Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай 11-11 төвд ажиллалаа

2014 оны 11 сарын 05      0      1723

Засгийн газрын 11-11 төвд ирж байгаа асуулт, санал хүсэлтийн багагүй хувь нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандсан байдаг. Хэрэглэгчид дэлгүүр болон бусад үйлчилгээ авсан байгууллагадаа гомдол гаргахад тухайн байгууллага хохирлыг барагдуулахаас цааргалдаг  байдлыг халахын тулд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирсэн өргөдлийг үндэслэн иргэдийн өмнөөс гурван шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлж байгаа гэж тус газрын дарга О.Магнай хэллээ. Үүний үр дүнд...

Чеченийн Ерөнхийлөгчийг Сирийн Ерөнхийлөгч урьжээ

2014 оны 11 сарын 05      0      1785

Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыров Сирийн эрх баригчдыг дэмждэгээ нэг бус удаа мэдэгдэж байсан бөгөөд алан хядагчидтай тэмцэхийг уриалдаг нэгэн. Сирийн Засгийн газрын эсрэг тулалдаж яваа хүмүүсийн дунд Чеченийн иргэд байгааг ч хүлээн зөвшөөрч байв. “Сирийн хамба лам Шейх Ахмад Бадреддин Хасун, Орост суугаа Элчин сайд Рияд Хаддад нарыг ням гаригт хүлээн авч уулзжээ. Тус бүс нутагт болж буй үйл явдлын талаар зарчмын байр суурьтай байдагт талархаж буйгаа Ерөнхийлөгч Башар Асад нь...

Ж.Батзандан: Хариуцлагагүй Засгийн газар, хууль зөрчдөг, хулхи Засгийн газарт хариуцлага тооцох ёстой

2014 оны 11 сарын 05      1      1962

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж, гишүүд саналаа хэлж байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан  “Зарим хүмүүс намын асуудалтай Ерөнхий сайдын асуудлыг хольж, хутгаад байна. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудал болохоос намын даргыг огцруулах гэсэн юм биш. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар 28 гишүүн гарын үсэг зурсны нэг нь би. Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой гэж байна. Харин Үндсэн хуулинд...

ОБАМАГИЙН ЧАНСАА ДООШИЛЖЭЭ

2014 оны 11 сарын 05      0      1790

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн чансаа одоо хамгийн доод түвшиндээ очоод байгаа гэнэ. “ABC News” телесуваг, “Washington Post” сонин хамтран явуулсан санал асуулгаас үзвэл Америкийн иргэдийн 44 хувь нь л Төрийн тэргүүнийхээ үйл ажиллагааг нааштай үнэлсэн байна. Энэ үзүүлэлт оны эхээр 49, Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлж байх үед 60 хувьтай байжээ. Одоо тэгвэл насанд хүрсэн хүн амын тэн хагас шахам нь Обамагийн ажилд сөрөг үнэлгээ өгч байгаа аж....

Кыргызийн Ерөнхий сайд асны хүүг баривчлав

2014 оны 11 сарын 05      0      1772

Кыргызийн Засгийн газрын ажилтан Алтынбек Муралиевийг нууц мэдээлэл гадагш нь дамжуулсан гэсэн хэрэгт сэжиглэн баривчилжээ. Тэрбээр Засгийн газрын Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгчээр ажилладаг аж. Муралиевийг тагнуулын хэрэгт сэжиглэж буй юм байна. Албан ажилтайгаа холбоотой нууц мэдээллийг гадаадын байгууллагад өгсөн юм уу, өгөх зорилгоор цуглуулсан гэсэн Эрүүгийн хуулийн заалтаар түүнийг шалгаж буй аж. Алтынбек Муралиев нь 1999-2000 Кыргызийн Ерөнхий сайд байсан Амангельда Муралиевийн...

ЭЦЭГ, ХҮҮГИЙН НЭРЭМЖИТ БАРИЛДААН

2014 оны 11 сарын 05      2      2869

  Улсын начин Жотойн Гэлэг, Гэлэгийн Даваасамбуу хоёрын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 9-нд Бөхийн өргөөнд болох шийд гарчээ. Нэрэмжит барилдааныг Ж.Гэлэгийн хүү, Г.Даваасамбуугийн дүү Монгол Улсын харцага Намсрайжав Монгол Улсын арслан хүү Батсуурьтайгаа нийлэн санаачилж, МҮБХ-той хамтран зохион байгуулах юм байна. Бахархал, хүндэтгэлийн илэрхийлэл болсон сайхан мэдээг хэвлэл, радио, телевиз, сайтаас үзэж, сонсоод дурсамж төдий цөөн баримт бичихээр шийдэв....

Г.Аюурзана: Аз жаргалтай байх гэж нохой тэжээдэг

2014 оны 11 сарын 05      0      5296

“Том охин минь нохойгоо тас тэврээд, бага нь бүр үнсэж харагддаг” хэмээн ярих тэднийд гэр бүлийн гишүүнээс нь өөрцгүй, улаан зүсмийн гарж (Төвд мастиф үүлдрийн нохой) ноход бий. Зохиолч, орчуулагч Г.Аюурзанатай гарж нохойны талаар ярилцлаа. -Бичиг цаастай үргэлж зууралддаг хүн нохой тэжээж, тэр тусмаа том биетэй, сүр ихтэй гарж нохойтой гэхээр сонирхолтой санагдлаа. Яагаад энэ үүлдрийг онцлох болов? -Нохойд дургүй монгол хүн ер нь байдаггүй болов уу. Бага байхад...

У.НАРБАЯСГАЛАН: Нийгэм бол нөөцийн мах

2014 оны 11 сарын 05      0      3121

  Зураач У.Нарбаясгалангийн урланд овоолсон мах, хордож үхсэн малын сэг зэм, хээл хаясан хонь, юу ч үгүй болтол нь шулсан хавирганууд өрөөстэй байх нь сэтгэл сэрдхийлгэмээр. Мах, яс дүрсэлсэн “Засаглалгүй засаглал” үзэсгэлэнгээ “Улаан гэр” галерейд дэлгэснээ дөнгөж буулгаад бүтээлүүдээ урландаа авчирсан нь ийн нядалгааны газрыг санагдуулсан юм. “Цахим ертөнцөд нийгмийн сүлжээгээр л монголчууд амьд байгаагаа мэдэрнэ. Дэлгэцийн өмнө бухимдан суухдаа...

Эрт үед нь оношилбол хагалгаа хийхгүйгээр ходоодны хорт хавдрыг эмчлэх боломжтой

2014 оны 11 сарын 05      1      3757

-Хорт хавдрыг эрт үед нь хэрхэн илрүүлэх талаар гаднын мэргэжилтнүүд туршлага хуваалцлаа-   Монгол Улс нэг хүнд ногдох ходоодны хавдрын тоогоор дэлхийд хоёрдугаарт жагсаж байгаа гэх харамсмаар мэдээ бий. Гурван сая хүрэхгүй иргэнтэй манай улсад жилд 600-800 орчим хүн ходоодны хорт хавдраар өвчилж буй дүн гарчээ. Тэдгээрийн дийлэнх буюу 85 орчим хувь нь хорт хавдрын хожуу үед илэрдэг байна. Улмаар тэдний 30-40 хувь нь хорт хавдраар өвчилснөө мэдсэнээс хойш ердөө нэг жил...

С.Бямбацогт гишүүн мессэж бичээгүйг ТЕГ тогтоожээ

2014 оны 11 сарын 05      0      1767

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьсны дараа цахим ертөнцөд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын бичсэн мессэж дэлгэгдлээ гэсэн мэдээлэл тархсан. Тэрээр хуурамч мессэжтэй холбоотой асуудлаар ТЕГ-т хандсан юм.  ТЕГ-аас УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гар утасны мессэж гэх олон нийтийн сүлжээгээр түгээгдсэн мэдээллийн дагуу шалгалт хийж үзэхэд тухайн зураг дээрх цаг хугацааны агшинд түүний утаснаас ямар нэгэн мессэж явуулаагүй, хүлээн...