МУСА МОГУШКОВ: Олимп, дэлхийн аваргын татамид аз гэж байдаггүй

2014 оны 11 сарын 10      0      2486

Монголын жүдо бөхийн холбооны урилгаар хойд хөрш ОХУ-ын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид хамтарсан бэлтгэл хийж байна. Багийн бүрэлдэхүүнд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Кирилл Денисов, мөнгөн медальт Беслан Мудранов, Михаэл Пуляев, хошой хүрэл медальт Муса Могушков, хүрэл медальт Камал Хан-Магамодев, Иван Воробьев, Кирилл Вопросов, Ренат Саидов, Наталья Кузютина, Европын хошой аварга Сиражудин Магомедов, Европын аварга Алим Гаданов тэргүүтэй 29 жүдоч, эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах...

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН “ИХ НАЙМ”-ЫН ТУЛААН ЭХЭЛЛЭЭ

2014 оны 11 сарын 10      0      2041

Талбайн теннисний оны төгсгөлд болдог эрэгтэйчүүдийн “АТP Finals” өчигдөр Английн Лондонд эхэллээ. Нийт зургаан сая 500 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чансааг өнгөлсөн шилдэг найман теннисчин өрсөлддөг юм. Энэ жил АТР-гийн чансааны ¹3-т бичигдсэн Испанийн агуу Р.Надаль бэртэлийн улмаас “их найм”-ын тулааныг өнжиж байна. Надалийн оронд эрэгтэйчүүдийн чансааны есөд эрэмбэлэгдсэн М.Чилич “АТР...

Егор МЕХОНЦЕВ

2014 оны 11 сарын 10      0      2334

1984 оны арваннэгдүгээр сарын 14-нд ОХУ-ын Свердловская мужид төрсөн. Биеийн өндөр 185 см, жин 88 кг. Мэргэжлийн боксчин. Тэрбээр анх 2002 оноос сонирхогчдын боксоор хичээллэж эхэлсэн. Егор 2008 онд Европ тивийн аваргаар 91 кг-д түрүүлж, улмаар дараа жил нь ДАШТ-ээр жиндээ аваргалав. Гэхдээ Мехонцев 2010 онд 91 кг-д хамгийн сүүлийн тэмцээндээ оролцож, жин доошилж 81-д тулалдах боллоо. Тэрбээр 2011 оны дэлхийн аваргаар шинэ жиндээ орсон ч хүрэл медаль авсан. Харин 2012 оны Лондонгийн...

ЛЕОНЕЛЬ МЕССИ АВАРГУУДЫН ЛИГИЙН МЭРГЭН БУУЧДЫН ЖАГСААЛТЫН “ТАРХИНД” БИЧИГДЛЭЭ

2014 оны 11 сарын 10      0      2041

Өнгөрсөн лхагва гаригт Аваргуудын Лигийн “Е”, “F”, “G”, “H” хэсгийн дөрөв дэх тоглолтууд боллоо. Испанийн “Барселона” клубийн Леонель Месси “Аякс”-ын хаалганд дубль хийж, Аваргуудын лигт 71 оруулан бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг Рауль Гонсалесийн хамт тэргүүлж эхэллээ. Тэдний араас “Реал”-ын Роналду 70 гоолтой нэхэж явна. Ингээд лхагва гаригийн шөнө болсон тоглолтуудын тоймыг хүргэе....

Б.ЯВУУЦАГААН: БИ НИЙТЛЭГ БРЭНДИЙН ЦҮНХ, ГУТАЛ, ХУВЦАСНААС ЗАЙЛСХИЙДЭГ

2014 оны 11 сарын 10      60      15960

  Арлын Японы загварын ертөнцөд монгол бүсгүй “Явуу” хэмээх өөрийн нэрийн брэндээ амжилттай гаргаад хоёр дахь жилтэйгээ золгожээ. Баянхонгор аймагт төрж, өссөн Б.Явууцагаан бага байхын л өөртөө хувцас оёод өмсчихдөг, урлаг соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцдог, хэвлүүхэн охин байжээ. Аав, ээж нь ч охиноо бүх талаар дэмждэг байж. Дунд сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Үнсгэлжин” хувцас загварын тэмцээнд аймгаасаа шалгарч, улсад өрсөлдөхөөр болоход...

Таван өрхөд хүнсний тусламж олголоо

2014 оны 11 сарын 10      0      1893

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, мөн дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс хамтран “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-т хамрагдсан өрх, иргэдийн амьдралд бодитой тусламж, дэмжлэг  үзүүлж, амьжиргааг дээшлүүлэх ажлыг бүтэн жилийн турш зохион байгуулж буй. 2014 оны “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дээрх ажил, арга хэмжээг эрчимжүүлэх, хэлтэс албад, хороодын идэвхи оролцоо, уялдаа холбоог...

КЮҮШЮҮ БАШЁ ЭХЭЛЛЭЭ

2014 оны 11 сарын 10      0      2099

Мэргэжлийн сүмогийн арванэгдүгээр сарын тэмцээн Японы Фүкүока хотноо энэ сарын 9-нд эхэллээ. Их аварга Хакүхо 32 дахь түрүүгээ хүртэх үү, Какүрюү ёкозүна цолтой анхны цомоо авах уу, гэмтлээс эргэн ирсэн ёкозүна Харүмафүжи хэр зэрэг барилдах бол, өнгөрсөн тэмцээнд олны урмыг хугалсан Японы гурван арслан аваргуудтай өрсөлдөж чадах болов уу, шинээр гарч ирсэн залуус цахиур хагалах уу гээд үзэж харах юм ихтэй тэмцээн эхэлж байна. Мэдээж өнгөрсөн хэдэн жилийн турш өрсөлдөгчгүй байгаа Хакүхо...

МАЛЫН АНХНЫ АРИЛЖААГ БАЯНХОНГОРТ ХИЙЛЭЭ

2014 оны 11 сарын 10      0      2834

Уг нь өдийд хөдөөгүүр цастай, сэрүүхэн байдаг санагдана. Гэтэл хээрийн оготно хөеөгөө базаалгүй, өвөр, түрийнд орох шахам гүйлдэж, намрын шаргал наран халуун дулаанаар төөнөж байх чинь, Хонгор нутагт. Арваннэгдүгээр сард сургуулийн хүүхдүүд нь дүрэмт хувцастайгаа явдаг гэж үнэн бололтой. ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Хөдөө аж ахуйн бирж (ХААБ)-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, биржийн Зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямдагва,...

“Мандал женерал даатгал”-ын хувь нийлүүлэгч нэмэгдэв

2014 оны 11 сарын 10      0      4425

“Мандал женерал даатгал” компанийн хувь нийлүүлэгч “UMC Capital” ХХК-ийн эзэмшлийн нэг ширхэг нь 1000 төгрөгийн үнэтэй таван сая ширхэг (таван тэрбум төгрөгийн) хувьцаанаас 2.55 тэрбум төгрөгийн үнэт цаасыг “Голомт файнэншил групп” худалдан авчээ. Хувьцаагаа худалдсанаар “UMC Capital” нь “Мандал женерал даатгал”-ын 39.24 хувийг эзэмших болж буй юм байна. Харин “Голомт файнэншил групп” ХХК-д 40.85 хувь нь ногдох болсныг...

Монголын ноолуураар хийсэн бүтээгдэхүүнийг Питтсбургт борлуулж байна

2014 оны 11 сарын 10      0      2297

  АНУ-ын Питтсбург хот дахь “Ross Park Mall”-д Монголын ноолуураар хийсэн бүтээгдэхүүн худалдаж буй талаар post-gazette.com цахим хуудсанд мэдээллээ. Энхтайвны корпусын шугамаар Монголын бизнесийн хөгжилд хувь нэмэр оруулахаар ирж байсан Жон Хэттсэд ийм боломж гарчээ. Түүнийг өөрийн бизнесээ эрхлэхэд нь Монгол нөлөөлсөн гэнэ. Тодруулбал, тэрбээр Монголын ноолуураар хийсэн тансаг зэрэглэлийн хувцас борлуулдаг “Emzeg Steppe” мухлагаа дээрх дэлгүүрт нээсэн байна....