Реал Мадрид" "Барселона"- 3:1 (1:1) Гоол: Неймар 4’-0:1, Роналду 35’ (пенальти)-1:1, Пепе 51’-2:1,Бензема 61’-3:1 "Реал Мадрид": Касильяс, Пепе, Рамос, Карвахаль, Марсело, Модрич (Арбелоа 89’), Кроос, Родригес, Иско (Ильяраменди 83’), Бензема (Хедира 86’), Роналду "Барселона": Браво, Пике, Маскерано, Алвес, Матьё, Иньеста (Роберто 72’), Бускетс, Хави (Ракитич 60’), Месси, Неймар, Суарес (Педро 69’)...

Кастодианы үйл ажиллагаа эрхлэх хоёр дахь тусгай зөвшөөрөл олголоо

2014 оны 10 сарын 27      0      1604

   Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д үнэт цаасны зах зээлд кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоод байгаа бөгөөд ингэснээр үнэт цаасны зах зээлд кастодианы үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хоёр арилжааны банк бий болоод байна.  Банк үнэт цаасны зах зээлд кастодианы үйлчилгээг үзүүлснээр гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгжийн үнэт цаас болон бусад санхүүгийн...

АНДРЕЙ ТАРКОВСКИЙ: ОРОС ХҮН ЦАГААЧ БАЙЖ ЧАДАХГҮЙ

2014 оны 10 сарын 27      1      2385

  “Амьдралыг яг л толин дээр буусан тусгал мэт, барим тавим зүүд мэт үзүүлэх учиртай кино урлагийн амин чанарт бүрнээ нийцэх шинэ хэл бий болгосон хамгийн гайхамшигтай найруулагч бол миний л хувьд Тарковский юм” гэж Ингмар Бергман дуу алдсан удаатай. Зөвлөлтийн нэрт найруулагч, зохиолч Андрей Тарковский (1932-1986) Орос орныг арт хэмээгдэх шинэ цагийн сонгомол киноны түүхэн зузаан ботид ганц нэгхэн хуудсаар биш, харин бүхэл бүтэн бүлгээр багтаасан цөөхөн чухаг уран...

Бага цалинтай британичуудын тоо таван саяас давлаа

2014 оны 10 сарын 27      0      1652

Их Британийн бага цалинтай иргэдийн тоо таван саяас давсан тухай BBC уламжиллаа. Тус улсын иргэд цагт дунджаар 7.69 фунт стерлингийн цалин авдаг бол түүний 60 орчим хувьтай тэнцэхүйц хэмжээний цалин авдаг иргэдийн тоо өнгөрсөн жил 250 мянгаар нэмэгдэж, 5.2 саяд хүрсэн тухай “Resolution” сангаас мэдэгдсэн байна. ХБНГУ, Австрали зэрэг ойролцоо эдийн засагтай орнуудтай харьцуулахад Их Британид хөдөлмөр эрхлэгчид бага цалинтай байх хандлагатай гэнэ. Ялангуяа багш, сувилагч, нийгмийн...