Монголын алслагдсан хөдөө орон нутгийн хүүхдүүдэд бага боловсрол нөхөн олгох боломжтой болно

2014 оны 10 сарын 30      0      2304

Монголын алслагдсан хөдөө орон нутгийн бага насны хүүхдэд Бага боловсрол нөхөн олгох чиглэлээр хамтран ажиллах, үзэл санааг нь үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхийн тулд Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны харьяа Насан Туршийн Боловсролын Үндэсний Төв, Японы Хүүхдийг Ивээх Сан хамтран ажиллахаар Харилцан ойлголцлын санамж бичигт маргааш гарын үсэг зурна.  Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөр нь 2012 оны 6 сараас Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн...

Баян-Өлгий аймагт хоолны хордлогын сэжигтэй тохиолдол гарлаа

2014 оны 10 сарын 30      0      2019

 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгт 41 хүүхэд хоолны хордлого авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Улаанхус сум нь аймгийн төвөөс 46 км зайтай. Тус цэцэрлэг нь 150 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдэд халуурах, гэдсээр базалж өвдөх, суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрч байна. Одоогийн байдлаар аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан баг ажиллаж байна.

NHL-ИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН МУУ 5 БАГ

2014 оны 10 сарын 30      0      1998

Үндэсний хоккейн лигийн шинэ улирал эхэлснээс хойш багууд 10 шахам тоглолт хийгээд буй. Одоогоор “Каролина” баг нэг ч ялалт байгуулж амжилгүй хүснэгтийн сүүл мушгиж байгаа нь олныг ярих сэдэвтэй болгов. Хоккейн тоймчид “Каролина”-гийн энэ бүтэлгүйтэлтэй холбогдуулан лигийн түүхэнд үлдсэн хамгийн тааруу амжилтын эздийг тодруулжээ. Базаахгүй үзүүлэлтээр түүхэнд бичигдсэн эдгээр багуудыг танилцуулья. 1974-1982 ОНЫ “ВАШИНГТОН” 8 ялалт, 6 тэнцээ, 67...

ХҮНСЭЭ ТАНЬЖ МЭДЭХЭЭС ЗӨВ, ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ ЭХЭЛДЭГ

2014 оны 10 сарын 30      0      2142

Бичсэн: Доктор Ж. Октябрь, Хүнс тэжээлийн  мэргэжилтэн ба зөвлөх. Хүнсээ таньж сонгон зөв боловсруулж зохистой хэрэглэж сурах нь хамгийн чухал. Өнөө үед хүний эрүүл мэндийг хүнс хоолоор дэмжин хамгаалах нь онол, практикийн өргөн хүрээтэй, шинжлэх ухаан, технологийн шийдэл хүлээсэн, нийгмийн эрүүл мэндийн үндэсний хэмжээний асуудал болж байна.   Тэнцвэржүүлсэн хооллолт гэдэг нь хүн идэж буй хоол тэжээлээрээ дамжуулан биед шаардагдах шимт бодис (макронутриент буюу уураг,...

ШҮХЭРИЙН УЛАМБАЯР НАЧИН ШӨВГӨРСӨӨР Л ЯВНА

2014 оны 10 сарын 30      1      4104

2001 оны наадмын тавын даваа. Урд жилийн начин Б.Одхүү Өвөрхангайн Б.Сайнбаяр арсланг амлаж Сэлэнгийн Шагдарын Зоригт Завханы Шүхэрийн Уламбаяр нар тунан үлдэв. Тунасан хоёр бөх тавын даваа шувтартал барилдаж Ш.Уламбаярыг хормын төдийд анхаарал сарнихад баруун сэнжигнээс татаж өмс өөд давснаар Шагдарын Зоригт “Монгол улсын начин” цол хүртэж байв. Өмсөж давсан барилдааныхаа тухайд Ш.Зоригт начин “Уламбаяр Хүчийнх, би Алдарынх. Бид хоёр туначихсан байдаг. Энэ хоёр нийгэмлэг...

Н.АЛТАНЦЭЦЭГ: Аливаа зүйлд чин сэтгэлээ зориулвал үр шимийг нь заавал хүртдэгийг өөрийн биеэр мэдэрлээ

2014 оны 10 сарын 30      5      2567

Дөнгөж саяхан БНСУ-ын Инчён хотноо болж өндөрлөсөн “Инчён-2014” Азийн пара наадамд жүдо бөхийн эмэгтэйч үүдийн -78 кг-д зодоглон хувийн болон багийн төрөлд алтан медаль авсан Нямаагийн Алтанцэцэгтэй уулзаж ярилцлаа. -Юуны өмнө “Инчён 2014” Азийн пара наадамд амжилттай оролцон, олон жил хүсэн хүлээлгэсэн аваргын алтан медалийг эх орондоо авч ирсэн танд баяр хүргэе. Энэ амжилт таны төдийгүй монголын пара спортын мянга мянган тамирчдын олон жилийн нөр их...

NBA-ГИЙН 69 ДЭХ УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ

2014 оны 10 сарын 30      0      2204

Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг NBA-гийн нэгэн шинэ улирал өчигдөр эхэллээ. Энэ зун цөөнгүй супер оддын хэмжээнд үнэлэгдэх тоглогч “бууриа сэлгэсэн” нь улирлыг улам сонирхолтой болгож байна. Тухайлбал аваргын бөгжний төлөө 2010 онд “Майами Хит”- д очсон Леброн зорьсон хэргээ бүтээгээд хуучин “Кливленд Кавальерс” багтаа эргэн ирсэн. Гэхдээ “Хаан” ганцаараа ирээгүй. Тэрбээр “Миннесота”-гоос “дабль даблийн...

Никола ВУЧЕВИЧ

2014 оны 10 сарын 30      0      1710

1990 оны аравдугаар сарын 4-нд Швейцарийн Моржт төрсөн. Биеийн өндөр 213 см, жин 109 кг. Сагсан бөмбөгч. Тэрбээр NBA-гийн “Орландо Мэжик” багт төвийн тоглогчийн байрлалд хүчин зүтгэдэг. Анх 2011 оны драфтын 16 дахь сонголтоор “Филадельфи 76” багт сонгогдсон юм. Никола Калифорни коллежид гурван жил тоглосон бөгөөд ингэхдээ сүүлийн жил нь 17,1 оноо, 10,3 самбараас бөмбөг авсан нь NBA-д ороход нөлөөсөн аж. Вучевич NBA-д “тоосоо өргөсөн” эхний жилээ 51...

СУПЕР ЛИГТ NBA-ГИЙН ТОГЛОГЧ ТОГЛОНО

2014 оны 10 сарын 30      0      2067

Үндэсний супер лигийн шинэ улирал ирэх сард эхлэх гэж буйтай холбогдуулан МҮСБХ-ноос өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал болон үндэсний супер лигт тоглохоор манай улсад ирээд буй легионер тоглогчдын төлөөлөл болох Жонатан Блэйк, Терренсе Гэмбле, Габе Мотон нар оролцлоо. Хурлыг нээж ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга “Инчён-2014” Азийн наадамд манай эрэгтэй, эмэгтэй сагсчид...

ИЧИНОЖЁО СЭКИВАКЭ БОЛЛОО

2014 оны 10 сарын 30      0      2181

Японы мэргэжлийн сүмогийн холбооноос арваннэгдүгээр сарын 14-нд Фүкүока хотноо эхлэх Кюүшюү башёгийн банцүкэг зарлалаа. Зүүн жигүүрийг их аварга Хакүхо, баруун жигүүрийг ёкозүна Какүрюү нар тэргүүлэн барилдана. Өнгөрсөн Намрын тэмцээнд дээд зиндаанд анх барилдахдаа 13 ялсан Ичиножёо шууд 11 шат ахин, сэкивакэ цол хүртсэн нь энэ банцүкэгийн гол онцлог байлаа. Түүнтэй хамт Болгарын Аойяма сэкивакэ болсон. Монголын үлэмж биет Ичиножёо дахиад л мэргэжлийн сүмогийн түүхэн амжилтуудыг шинэчлэн...