Монголд фитнессийн эмч хэмээх шинэ мэргэжил бий болсныг та бүхэн дуулсан уу. Албан ёсоор аль нэгэн сургуульд ийм эмч бэлтгээгүй ч гарцаагүй шаардлагаар бий болж, Монголынхоо хөрсөнд бууж ажиллаж байгаа нэгэн фитнессийн эмчийг уншигч танд танилцуулъя. Түүнийг Насанжаргалын Энхбаяр гэдэг. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг 2013 онд дүүргэж, өдгөө Улсын гуравдугаар төв эмнэлэгт дотрын резидент эмч, “Голден жим” клубт фитнессийн эмч, аргазүйчээр ажиллаж байгаа аж....
Хүний амьдралыг утга учиртай болгох нэгээхэн шалтгаан нь үр хүүхэдтэй болох, угсаа залгамжаа үлдээх явдал. Үүгээрээ ч араатан амьтнаас давуу. Гэвч сүүлийн үед манай нийгэмд гарч буй гэмт хэрэг, хүчирхийлэл, аллага хэрээс хэтэрч, архи уусан, ухаан солиорсон хүм үүн гэгч амьтан араатнаас ч аймшигтайгаар үр удмаа бүрэлгэж байна. Хэдхэн сарын өмнө дөө, эхнэртэйгээ маргалдсан Ё гэх эр архины халуундаа агсамнан төрсөн хоёр хүүхдээ машиндаа цоожилж байгаад шатаан бүрэлгэсэн хэрэг Булган аймагт...
-Оюутолгойн нөөцийг шинэчлэн тогтоожээ- Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Оюутолгойн ордын нөөцийн тодотголын тайланг хэлэлцэж, 2009 онд батлагдсан нөөцийг нарийвчлан судалж, шинэчилсэн тухай Ашигт малтмалын газраас өчигдөр мэдээллээ. Тодруулбал, Оюутолгой 44.6 сая тонн зэс, 1.9 тонн алт, 11.9 мянган тонн мөнгө, 205 мянган тонн молибдений нөөц байгааг шинэчлэн тогтоожээ. Оюутолгойн орд эдийн засгийн эргэлтэд орсноор зэсийн баяжмалын экспорт 2.1 дахин өссөн үзүүлэлттэй байгааг...
“Өнөөдөр” сонин №246 (5340) дугаартаа цацраг идэвхт бодис уран тойрсон асуудлаар Сүхбаатар аймгаас бэлтгэсэн “Аревад богтлогдсон Сүхбаатар” гэсэн сурвалжлагыг хүргэсэн. Энэ удаа тус аймгийн Дарьганга сумын Засаг дарга болон иргэдийн яриа, Цөмийн энергийн газар, “Арева Монгол” компанийн байр суурийг хүргэж байна. “Кожеговь” компанийн хээрийн ангийнхан энэ сарын 20-нд Дарьганга сумын нутагт очсон байв. Тэд сумын Засаг дарга М.Батжаргалтай...
-Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдал хэр хангагдаж байгаа вэ? Cаяхан УИХ-ын зарим гишүүд, хэрэглэгчдийн гар утсанд хуурамч мессеж очсон нь байдал ямар түвшинд байгааг нотлох шиг боллоо. Үүнд Та ямар байр суурьтай байна вэ? Мэдээллийн технологи, шуудан, харилцаа харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа: -Хэрэглэгчдийн гар утсанд илгээсэн хуурамч мессеж нь анхаарал татах асуудал мөн хэдий ч Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлыг зөвхөн дээрх үйл явдлаар дүгнэх...
“Засгийн эрхийг хамтран барьж, эдийн засаг, нийгмийг урагшуулахаар боллоо” хэмээн эвсэл байгуулсан улс төрийн намууд эхлүүлсэн ажлаа дуусгасан түүх ховор. Эсвэл задарч, Засгийн газрынх нь нас богиносдог шалтгаан нь эрх мэдэл, албан тушаал булаалдах, улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн эрх ашигтай зөрчилдсөнөөс үүдэлтэй байсан нь хожим ил болдог. Энэ удаа эвсэж нэгдэн, хамтарч Засгийн газар байгуулаад ч амжилтад хүрэлгүй бүтэлгүйтсэн, огцорсон түүхийг тоймлон хүргэе....
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Зүүн Цанхийн ордын тонн нүүрсний үнэ 22 ам.доллар болж унав. Энэ бол Монголын Засгийн газрын Хятадын төрийн өмчит “Чалко” компанитай хийсэн гэрээний дагуу тогтсон үнэ. Манай Засгийн газар иргэдэд бэлэн мөнгө тараах зорилгоор 2011 онд “Чалко” компаниас 250 сая ам.долларын зээл авсан. Дараа нь нэмж 100 сая “ногоон” зээлж, энэ өрийг “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээр төлж барагдуулах үүрэг хүлээсэн...
Манай улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын цахим сүлжээ рүү гадаад, дотоодоос байнга л довтолж, мэдээлэл хулгайлахыг оролдож байна. Кибер довтолгоонтой тэмцэх төвийнхний хэлж буйгаар манай улсын цахим сүлжээнд хандсан довтолгоо өдөрт 10-20 мянган удаа бүртгэгддэг аж. Сэжигтэй үйлдлүүд өдөрт 100-гаад мянга байдаг гэнэ. Хамгийн сүүлд гэхэд манай төрийн томоохон байгууллагын цахим сүлжээ рүү довтолж гэмтээсэн тохиолдол байгаа бол гадаадын компаниудтай харилцдаг аж ахуйн нэгжийн...
Одоогоос яг долоо хоногийн өмнөөс дуулиан тарьсан учир битүүлэг мессежний учгийг тайлах гэсэн оролдлого өрнөж, хүлээлт үүсгэв. Зарим эх сурвалжийн мэдээлснээр мессежний эзнийг тагнуулынхан тогтоочихсон юм билээ. Тэр нь парламентад бүгж буй юм гэсэн. Хэн болохыг илчлэх нь гагцхүү цаг хугацааны асуудал гэнэ. Гэвч хэн илгээсэн нь бус, хэдхэн үгтэй мессеж асар богино хугацаанд олон нийтийн санаа бодлыг хааш нь ч эргүүлж мэдэхээр нөхцөл байдал үүсгэж чадахаар байгаа нь жинхэнэ асуудал....
УИХ-ын дарга З.Энхболд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар тус улсад айлчлаад ирсэн билээ. Тэрбээр айлчлалынхаа сүүлийн өдөр хэд хэдэн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Эхлээд тэрбээр CNPC корпорацаар зочилж, газрын тос, байгалийн хий дамжуулах хоолойн удирдлагын төвтэй танилцан, ерөнхий захирал Ван Дунзинтэй уулзжээ. CNPC нь тус улсын газрын тос, байгалийн хий үйлдвэрлэгч, нийлүүлэгч хамгийн том компани бөгөөд дэлхийн хэмжээнд газрын тосны томоохон ордуудад...