50 мянга биш, 609 аж ахуйн нэгж ТАТАН БУУГДЖЭЭ

2014 оны 11 сарын 06      1      2107

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсний улмаас энэ оны байдлаар 50 мянган аж ахуйн нэгж татан буугдсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээс үзвэл үнэндээ энэ оны есдүгээр сарын байдлаар 609 аж ахуйн нэгж татан буугдсан байна. Аж ахуйн нэгж, байгууллага байгуулагдсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасан, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан нөхцөлд УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт заавал бүртгүүлдэг. Компанийн тухай хуулийн 29.2-т...

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

2014 оны 11 сарын 06      0      2055

-Ирэх онд эдийн засгийн өсөлт саарч, хямралтай нүүр тулна гэж шинжээчид таамаглаж байна. 2015 оны төсвийн төслийн хямралыг давж гарах түвшинд боловсруулж чадсан уу? ТӨСВИЙГ ӨӨДРӨГӨӨР ТӨСӨӨЛСӨН БАЙНА Б.Энхтуяа (ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Бизнесийн удирдлагын салбарын профессор): -Сангийн яамнаас танилцуулж буй төсвийн төсөл нь эдийн засаг тогтворгүй энэ үед боловсруулсан гэхэд нэлээд өөдрөг болсон байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засагт...

Хүндрэлийг хөхиүлж мэдэх төсөл

2014 оны 11 сарын 06      0      2146

Улсын төсөв батлах хуулийн хугацаа дуусахад 10 хоног үлдлээ. Дэг ёсоор бол гурван удаа хэлэлцүүлсний дараа УИХ 2015 оны Төсвийн тухай хуулийг батална. Сар шахам үргэлжилсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах марафон сөрөг хүчний хүслээр төгсөв. Тэд эрх баригч намын зарим гишүүний дэмжлэгтэйгээр Ерөнхий сайдыг огцруулж чадлаа. Улс төрийн бужигнаанд цалгардаад байсан УИХ одоо эх орны эдийн засаг хэрхэн хаана хүрэхийг тодорхойлдог Төсвийн тухай хууль, Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг...

27 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛЛАА

2014 оны 11 сарын 06      7      2396

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг өчигдөр УИХ шийдлээ. АН-ынхны “түгжлүүд”-тэйгээ хийсэн зөвшилцөл үр дүнд хүрээгүй нь Байнгын хорооны хуралдааны шийдвэрээс л ил байв. Хэлэлцүүлгийн үеэр тэд эсэргүү гишүүддээ хэчнээн ухуулж, гуйгаад ч нэмэр болсонгүй. 09.30 цаг. Товлосон хугацаанаасаа цагаар хоцорч Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдав. Үүгээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх байлаа. УИХ-ын 28 гишүүн гарын үсгээ...

ӨӨРТЭЙГӨӨ ХИЙСЭН ТУЛААНД АН ЯЛАГДАВ

2014 оны 11 сарын 06      7      2805

  Түүх давтагдав. 1998 оны долдугаар сарын 23-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг намынх нь 13 гишүүн сөрөг хүчинтэй нийлж огцруулахад төрсөн мэдрэмжийг Н.Алтанхуяг амсав. Энэ удаа “Элсний 13”-ын оронд “Эсэргүү найм” товчлуур дарсан юм. Тэдний ард “Шонхор” фракц зогсож буй. Дээрээс нь Засгийн газрыг хамтран байгуулсан “Шударга ёс” эвслийн Г.Уянга, Л.Цог нар дэмнэв. Н.Алтанхуяг албан тушаалын золиосонд явж одлоо. Сөрөг хүчний зүгээс тавьсан...

ӨНӨӨДӨР MN МЭДЭЭЛЛИЙН ТӨВД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

2014 оны 11 сарын 06      0      2118

11.00 цагт Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. 11.30 цагт Алунгоо хатан эхийн эв эеийн сургаалийг дэлгэрүүлэх төсөл хөтөлбөрийг танилцуулах хэвлэлийн хуралд урья. 12.00цагт ХАНХ-ын сайд С.Эрдэнийн хүсэлтээр Азийн элсний наадамд оролцох баг тамирчдын эрхийг түдгэлзүүлсэн талаар Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээлнэ.

Мөрөн хот хөлбөмбөгийн шинэ стандарт талбайтай боллоо

2014 оны 11 сарын 05      0      3010

   Хөдөө орон нутагт хөгжил үргэлжилж байгаагийн сайхан жишээ Хөвсгөл аймгийн Мөрөн хот хөлбөмбөгийн шинэ стандарт талбайтай боллоо. Сум орон нутгийг хөгжүүлэх, иргэдэд бие бялдарын зөв хүмүүжлийг олгох, чийрэгжүүлэх, спортыг хөгжүүлэх хүрээнд Мөрөн хотын төвд хөлбөмбөгийн Европ стандарттай хиймэл зүлэгний талбайг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Энэ жилийн 6-р сард шавийг нь тавьсан 100х68 м-ийн харьцаатай хөлбөмбөгийн талбайн гүйцэтгэлийн ажлыг Г. Мөнхчулуун захиралтай Дэрэн...

Эрчүүд ч гэсэн цэвэршдэг гэнэ

2014 оны 11 сарын 05      0      2020

Эрэгтэйчvvдэд тvгээмэл тохиолддог өвчлөл -Эрэгтэйчvvдийн зонхилон тохиолддог өвчлөлд тvрvv булчирхайн vрэвсэл ордог. 10 эрэгтэйн найм нь тvрvv булчирхайн vрэвслээр өвддөг гэсэн судалгаа бий. Мөн бэлгийн ажиллагааны хямрал, бэлгийн сулрал цаашлаад төмсөгний vрэвсэл, эрэгтэйчvvдийн vргvйдэл гээд олон өвчин байдаг. Тvрvv булчирхайн vрэвсэл харьцангуй хvйтэн сэрvvн уур амьсгалтай улс орнуудад элбэг тохиолддог. Тvрvv булчирхайн vрэвсэл их байгаагийн шалтгаан нь манайд бэлгийн замын өвчнөөс...

Хотын дарга асрамж, халамжийн байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2014 оны 11 сарын 05      0      1721

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн халамж, асрамжийн 30 гаруй байгууллагын удирдлагуудад хүндэтгэл үзүүлж, уулзлалт хийлээ. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаяр, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа нар оролцлоо. Энэ үеэр нийслэлийн Засаг...

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай 11-11 төвд ажиллалаа

2014 оны 11 сарын 05      0      1839

Засгийн газрын 11-11 төвд ирж байгаа асуулт, санал хүсэлтийн багагүй хувь нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандсан байдаг. Хэрэглэгчид дэлгүүр болон бусад үйлчилгээ авсан байгууллагадаа гомдол гаргахад тухайн байгууллага хохирлыг барагдуулахаас цааргалдаг  байдлыг халахын тулд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирсэн өргөдлийг үндэслэн иргэдийн өмнөөс гурван шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлж байгаа гэж тус газрын дарга О.Магнай хэллээ. Үүний үр дүнд...