Монголын ноолуураар хийсэн бүтээгдэхүүнийг Питтсбургт борлуулж байна

2014 оны 11 сарын 10      0      2136

  АНУ-ын Питтсбург хот дахь “Ross Park Mall”-д Монголын ноолуураар хийсэн бүтээгдэхүүн худалдаж буй талаар post-gazette.com цахим хуудсанд мэдээллээ. Энхтайвны корпусын шугамаар Монголын бизнесийн хөгжилд хувь нэмэр оруулахаар ирж байсан Жон Хэттсэд ийм боломж гарчээ. Түүнийг өөрийн бизнесээ эрхлэхэд нь Монгол нөлөөлсөн гэнэ. Тодруулбал, тэрбээр Монголын ноолуураар хийсэн тансаг зэрэглэлийн хувцас борлуулдаг “Emzeg Steppe” мухлагаа дээрх дэлгүүрт нээсэн байна....

ДОЛЛАРЫН ХАНШ ДООШИЛНО

2014 оны 11 сарын 10      0      2028

Ам.долларын ханш арваннэгд үгээр сар гарснаас хойш өссөөр байна. Монголбанкныхан уг валютын зах зээлийн дундаж ханшийг өдөр бүр тооцон гаргадаг. Төвбанкнаас зарласнаар энэ сарын 1-нд ам.долларын дундаж ханш 1862.36 төгрөгтэй тэнцэж байсан бол өнгөрсөн баасан гаригт 1873.4 төгрөгт хүрчээ. Харин “Найман шарга” арилжааны төвийн ченжүүд өчигдөр ам.долларыг 1876 төгрөгөөр худалдан авч, 1879-өөр зарж байв. Ийнхүү энэ сарын эхний долоо хоногт “ногоон”-ы ханш 10 гаруй...

Савлагаатай өсөлтийг санхүүгээр ТОГТВОРЖУУЛАХ УУ

2014 оны 11 сарын 10      0      2107

“Санхүүгийн салбар бол хуримтлалыг хөрөнгө оруулалттай холбогч, эдийн засгийн “тархи” юм” гэсэн үг бий. Тэгвэл манай улсын санхүүгийн зах зээлийн 95 хувь нь банкны салбарт ногдож буй. Эндээс санхүүгийн салбар доголон бөгөөд олон тулгуурт бүтэц, тогтолцоотой болж чадаагүй нь түвэгг үй ойлгогдоно. Товчхондоо, санхүүгийн бусад салбар (хөрөнгийн зах зээл, даатгал) нь хөгжилгүй, өрсөлдөх чадваргүй хэвээр байгаа юм. Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд гайхагдаж асан 2011 онд...

НИЙТИЙН ТЭЭВРИЙНХЭН НИЙТИЙГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙНА

2014 оны 11 сарын 10      15      2401

Үерлэн шуугих гол мэт хурдлан давхих автобуснуудаас эмээдэггүй хүн гэж бараг үгүй биз. Улаанбаатар хотод өдөрт том оврын 900 гаруй автобус 81 чиглэлд үйлчилж байна. Хурд хэтрүүлдэг, жолоо барьж яваа хэрнээ утсаар ярьдаг, тамхи татдаг, согтууруулах ундаа хэрэглэдэг гээд том оврын автобусны жолооч нарын зөрчлийг тоочоод байвал барагдахгүй. Энэ оны эхний арван сарын байдлаар нийтийн тээврийнхэн зам тээврийн 371 осол гаргаж, таван явган зорчигч, нэг жолооч нас барж, 226 хүн гэмтээжээ. Үүнээс...

ЭР ҮҮЛ МАЛ буюу УНДРАХ БАЯЛАГ

2014 оны 11 сарын 10      0      2320

Монголын мал эрүүл үү, эсвэл элдэв нян, урхаг өвчтэй юү. Одоо монголчуудын өвлийн идшээ бэлтгэх цаг эхэллээ. Бид жилд 10 сая толгой мал хүнсэндээ хэрэглэдэг гэсэн тооцоог Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас танилцуулсан. Үүнийхээ 90 хувийг гар аргаар нядалдаг гэсэн судалгаа бий. Ямар ч эрүүл ахуйн хяналт, техник, технологиг үйгээр махаа бэлтгэдэг гэсэн үг. Монголчууд эдүгээ ч гараар бэлтгэсэн мах идсээр байгаа ч хордсонгүй, хохирсонгүй. Монголын мал эрүүл, элдэв өвчингүйн нотолгоо энэ юм. Гэвч...

Дулааны шугам дээр байрласан 50 орчим барилгыг буулгах санал гаргажээ

2014 оны 11 сарын 10      0      1684

Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлын талаар МХЕГ, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “Улаанбаатар дулааны сүлжээ” компани хамтран анх удаа томоохон шалгалт хийснээ өнгөрсөн баасан гаригт мэдээлэв. Тэд хотын инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст нийт 5588 иргэн, аж ахуйн нэгжийн барилга байгааг тогтоожээ. Эдгээрээс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн...

Ц.ОЮУНДАРЬ: Дотоод сонгуулийн хороог шинээр байгуулсан

2014 оны 11 сарын 10      0      3314

  АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь ҮЗХ-ны хурлын талаар өчигдөр албан ёсоор мэдээлэл хийлээ. Түүнээс зарим зүйлийг тодруулав. -ҮЗХ-ны 228 гишүүний 31 нь төрийн албан хаагч болчихсон. Одоо болтол нөхөн сонгууль явуулахгүй байгаа. Үүнийг хэзээ хийх вэ? -Энэ ажлыг намын Дотоод сонгуулийн хороо зохион байгуулдаг. Гэтэл сонгуулийн дараа уг хорооны долоон гишүүний дөрөв нь төрийн албан хаагч болоод бүрэлдэхүүнгүй болчихсон. Энэ асуудлыг сая ҮЗХ-гоор шийдэж, орны...

Ц.ЦОЛМОН: Сонгууль ойртохоор гэрээний асуудал хөндөгдөнө

2014 оны 11 сарын 10      0      2012

  АН, МАХН-ын дарга нарын хамтран байгуулсан гэрээ сүүлийн нэг сарын турш олны анхаарлыг татсан. Гэвч энэхүү гэрээг өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдсан АН-ын ҮЗХ хүчингүй болгожээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Цолмон байр сууриа илэрхийлж байна. -Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын байгуулсан гэрээг АН-ын ҮЗХ хүчингүй болгосон. Та энэ мэдээг авсан уу? -Мэдээ авсан. Нэг нам дангаараа Парламентад 60-70 хувийн санал авдаг үе өнгөрсөн. Ер нь бол өнөөдрийн улс төрийн тогтолцоо...

А.БАКЕЙ: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЖ БАЙГАА ЮМ

2014 оны 11 сарын 10      0      2530

Өнгөрсөн баасан гаригт “УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах гэнэ. Хурлаар саяхан Ерөнхий сайдын ажлаа Шадар сайд Д.Тэрбишдагвад хүлээлгэж өгсөн Н.Алтанхуягийн асуудлыг хэлэлцэнэ. Шинэ Ерөнхий сайд томилогдохоос өмнө Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр эргүүлэн томилох нь” гэсэн мэдээлэл түгсэн. Энэхүү мэдээлэл ортой гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд нотолсон бөгөөд тэрбээр өөрийн твиттер хуудсандаа “Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч...

Өрнөл нь сүржин, шийдэл нь даржин ҮЗХ

2014 оны 11 сарын 10      0      2352

  Засгийн газрыг төвхнүүлэх ажил санааны зоргоор бүтэхгүй гэдгийг АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын уур амьсгалаас харж болохоор байлаа. Хаалга, цонхоо байнга нээлттэй байхаа зарладаг тус нам анх удаа тун ч хаалттайгаар хуралдав. Баасан гаригт, ажлын цаг дууссаны дараа Төрийн ордонд эхэлсэн хуралдаан хоёр өдөр сунжирсан ч бараг үр дүн гарсанг үй. Олон нийт АН-ын дарга хэн болж, Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэх бол гэсэн шийдлийг уг хуралдаанаас хүлээсэн. Гэхдээ эдгээр асуудлын...